x

Монгол Улс, Гүрж Улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гүрж Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европын газрын захирал Г.Баттунгалаг, гүржийн талаас Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Александер Нарбалдов нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Гүржийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, чингэхдээ харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, олон улсын авто замын тээврийн хэлэлцээр, иргэд харилцан зорчих визийн шаардлагыг хөнгөвчлөхөд чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, аялал жуулчлал, спортын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон зорилтуудыг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, туршлага солилцоог идэвхжүүлэх эрмэлзлээ талууд нотлов.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож, түүнийг бэхжүүлэхээ талууд илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 17 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 21 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 44 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 51 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 13 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 21 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 44 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top