x

Чита, Чойбалсан хотууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэргүүлэх чиглэлээ ярилцлаа

ОХУ-ын Забайкалийн хязгаарын Чита хот 172 жилийн ойн баяраа 2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэлээ. Ойн арга хэмжээнд Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын Хайлаар хотын төлөөлөгчид уригдан оролцлоо. Ойн баярын өдрөөр Чита хотын Захирагч Евгений Ярилов, Дорнод аймгийн Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очир нар Ах дүү хотын гэрээнд гарын үсэг зурлаа. 

Чита болон Чойбалсан хотын Захирагч хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Оросын хил орчмын Забайкалийн хязгаар нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийг ихээхэн сонирхож байгаа юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголын хил хүртэлх замуудыг шинэчлэн засварлах ажлыг идэвхтэй хийж эхэлжээ. Замын засварын ажлыг хилийн боомт, дамжин өнгөрөх цэгийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хийж байгаа юм. Түүнчлэн Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын түвшинд хилийн боомт, цэгүүдээр нэвтрэх өнгөрөх процессийг хөнгөвчлөх, сайжруулах гэрээ байгуулсан.

Монголын жуулчдын хувьд Забайкалийн “Алханай” үндэсний парк, “Зымка”, “Угсахай” сувиллын газрууд аль хэдийн очих дуртай газруудын нэг болсныг энэ үеэр онцоллоо.

Төрөл бүрийн салбарын ажилтнуудын харилцан туршлага солилцох нь хоёр хотын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг байсаар байна. Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн боловсрол болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Забайкальд очиж туршлага судалжээ. 2021 онд Буриадын Агийн тойргийн Багшийн коллежийн болон Могойтын Хөдөө аж ахуйн техникумын багш нар Чойбалсан хотод очиж туршлага судалсан байна.

Хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг мөн тэмдэглэлээ. Забайкалийн хязгаараас Дорнод аймагт нийлүүлэх малын тоо толгой нэмэгдэж байна. 2021 онд 12, 2022 онд 16 адууг дорнодчууд импортолжээ.

Худалдаа, хөдөө аж ахуйн харилцаанаас гадна хоёр улсын уламжлалт соёл, амьдралын хэв маягийг хамгаалах чиглэл нь хамтын ажиллагааны бас нэгэн тэргүүлэх чиглэл болж байна. ОХУ, Монгол Улс хоёр нь байгалийн өвөрмөц экосистемээ хадгалан үлдээх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хил орчмын худалдааны харилцаа нь Дорнод аймгийн иргэдэд ОХУ руу малын мах, арьс, ноосыг экспортлох боломжийг олгодог. Худалдаа, эдийн засгийн албан ёсны харилцаанаас гадна иргэд хоорондын нөхөрсөг харилцаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг хотын Захирагч нар онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын хөгжлийн нэг чухал хэсэг нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт, дамжин өнгөрөх цэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс ихээхэн хамаарна. Ялангуяа хилээр нэвтрэх жуулчдын урсгалыг харилцан нэмэгдүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөтэйг онцоллоо. Забайкалийн хязгаарын удирдлагуудын төлөвлөгөөнд “Алтаргана”, “Найрамдлын мод” зэрэг соёл, урлаг, спортын олон арга хэмжээ тусгагдаад байна.

2021 онтой харьцуулахад 2022 онд хоёр орны хоорондох худалдааны эргэлт 40 хувь нэмэгдсэн байхад хилээр харилцан нэвтрэх хүчин чадал 1990-ээд оны сүүлч, 2000-гаад оны эхэн үеийн статистик дээрээ гацсан байгаад анхаарал хандуулах шаардлагатайг уулзалтын үеэр хэллээ. Тийм учраас хилийн харилцан нэвтрэлтийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааны эн тэргүүний зорилго болоод байна. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтын сайжруулалтын ажил 60 хувьтай, Боршоо боомтынх бараг дуусч байгаа буюу 98 хувьтай байна. ОХУ-ын зүгээс ч хилийн боомтуудын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байна.

Чита хотын Захирагч Евгений Яриловын захирамжаар Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очирыг ойн хүндэт медалиар шагналаа.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 19 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 46 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 15 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 46 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top