x

Францын улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд дөнгөж сая газардлаа. Түүний айлчлал ерөнхийлөгчийн түвшний 37 жилийн дараах айлчлал болж байна. 1986 онд тус улсын Ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн манай улсад Ардын Их Хурлын урилгаар айлчлан ирж байжээ. 

68 сая хүн амтай улсын 46 настай ерөнхийлөгч ийнхүү манай улсад хөл тавьж байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макроныг ГХ-ны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авав.

Францын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд албаны 50 гаруй хүн багтсан байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Франц улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Тодруулбал, ногоон эрчим хүч, хиймэл дагуул, онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааг хоёр дахь шатанд гаргах, хавдрын эмнэлэг барих зэрэг асуудал байна.

Өнөөдрийн хөтөлбөрөөс дурдвал, ерөнхийлөгч Эммануэл Макроныг Төв талбайд албан ёсоор угтан авна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгчид өнөөдөр 21:00 цагт бараалхана.

Дашрамд дурдахад,1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад төрийн айлчлал хийж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 22 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 3 цаг 25 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 3 цаг 27 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 3 цаг 29 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 3 цаг 30 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 3 цаг 35 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 38 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 5 цаг 26 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 5 цаг 28 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 5 цаг 30 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 5 цаг 33 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 5 цаг 36 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 5 цаг 37 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 5 цаг 39 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 5 цаг 54 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 7 цаг 13 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 7 цаг 32 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 7 цаг 38 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 7 цаг 40 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 7 цаг 40 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top