x

ГХЯ-наас зохион байгуулсан элсэлтийн шалгалтын луйврыг "гурван үсэгтэй" газраар шалгуулна

Гадаад хэргийн яам хамтын ажиллагаатай улс орнууд руу олон улсын харилцааны мэргэжилтнийг хоёр яамны хоорондын  гэрээ хэлэлцээрийн дагуу тухайн улсад нь бэлтгээд удаж байгаа аж.

Тухайлбал, ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны сургуульд жил бүр манай улсаас цөөнгүй хүүхэд суралцдаг бөгөөд шалгалтыг нь ГХЯ-ны хурган дарга нар авдаг байна.  Энэ жилийн Москвагийн Олон улсын харилцааны сургуулийн шалгалтыг  тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэд захирал Д.Амарсайхан,  зөвлөх А.Гэрэлмаа болон Хөрш орнуудын газрын захирал Б.Болор нар авчээ.

Гэтэл ерөнхий боловсролын сургуулиа алтан медальтай төгсч буй унаган орос, англи хэлтэй хүүхэд шалгалтандаа унаж,  орос хэлний мэдлэгээ ч бүрэн эзэмшиж чадаагүй сурлага тааруу хүүхдүүд тэнцсэн нь эцэг эхчүүдийг гайхахад хүргэсэн байна. Зарим эх сурвалжийн хэлснээр, дээрх шалгалтыг зохион байгуулалттайгаар  луйварддаг, шалгалтын тест нь задардаг гэх яриа жилийн жилд гардаг боловч яамны удирдлагууд ямар ч арга хэмжээ авдаггүй гэх.

Тиймээс олон жил тус яаманд амь бөхтэй оршиж, танил талынхаа хүүхдүүдийг тэнцүүлдэг энэ ужгирсан асуудлыг зогсоохоор шалгалтанд орсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд АТГ-т  хандахаар болсон байна. Ингэхдээ яамны зүгээс шалгалтанд орсон хүүхдүүдийн дүнгийн мэдээллийг ил болгодоггүйг харгалзан сүүлийн таван жилийн хугацаанд явуулсан шалгалт, шалгалт авсан албан тушаалтнуудыг АТГ-т өгч шалгуулна гэв.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочтн (172.69.45.142)
    Орос элчингийн ажилтан, БШУ-ны яамны хамтарсан баг гаргаж шалгалтыг нээлтэй явуулахгүй бол луйвар салахгүй….
    2023 оны 05 сарын 15 | Хариулах
  • Иргэн (172.69.252.171)
    төрийн луйварчид оролцсон бүх зүйл худал хуурмагаар дүүрэн
    2023 оны 05 сарын 15 | Хариулах
  • Эцэг,эх (172.69.252.171)
    Хөндлөнгийн гэрчтэйгээр шалгалтыг дахин зохион байгуулна уу.
    2023 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    Онцын оронд нэг хулгайч том толгойтоо махлаг дурак явна сурсан гийгүүлсэн юмгүй хөлдүү төмс явнашд
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top