x

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүд потенциалаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна

Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, "Бан Ги Мун сан", БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.

Тус чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Эмэгтэйчүүдийн манлайлал, тогтвортой хөгжил" сэдвээр илтгэл танилцууллаа. 

Тэрээр "Бүхий л түвшинд охид эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний манлайллыг бий болгох томоохон сорилт бидний өмнө тулгарч байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэргээс шалтгаалж эмэгтэйчүүд потенциалаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. 

Нийгмийн амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь хөгжилд хүргэх чухал зүйл юм. 

Хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг чухалчилсан эрин үе ирээд байна. Монгол Улсад 1990 онд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувь байсан бол 30 жилийн хугацаанд 30 гаруй хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн 17.1, Засгийн газрын гишүүдийн 13.6, дэд сайд нарын 6.2 хувь, аймгийн Засаг дарга нарын 4.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дүүргийн Засаг дарга нарын 11.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн парламентын засаглалтай ардчилсан улс орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. 

Дэлхийн дунджаар их, дээд сургууль төгсөөд 10 жил болсон ахисан түвшний боловсролтой эмэгтэй ижил түвшний боловсролтой эрэгтэйтэй харьцуулахад 23 хувиар бага цалин авдаг. Монгол Улсад эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс 17 хувиар доогуур байна. Харин орон сууц өмчлөлөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин, газар өмчлөлөөр гурваас зургаа дахин бага байна. Манай улсад дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд олон ч хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоо буурах хандлагатай байгаа юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top