x

Тамгагүй гараатай, тархидуулдаггүй Л.Гантөмөрийн “эв нэгдлийн легаси”

Ардчилсан намын хуваагдал дунд аль нэг хэсгийг нь толгойлж, зуун ямаанд жаран ухна гэгчийн нэг болж тамга барьж “жүжээгүй” Л.Гантөмөр, эв нэгдлийг харин эхнээс нь түүчээлж, Үндэсний бодлогын хорооны журмын нөхөддөө өрсөлдөөн, чөлөөт сонголт бэлэглэж, Ардчилсан намын дарга болж чадсанд нь алга таших хүмүүсийн тоо хожуу ч гэсэн эрс нэмэгдлээ. Таван намаас бүрдсэн гэх Ардчилсан нам үнэндээ таван цулаа эгштэл тарчилж зовсон нь олон шалтгаантай. Ах нарын зодоон, эрх баригчидын эрх мэдлээр атгасан хөзрүүд, их гүрнүүдийн чимээгүй нөлөөлөл гээд юу эс билээ. Чи үүнийг сайн мэдэж байгаа.

Харин одоо Ардчилсан намынхан маань ханцуйн дотроо наймаалцалгүй, ил гэгч нь инээлдэж хөхрөлдөнгөө эв нэгдлийн санамжид гарын үсгээ зурцгаах.

“Ард түмний мөнгийг хэмнэе” гэж арай л эрт гэмээр улс төрд, цагтаa шуугиан тарьж явсан Л.Гантөмөр даргатай Ардчилсан нам элэг бүтэн болж, гэрчилгээ нь ч, тамга нь ч гэр орноо олоод хүрээд ирлээ. Тамгагүй гараатай, гэрчилгээгүй намтай гэлдэрч явсан түүнд нөхөрлөлөө гээгээгүй, итгэл сэтгэлтэй журмын нөхөд, ардчиллыг дэмжигчид олон зуун мянгаараа байсан нь мэдээж.

Хүний өөрийн хүнд цохилтыг дааж, хүлээцтэй тэвчээртэй хэрсүү байж чадсан тэрээр тийм ч амархан “тархидуулчих” тэнэг бус гэдгийг Ардчилсан намынхан төдийгүй ард түмэн ч анзаарч байна.

Хэрсүү даргатай Ардчилсан намынхан дотроос одоо харин, хэрэглэгдээд хаягдчихдаг “гондоом” шиг болохыг хүсэх хүмүүс гарахгүй л болов уу? Өө нээрээ С.Зориг агсаныхаа төрийн асуудалд хандах эрэмбэ дарааг дурсан санахдаа “Эхлээд Монгол Улсын эрх ашиг шүү” гэж итгэл төгс хэлсэнд тань гүнээ талархая.        

Ямартай ч элэг бүтэн ардчиллын төлөөх эв нэгдлийн “легаси” Л.Гантөмөр чамаар овоглогдож эхэллээ.

Журмын Нөхөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top