x

Нийслэлчүүдийн жилийн хэрэгцээнд 7858 тонн мах нөөцөлжээ

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 431 дэлгүүрт худалдаалж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 101, Хан-Уул дүүрэгт 32, Чингэлтэй дүүрэгт 36, Баянгол дүүрэгт 79, Сонгинохайрхан дүүрэгт 101, Багануур дүүрэгт 12, Налайх дүүрэгт 22, Багахангай дүүрэгт 2 дэлгүүрээр худалдаж байгаа юм байна.

Нөөцийн махны үнэ:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөг.

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд "Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон.

Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ногдож буй. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан.

Нөөцийн хувьд 30% нь үхэр, 65% нь хонь, 5% нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан. Махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтой аж.

Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7,858 тонн махыг бэлтгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.131)
    Энэ мөнгө угаадаг юм аа боль
    2023 оны 03 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 42 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 3 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top