x

Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон манай улсад айлчилна

Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон тун удахгүй манай улсад айлчилна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын тов одоогоор албан ёсоор зарлагдаагүй ч akipress.com сайтад Эмманюэл Макроныг тавдугаар сарын сүүлээр Монгол Улсад очно гэж мэдээлжээ.

Тэгвэл албаны эх сурвалжуудын хэлж буйгаар Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон энэ сарын 22-нд манай улсад ирэх ажээ. Тэрээр тавдугаар сарын 19-21-нд Японы Хирошима хотод болох "Их долоо"-гийн уулзалтад оролцох юм байна. Тэндээсээ залгуулаад Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлэх бололтой.

Монгол Франц хоёр 58 жилийн түүхэн харилцаатай орнууд. Сүүлийн жилүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийгдээгүй. Иймд Эмманюэл Макроны энэ удаагийн айлчлалд хоёр улс маш их ач холбогдол өгч байгаа билээ. Ялангуяа эрчим хүчний салбарт нэлээд гэрээ, хэлэлцээр хийгдэх болов уу гэсэн хүлээлт бий.

Тухайлбал, ураны эрчим хүчийг ашиглах асуудлыг хөндөж, томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлнө гэж судлаачид үзэж буй юм.

Тэгвэл Францын хамгийн залуу ерөнхийлөгч Э.Макрон гэж хэн бэ. Түүний туулж ирсэн амьдрал болоод улс төрийн замналыг сонирхуулъя. Эмч гэр бүлээс гаралтай тэрбээр 1977 онд төржээ. Парисын X-Нантеррийн их сургууль, Улс төрийн судалгааны хүрээлэн, Үндэсний Удирдлагын сургуулийг тус тус дүүргэжээ. Э.Макроны ажлын гараа сургуулиа төгсөөгүй байхад буюу 20 наснаас нь эхэлсэн тухай түүний намтарт өгүүлсэн байдаг. Ингэхдээ Францын нэрт сэтгэгч, гүн ухаантан Пол Рикёрийн туслахаар ажиллаж байв. Дараа нь 2004-2008 онд Эдийн засгийн яаманд байцаагчаар ажиллаж байгаад 2007 оноос хойш Жак Атталигаар ахлуулсан Францын өсөлтийг сайжруулах комиссын дэд илтгэгч болсон байна. Түүнийг “санхүүгийн Моцарт” гэж хочилдог байсан юм билээ. Учир нь "Roth­schild & Cie Banque"-д хөрөнгө оруулалтын асуудлыг чамбай эрхэлдэг байсантай нь холбож ийм хоч өгчээ. Эмманюэл Макрон 2012-2014 онд ерөнхийлөгч Олландын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор нь ажиллаж байсан. Уг албан тушаалаа 2014 оны долдугаар сарын 15-нд өгсөнөөс сарын дараа Эдийн засгийн сайдаар томилогдсон юм.

Эмманюэл Макроны улс төрийн замнал асар хурдтай өрнөж, өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан болохоор европчууд түүнийг янз бүрээр дүгнэдэг. “Гялалзаж яваа улстөрч, сүрхий эдийн засагч” гэх үнэлэмжтэй зэрэгцэн гэр бүлийнх нь талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлаас мултарч чадаагүй. Учир нь тэрбээр өөрөөсөө 24 насаар эгч франц хэлнийхээ багш Брижит Троннётой 2007 гэрлэжээ.

Эмманюэл Макрон 2016 онд "Бүгд найрамдах улс урагшаа" улс төрийн намыг үүсгэн байгуулаад жилийн дотор Францын төрийн тэргүүнээр сонгогдсон чадварлаг улстөрч. Түүний сонгуулийн хөтөлбөр зүүний үзэлтэй байж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, бага орлоготой ажилчдын цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн албан журмын даатгалаар төлөх үйлчилгээний өргөтгөл, багш, цагдаа нарын тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийх амлалтууд өгч байв. Эрх зүйн талаас хийх шинэчлэл нь хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, төрийн албан хаагчдын тэтгэврийн тэтгэмжийг халах, хамгийн чинээлэг иргэдийн татварыг бууруулах зэрэг мөрийн хөтөлбөр нь ард түмэнд таалагджээ.

Ийнхүү тэрээр 2017 онд Францын ерөнхийлөгчийнн сонгуульд 66.1 хувийн саналаар илүүрхэж, улсынхаа түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болж байв. Эмманюэл Макрон 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж, Францын төрийн тэргүүнээр улиран сонгогдоод байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top