x

Г.Занданшатар: Алтай дамнасан улс орнуудын хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр бэхжүүлнэ

Түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг орчин үеийн хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, нийгмийн харилцааны жам ёсны зарчмаар уялдуулан авч үзэж, ирээдүйн манлайлагчдын байнгын түншлэлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх зорилготой “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ.

“Жендерийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдэвт энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагыг ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулах юм.

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Түрэг угсааны улс орнуудын парламентын ассамблей буюу ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, манай улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд БНТУ-тай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй гэдгийг онцолсон юм.

ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр, манай хоёр орон хэл, соёл, түүхийн нийтлэг үнэт зүйлстэй гэдгийг цохон тэмдэглээд, өнө эртний найрсаг харилцааг улам бэхжүүлэн түүх, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд энэ удаагийн чуулга уулзалт өндөр ач холбогдолтойг дурдав.

Зөвхөн газарзүйн байршлаар хязгаарлагдах бус төр, нийгмийн бүлгүүд, эдийн засгийн болон нас, хүйсийн хүрээллээр оролцоог жигд хамруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулах боломж бүрдэж буй гэдэгтэй талууд санал нэгдлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтын салбар хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн БНТУ-ын 29 Маис их сургуулийн Түүхийн тэнхимийн гишүүн, доктор профессор Илхан Шахин, Истанбул их сургуулийн Түүхийн тэнхмийн гишүүн, доктор профессор Куршат Илдирим, Измир хот дахь Катиб Челеби их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор профессор Шабан Доган, Азербайжаны Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор Айнур Айдин Ибрахимова, Киргизстаны Олон улсын анагаах ухааны их сургуулийн доктор, дэд профессор Исаков Абдрасул нарын зочидтой эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны хүрээнд харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Алтай судлалын салбар ухагдахуунуудын хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоо, хамтарсан судалгааны ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, түүх соёл, хэл шинжлэл, угсаатны зүй зэрэг бие даасан салбар чиглэлүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэн Транс Алтай судалгааны институцийг байгуулах санаачлагыг дэвшүүлэв.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт өнөөдөр нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүдээр явагдах бөгөөд “Алтай судлалын олон улсын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top