x

Хөгжлийн банкны зээлээр хамаарал бүхий компаниудынхаа ЖДҮ зээлийг төлсөн гэв

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 25 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнөх шүүх хуралдаанаар "Монгол драй милк" ХХК-ийн зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалжээ. Яллагдагч Х.Бат-Эрдэнээс ("Алтай" группийн захирал) гурван удаа мэдүүлэг авсан байна. 

Яллагдагч Х.Бат-Эрдэнэ мэдүүлэгтээ: 

1. "Монгол драй милк" ХХК-ийг 2016 онд Энхболд 10 хувийг, миний бие 90 хувийг гаргаж үүсгэн байгуулж байсан. Зээлийн барьцааны асуудлыг би хариуцахаар болоод Эрдэнэбилэгт тус компанийг шилжүүлэхээр болсон. Зээлийн барьцааг би гаргаж байсан учир Хөгжлийн Банканд хэд хэдэн удаа очиж захирлуудтай нь уулзаж байсан.

Энэ төсөл маань 29 сая ам.долларын үнэтэй. 14 сая гаруй ам.долларыг гурван удаагийн гүйлгээгээр тодорхой хугацаанд авсан. Үүнээс дөрвөн сая долларыг өөртөө шилжүүлсэн. Энэ мөнгийг Алтай группээс гаргасан зардал, агуулах савны зардалд би авсан. Энэ зардлыг манай компанийн санхүүгийн ажилчид тодорхой тайлбарлах байх. Улс эх орон, Хөгжлийн Банкийг би хохироохгүй. Зээлээ төлж дуусгана. 

2. "Монгол драй милк" ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан 10 гаруй тэрбум төгрөгийг би авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч өөрөө төлнө. Эхнэр Наранчимэг, хадам эх хоёрын дансаар авсан 3,150,000 ам.доллар, "Касе" ХХК-ийн дансаар авсан 530 мянган ам.доллар, Буяннэмэхийн дансаар авсан 500 мянган ам.долларыг эхний ээлжид төлнө. "Касе" ХХК-ийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр орж ирсэн мөнгийг би хариуцна. "Касе" ХХК-ийн дансанд  "Монгол драй милк" ХХК-аас хэдэн ам.доллар орж ирсэн бүгдийг нь би хариуцах болно. 

3. "Монгол драй милк" ХХК-ийн Хөгжлийн Банкны зээлийг яг юунд зарцуулснаа он сартай нь санахгүй байна. Танил найз нөхдөөс авсан зээлээ төлж байсан. Мөн манай хамаарал бүхий компаниуд жижиг дунд үйлдвэрийн сан болон банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан зүйл байгаа. "Монгол драй милк" ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийг би хариуцна... гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top