x

Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулийн шинэчлэлд тусгах боломжтой

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Уулзалтад Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш, Улсын математикийн 59 дүгээр олимпиадыг зохион байгуулах комиссын дарга З.Бат-Эрдэнэ, Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр, Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай, “Сант” сургуулийн математикийн багш Ш.Сарангэрэл, Улсын математикийн 59 дүгээр олимпиадын ахлах ангиллын аварга, “Сант” сургуулийн  сурагч Д.Энэрэлт, тус олимпиадын дунд ангиллын аварга, Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Э.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ удаагийн олимпиадыг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд тус олимпиадын гурвын даваанд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргээс шалгарсан 176 сурагч, 68 багш оролцож, шилдгүүдээ тодруулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Бүх шинжлэх ухааны суурь нь математик бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байна. Улсын Их Хурлаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөртэй болох асуудлыг шийдвэрлэнэ” гээд Монголын математикийн олимпиадын хорооны багш, удирдлагуудыг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв. Мөн тэрбээр, “Улсын Их Хурлаас багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Цаашид боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, математик болон байгалийн шинжлэх ухааны чиглэлийн багш нарыг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч ажиллана” гэлээ.

Монголын математикийн олимпиадын хорооноос 2027 оны Олон улсын математикийн 68 дахь олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авахаар ажиллаж байгаа. Мөн охидын математикийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Охидын математикийн олимпиад”-д монголын баг амжилттай оролцдог ч зардлын асуудлаас үүдэн төдийлөн олон хүүхдийг оролцуулж чадахгүй байгааг Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр дуулгасан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын математикийн олимпиадын хорооны санал, санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчдад баяр хүргэв. Тэрбээр, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны их спорт болон математикийн шинжлэх ухааныг шимтэн, амжилт гаргаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд дүнгийн төлөө бус ур чадвартаа анхаарахын чухлыг захив. Орчин цагт суралцах үндсэн мэргэжлээ хосоор нь сонгож “хос морьтой хол явах” нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.

Монголын математикийн олимпиад нь тасралтгүй 59 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 2024 онд Өмнөговь аймагт 60 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулахаар товлосон бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг хүндэт зочноор оролцохыг Монголын математикийн олимпиадын хорооноос урив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 33 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 36 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 5 цаг 39 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 5 цаг 41 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 5 цаг 43 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 5 цаг 44 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 49 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 52 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 7 цаг 40 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 7 цаг 42 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 7 цаг 44 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 7 цаг 47 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 7 цаг 50 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 7 цаг 51 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 7 цаг 53 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 8 цаг 8 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 9 цаг 27 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 9 цаг 46 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 9 цаг 52 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 9 цаг 54 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top