x

Б.Чойжилсүрэн: Улаанбаатарыг огт утаагүй болгож дийлэхгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Гаалийн тариф, татварын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх талаар тусгасан байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Газад шилжихгүй бол бид нүүрсээ түлэхээс өөр арга байхгүй. Худлаа ярьж, ард түмэнд боломжгүй зүйл амлахаа болъё гэж бодож байгаа. Өмнөх долоо хоног ОХУ-д ажиллаад ирлээ.

Монголоор дамжуулан тавигдах хийн хоолойн асуудлаар тодорхой хэмжээний мэдээлэл авсан. ОХУ, БНХАУ хоёр хоорондоо хэлэлцээ хийж байгаа юм байна. Хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд гэрээг энэ ондоо багтаан хийж магадгүй. Ингэсэн тохиолдолд 2024 онд багтааж газын хоолой барих ажлыг эхлүүлнэ. 5,800 километр хоолойг барьж байгуулахад хамгийн багадаа дөрвөн жил орчим хугацаа зарцуулна. Тэгэхээр манай улс 2029 оноос нааш хямд газтай болохгүй. 

Дулаан болон цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Гаалийн тариф, татварын тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Ойролцоогоор 200 айлын янданг нийлүүлээд нэг дулааны цахилгаан станц байлгах бодлогыг яам баримталж байгаа. 

Энэ онд хагас коксын үйлдвэрт Багануурт барих судалгааг хийж, Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэвэл дэгдэмхий 12 хувиас доош бууна. Багануурын нүүрсэнд энэ 42-46 тоо байгаа. Утааны хэмжээг багасгах тухай л ярьж байна. 200 айлын янданг нэгтгээд нэг дулааны станц руу оруулбал агаар мандалд цацруулах хорт хийн хэмжээ 10 дахин буурна. Огт утаагүй болгох асуудал байхгүй, дийлэхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 37 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 41 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 4 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 11 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 33 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 41 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 4 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top