x

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч сайжирсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн ч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул амьжиргааг дэмжих, зайлшгүй шаардлага бий болж байна гэв.

Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан гэв.

Мөн тэрбээр, Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, “Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголд тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах өөрчлөлтийг оруулсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2023 оны тодотголын төсөл 12.3,  Үндэсний статистикийн хорооны дарга 20.9, Барилга, хот байгуулалтын сайд 387.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 41.7, Зам, тээврийн хөгжлийн сайд 482.1, Эрчим хүчний сайд 256, нийт дүнгээрээ 1 их наяд 200.4 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлын нийт төсөв 15.8 тэрбум төгрөгөөр өсөхөд төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг шинэчлэн цалинг нэмэгдүүлэн тогтоосон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардал өсөж байгаа нь голлон нөлөөлсөн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Ч.Ундрам нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Засгийн газар сайн ажилласан ч гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад инфляц 10 хувиас дээш болоод байгаагийн шалтгаан болон төсвийн зардал өссөнөөр инцфляцид нөлөөлөх эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, манай инфляцыг тооцдог 300 гаруй бүтээгдэхүүнээс бүрддэг сагсны 51 хувь нь шууд гадаадаас импортоор авдаг, 25 хувь нь орц байдаг. Нийлээд бараг 75 хувийг нь бид гаднаас худалдаж авч байна гэсэн үг. Үүнийг л гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан гэж хэлж байгаа юм. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос өгч байгаа мэдээлэл шүү" гэдгийг онцлов.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Төсвийн нийт зардал 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй гэж худлаа ярьж болохгүй. Тэгэхээр бидэнд мөнгөний бодлогоо эргэн харж, авч үзэх шаардлага бий болж магадгүй. Мөн бараа, бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөнийг сайжруулах, нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Тухайлбал, махыг малчны хотноос дэлгүүрийн лангуун дээр очих хугацаан дахь төрийн зүгээс учруулдаг бүх төрлийн саад бэрхшээлүүдийг арилгавал нийлүүлэлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх учиртай. Үүнтэй холбоотой асуудлуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярихаар төлөвлөж байна” хэмээн хариулж байлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас төслийн 1 дүгээр хавсралтын 9.1.112 Ард Аюушийн өргөн чөлөөний гэрэлтүүлэг, Улаанбаатар хот, Баянгол гэсэн төсөл арга хэмжээний төсөвт өртөг болон 2023 онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн нэрийг төв замуудын гэрлэн чимэглэл, Улаанбаатар, Баянгол гэж өөрчлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 33 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 41 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 43 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 44 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 44 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 45 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 3 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 3 цаг 11 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 3 цаг 12 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 3 цаг 14 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 3 цаг 15 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 3 цаг 21 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 3 цаг 21 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 3 цаг 23 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 3 цаг 24 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 4 цаг 33 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 5 цаг 36 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 5 цаг 38 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 5 цаг 38 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 5 цаг 40 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top