x

Б.Пүрэвдорж: Миний хувьд намын жагсаалтад орохгүй, тойрогтоо очиж дүнгээ тавиулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталсан билээ. 

Тус өөрчлөлтөөр, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгасан юм. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Ер нь бол нийгэм бухимдуу болсон байгаа. Монгол Ардын нам дахиад үнэмлэхүй болбол "цэвэр луйвар" гэж үзэхээр байгаа. Тийм учраас манай намын гишүүдийн хувьд сонгуулийг шударга зохион байгуулах дээр голчилж ажиллаж байгаа. Миний хувьд энэ жилийн улсын төсвийн тодотголд дээр сонгуулийн санал тоолох машиныг шинээр худалдаж авах, программ хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. 

Хоёрдугаарт, манайд сонгуулийн хууль бүрэн гүйцэт ажиллаггүй. Сонгуулийн хуулиа дагуулж хоёр, гурван хууль гарчихаад үлдсэн 18 асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын журмаар шийдвэрлэгдээд байдаг. Гадаад улсад сонгуультай холбоотой бүх зүйл хуульчлагдсан байдаг. Журмаар асуудал шийдэгдэхээр сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүст ямар ч хариуцлага байдаггүй. Тэр хүмүүс эрх баригчдын дур зоргоор ажилладаг.

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хариуцлагажуулж, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрээр "Иргэдийн санаа бодлыг оруулаад сайн хүмүүсийг намын жагсаалтад оруулахгүй бол манай нам ялагдана. Өчигдөр хэвлэлд одоо гишүүн байгаа 10 хүнийг намын жагсаалтад оруулсан зураг байна лээ. Миний хувьд би намын жагсаалтад орохгүй, харин жагсаалтыг сайн хэлэлцэж гаргахгүй бол болохгүй. Зөв байлгах ёстой. Муу нэртэй хүмүүс намын жагсаалтад орвол тойрогт дэвшиж байгаа хүмүүс ч хамт унана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top