x

Г.Занданшатар: Боловсролын салбарт технологи, дижитал шилжилт чухал үүрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банк Группын Боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведраг хүлээн авч уулзлаа.

Ноён Ж.Саведра Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй ачаалал ихтэй үед Улсын Их Хурлын дарга цаг гарган хүлээн авч буйд талархаж байна гээд цар тахлын хорио хязгаарлалтын үеэр Монгол улс боловсролын салбартаа тусгайлан стратеги хэрэгжүүлж, хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор амжилттай хангаж чадсан явдал олон улсад сайн жишиг болсныг онцлов. Мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн чухал цаг үед Дэлхийн Банк Группын зүгээс Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарыг чадавхжуулах, хүний нөөцийг бэхжүүлэх болон боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр Дэлхийн Банк Группын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгснийг онцлоод, цаашид боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачлагуудыг дэмжихээ илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурал боловсролын салбарт хууль эрхзүйн цогц шинэчлэл хийх зорилгоор, өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд оролцогч талуудаар хэлэлцүүлж боловсруулсан салбарын багц хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болсон талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл систем бий болгох, багшийн хөгжлийг дэмжсэн, гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем нэвтрүүлэх зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгууд туссан болохыг онцлов.

Ноён Ж.Саведра хууль эрхзүйн орчинд хийж буй шинэчлэл салбарын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтойг дурдаад технологийн хэрэглээ, дижитал шилжилт зэрэг нь боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт авчирч буй талаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 17 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 21 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 44 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 51 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 13 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 21 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 44 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top