x

С.Оюун: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдсэн гэж бодож байгаа

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр монголын ард түмэн талийгаачийг хүндэтгэн дурсаж хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. 

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дараах мэдээллийг өглөө. 

УИХ-ын гишүүн асан С.Оюун "Өнөөдөр миний ах Санжаасүрэнгийн Зориг 61 нас хүрэх байсан. Энэ өдөр Зориг сан болон найз нөхдүүд нь цэцэг өргөж байна. Харамсалтай нь энэ өдөр төрсөн өдөр гээд тэмдэглэдэг байх байсан ч хэргийн талаар ярьдаг. Өчигдөрийн мэдээг сонссон. Би өөрөө монголд биш гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Та бүхэн мэдэх байх. Цөөхөн хэдэн хоногоор ирсэн байгаа. Алсаас сонссон, уншсан. Би бол хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж бодож байгаа. 2016 оны арван сард байх. Энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа, хэргийн материалтай танилцаж болноо гэхэд анх удаа танилцаж байсан. Би анхнаасаа огт итгэл үнэмшилгүй байсан. Түүнийгээ ч хэлж байсан. Энэ хэргийн бүх материалыг төрийн нууцад авсан, дээрээс нь шүүх хуралдаан хаалттай явагдсан. Манай гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлж байсан. Хамгийн гол нь төрийн нууц гээд яагаад үнэмшихгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. Тэр үед тусгай хяналтын дэд хороонд хүртэл энэ хэргийг нууцаас гаргах ёстой гэж удаа дараа шаардаж байсан. Харамсалтай нь гурван шатаараа яваад, батлагдаад энэ хүмүүсийг шоронд орсныг хэлмэгдсэн гэж боддог. Нууцаас гаргах асуудлыг засаг хийх хэрэгтэй. Ц.Нямдорж ч хэлж байсан, нууцаас гаргана гэж. Энэ хэрэг илрэхгүй олон жил явсан. Манай гэр бүлийн зүгээс ядаж хэрэгтнийг нь олдоггүй юм аа гэхэд хүн битгий хэлмэгдүүлээсэй гэж бодож байсан" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 8 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 12 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 35 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 42 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 12 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 35 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top