x

"Хүний эрхийн зөрчил бол авлигаас илүү хор уршиг дагуулдаг"

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах чиглэлээр хугацаатай үүрэг өгсний дагуу уг уулзалтад Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан болон албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрхийг зөрчиж, баривчлах, цагдан хорих ажиллагаа явуулсан хэд хэдэн тохиолдлуудыг авч хэлэлцэн, сонсох ажиллагаа явуулах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн, эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалж, цаашид хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгохын тулд уг хуралдаанаар тогтоолын төсөл боловсруулж танилцуулах учраас төр, иргэн, олон нийтийн байгууллагын жигд төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж дурдлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь өнөөгийн нийгмийн тогтолцооны суурь ухагдахуун гэдгийг тодотгоод, аливаа хүний эрхийн зөрчил бол авлигаас илүү хор уршиг дагуулдаг тул уг асуудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстой гэв.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхийн зөрчилтэй холбогдуулан ял шийтгэл оноосон хэргүүдийг нэг бүрчлэн судалж ажилласан гэдгийг уулзалтын үеэр дурдсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн, эдгээрээс цагдан хорьсон 102 иргэнийг хорих ангийн даргын шийдвэрээр сулласан бол дийлэнх буюу 98% нь шүүх, прокурорын шийдвэргүйгээр эцэслэгдсэн гэдгийг нэмж тодотгов. Өмгөөлөгч Ч.Мөнхсайханы хувьд, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тодруулбал,  уг хуулийн 10 дугаар зүйлд “жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хянах” гэж заасан нь хүний заяагдмал эрхэнд халдах үндэслэл болж байна гэлээ. Энэ оны байдлаар Хүний Эрхийн Үндэсний Комисст үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан талаарх гомдол Д.Монголхүү, Э.Одбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын 4 иргэнээс иржээ. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар эдгээр иргэдийн гомдлыг нээлттэй сонсож, хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top