x

Г.Занданшатар: Иргэд гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байгаа тул энэ тоог бууруулна

УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх төслийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Бид нийгмийн хүсэл зоригт тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн судлаачдын хувьд 152 гэдэг тоог мэргэшсэн парламентчид бий болгох үндэслэл гэж үзэж байгаа.

Одоогийн 76 гишүүн бүх асуудалд оролцдог бол гишүүдийн тоо олон болсноор мэргэших юм. Харин иргэдийн хувьд гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гэхдээ энэ тоог нэмэх нь зүйтэй гэдэг тухайд ихэнх нь дэмжиж үг хэлж байна. 

Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалж гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Ийм учраас гишүүдийг очиход иргэд бухимдлаа илэрхийлж буй нь зүй ёсны үзэгдэл юм. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар гишүүд ярилаа. Энэ пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярилцахдаа гарц шийдлийн талаар хэлэлцэнэ. 

Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Ялангуяа төрийн албан хаагчид багийн дарга, соёлын үйлчилгээний ажилтны цалинг нэмэхийг хүсэж байгаа юм. Галч, тогооч гэх мэт төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнууд гар дээрээ 480,000 орчим төгрөгийн цалин авч байна. Үнийн өсөлт иргэдийг ихээр бухимдуулж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авна. 

Гишүүдийн тоог 152-оос бууруулна. Улс төрийн намуудаас гарч буй санал учраас тэдний саналд үндэслэж шийднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top