x

Хөхүүл хүүхдийн цанх татах буюу Baby Colic гэж юу?

Эрүүл, жингээ хэвийн нэмж байгаа, хоолондоо сайн хөхүүл насны хүүхэд үе үе, юунд ч тайвшрахгүй, хэдэн арван минутаас хэдэн цаг хүртэл зогсолтгүй чанга бахирч чарлаж уйлахыг цанх татах гэнэ.

Эцэг эхчүүдэд хүүхдийнх нь ямар нэг юм маш хүчтэй өвдөж буй сэтгэгдэл төрж тэд их айж сандарч сэтгэл санаагаар унадаг. Ээж нар хүүхдээ даган уйлж тусламж эрэн хүүхдийн эмч, түргэн тусламж, бариач, туслаж болох хэн нэгэнтэй холбогдон эмчид ханддаг. Харамсалтай нь олон тохиолдолд цанх татдаг хүүхдэд тархины даралт, чихний өвчин, ханиад зэрэг онош тавьж шаардлагагүй эмчилгээ зөвлөх нь олон байдаг.

Энэ байдал их элбэг, ойролцоогоор 5 хүүхдийн 1-т тохиолдоно.

Ихэвчлэн хөхөөр хооллодог хүүхдэд 1 сар орчимтойгоос эхлэн хүүхдийг 4-5 сар хүрэхэд өөрөө аяндаа болино.

Эрүүл хүүхэд 7 хоногтоо 3-аас доошгүй удаа бараг тогтмол нэг цагт (дийлэнх хүүхэд үдээс хойш, оройдоо), хоногтоо 3-аас илүү цаг (заавал нэг удаадаа биш) уйлах нь 3 долоо хоногоос удаан үргэлжилж байвал хүүхдийн чинь цанх татаж байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл эрүүл хүүхэд гэнэт, мэдэгдэх шалтгаангүйгээр, үе үе юунд ч тайвшрахгүй уйлах юм. Эцэг эхчүүд “зүүнд хатгуулсан” юм шиг уйлаад байна гэдэг.

Шинж тэмдэг:
• Тайвшруулахад хэцүү
• Ярвайж уурлана
• Хөлөө нугалаж чээжиндээ наана
• Нүүр нь улайна
• Өндөр чанга дуугаар хэт их уйлна
• Гараа чанга атгана
• Хэвлийн булчин чангарна

Авах арга хэмжээ:
• Имж эх аргаар тэврэх
• Хөхүүлсний дараа хэхрэх боломжтойгоор босгож тэврэх
• Бүлээн усанд оруулах
• Хэвлийд бүлээн жин тавих
• Хүүхдийг гэдрэг нь харуулан хэвтүүлж 2 хөлийг түнх өвдөгний үеэр нугалаж тэнийлгэх хөдөлгөөн хийх( унгахад нь туслах)
• Хүүхдэд тосон иллэг хийж тайвшруулах

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хөхүүл хүүхдийн цанх татах шалтгааныг хүүхдийн анагаахын шинжлэх ухаан олоогүй байна.

Хэд хэдэн нөхцөл байдлыг авч үзэж буй боловч аль нь одоогоор батлагдаагүй.

Үүнд: 
• Харшил
• Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо гүйцэт хөгжөөгүй байх
• Эхийн хооллолт (эх нь сүүн бүтээгдэхүүн болон коффейны төрлийн зүйл хэрэглэдэг)
• Эхийн сэтгэл гутрал
• Эх жирэмсэн үедээ тамхи татах гэх мэт.
Гэхдээ хүүхдийн цанх татах нь өвчин эмгэг биш бөгөөд түүний эрүүл мэнд, цаашдын өсөлт хөгжилд огтхон ч сөргөөр нөлөөлдөггүй нь нотлогдсон.

Ингэж уйлдаг хүүхдэд мэдлэг, туршлагатай эмч үзлэг хийгээд эмгэг шинж илрэхгүй бол цанх татах хэмээн оношлоно. Ихэнх тохиолдолд ямар нэг шинжилгээ шаардлагага байдаггүй, зарим эргэлзээтэй цөөн тохиолдолд эмч шинжилгээнд илгээж болно.

Эмчилгээний хувьд одоогоор цанх татсан хүүхдийг тайвшруулах үр дүнтэй арга байхгүй хэвээр байна.

Анжел Хүүхэд, Нярайн эмнэлэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 25 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 34 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 41 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 48 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 55 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 12 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 26 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 33 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 46 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 52 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 54 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 59 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 1 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 7 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 14 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top