x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын технологийн iFLYTEK компанид зочлов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ айлчлалынхаа хүрээнд Хятадын iFLYTEK компанийн Бээжин дэх салбараар зочилж, тус компанийн хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой, яриа таних, хөрвүүлэх программ хангамж, цахим дуут хэлний орчуулгын төхөөрөмж, ухаалаг компьютерын программ хангамжтай танилцав.

iFLYTEK компани нь боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, үйлдвэрлэлийн салбарт хиймэл оюун ухааны төрөл бүрийн бүтээгдэхүүн болон хэрэглээний программ хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд 2010 оноос хойш ухаалаг дуу хоолой, хүн-компьютерын харилцан үйлчлэлд төвлөрсөн iFLYTEK Open Platform хиймэл оюун ухааны нэг цэгийн шийдлээр хангасан платформыг хөгжүүлж байна.

Тус компанийн технологиор дамжуулан хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсролын байгууллагын орон тооны дутагдлыг нөхөх боломжийг эрэлхийлэх, мөн хиймэл оюун ухаанд суурилсан орчуулга хийх, хэлмэрчлэх төхөөрөмжийг ашиглан олон улсын хурал зөвлөгөөн, уулзалт, арга хэмжээг гадаадын олон хэлээр хэлмэрчийн шаардлагагүйгээр нэгэн зэрэг зохион байгуулах, гадаадын иргэдэд чиглэсэн төрийн зарим үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг iFLYTEK компанийн удирдлагуудад илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсад ирж, хамтран ажиллахыг урив.

iFLYTEK компани нь 2017, 2019 онд MIT технологийн дэлхийн хамгийн шилдэг 50 компанийн нэгээр шалгарч, 2017 онд Хятад улсад нэгдүгээрт, дэлхийд 6-д бичигдэж байсан бөгөөд 2016 онд iFLYTEK орчуулгын төхөөрөмжийг Хятадын зах зээлд нэвтрүүлж байсан аж.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top