x

ЭЗБХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3 дахь хэсгийг үндэслэн төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх горимын санал гаргаж дэмжигдсэн юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, тогтоолын төсөлд төмөр замын асуудлыг тусгахгүй юу хэмээгээд, мухар төмөр замыг хэрхэх, стандарт зөрчсөн зүйлийг залруулах талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг тодруулсан.    

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, Б.Баттөмөр гишүүний ярьж байгаа стандарттай холбогдолтой асуудлыг тогтоолын төсөлд дэлгэрэнгүй тусгаж байгаа. “Эрдэнэс таван толгой” компанийн үндсэн үйл ажиллагаанд Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг ягштал мөрдүүлэх ёстой гэсэн асуудлыг тусгасан. Мөн олон улсын хэмжээнд уул уурхайн компанид тавигддаг нөхцөл шаардлага, стандартыг хангуулах талаарх заалтыг нэмэлтээр оруулж ирж байгаа гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Тогтоолын төсөлд тусгасан УИХ-ын 2023 оны  08 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын хэрэгжилтийн талаар тусгажээ. Үүнийг 1072 хувьцаатай холбоотой асуудал гэж ойлгож болох уу хэмээн тодруулаад, 1072 хувьцаа олгогдсоноос хойш 90284 иргэн нас баржээ. Энэ хүмүүсийн өв залгамжлалын асуудлыг ярих ёстой. Мөн 13365 хүн монголын харьяатаас гарсан байна. Энэ хувьцаа олгогдсоноос хойш шинээр 900.000 гаруй хүүхэд төрсөн байна. Энэ хүүхдүүдэд шинээр хувьцаа олгох уу, үгүй юу гэж асуусан.

Тэрбээр, нийт хувьцаа авсан 440.000 иргэн өнөөдрийг болтол ногдол ашиг огт аваагүй байна. Тэгэхээр 1072 хувьцаатай холбоотой асуудлуудыг цэгцлэх, цаашлаад компани ашигтай ажиллаад байвал ногдол ашиг тараах, иргэд 1072 борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг, өвлүүлдөг болох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан,  Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 8 дугаар тогтоолын дагуу 1072 хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нэг мөр шийдэх асуудлыг судлаад өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн. Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшигч болох, 2012 оны 04 дүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрийг 1072 хувьцаа эзэмшигч болгохыг үүрэг болгосон. “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг нээлттэй хөрөнгийн биржээр арилжаалагдах боломжгүйгээр гаргасан байна. Энэ том уул уурхайн компанийн хувьцаа нэг дор төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх, иргэн бүр тус компаниас ногдол ашиг хүртдэг байх боломжийг бүрдүүлэх зорилготой байсан учраас арилжаалах боломж өнөөдөртөө байхгүй. Цаашдаа ч арилжаалах хэлбэр рүү орох боломж хомс юм билээ. Бас хувьцаатай холбоотой хэдэн асуудал үүсээд байгаа. 2015 онд Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрын үед 1072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг тодорхой түвшинд хийсэн. Оюутны сургалтын төлбөр, ахмадуудаас хувьцааг нь шууд худалдаж авах зэрэг. Энэ нь цаашдаа бүх иргэн хувьцаа эзэмшигч болоод явах нөхцөлд доголдол үүсгээд байгаа. 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг хүртэж чадахгүй яваа асуудал бас байна. Тиймээс Засгийн газрын зүгээс иргэн бүр хувьцаа эзэмшдэг байх, жил бүр ногдол ашгийг тогтмол авдаг байх асуудлыг шийдэхээр байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол Улсад иргэн бүр “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч болно, нас нөгчсөн, Монгол Улсын иргэншлээс гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрх хаагддаг байх зохицуулалт хийх юм гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 13 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 17 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 40 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 47 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 9 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 17 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 40 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top