x

Монгол Улс монгол туургатан улсуудын өмөг түшиг нь байх ёстой

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улс, Монголын төр засаг болоод ард иргэд нийтээрээ нэгэн эмзэглүүштэй, бас ичгүүртэй үйл явдлын гэрч болов. Монгол туургатан үндэстнүүдийн нэг болох Халимагийн БНУ-ын иргэн Бормагнайн Баатар ОХУ-ын Украинд хийж буй дайныг эсэргүүцэн өөрийн улсаас дүрвэж, үндэс угсаа нэгт монголчуудаа зорин Монгол Улсад ирсэн ч хилээр нэвтэрч чадалгүй нисэх буудлын транзит бүсэд зургаа хоног хоригдсоны эцэст гуравдагч улс руу илгээгдлээ. АНУ-д очсон хойноо өөрт нь тусалсан Дэлхийн монголчуудын холбоо, АН-ын зарим гишүүн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарт баярлаж, талархсанаа илэрхийлж лайв хийсний дараа ямартай ч “Орос руу нь буцаагаад явуулчихсан байх вий” гэж сэтгэл зовж байсан олон хүний айдас, зовинол арилав. Гэвч... Гэвч тэр явахдаа илүү том асуултыг бидэнд үлдээгээд явлаа.

Улс үндэстний өмнө тулгамддаг янз бүрийн л асуудал бий. Асуудал бүр өөр өөрийн онцлогтой, шийдвэрлэх олон арга замтай. Дэгдсэн дор нь дарж авах ёстой зарим асуудал байхад заримыг нь хэсэгхэн амсхийгээд бодох, арай өөр өнцгөөс, алсханаас харсны дараа шийдвэрлэх арга зам нь торойгоод тодроод ирдэг ч асуудал бий. Тэр тусмаа тухайн цагт “гал унтраагаад” өнгөрсөн ч хожим заавал эргэж харах, шийдэл хайх ёстой зарим асуудал байдаг. Түүний нэг нь өчигдөр бидэнд тохиолдсон Бормагнайн Баатар гэж халимаг эрийн хувь заяа байлаа.

Бормагнай гэдэг нь ямар учиртай нэр вэ? гэж манайхны зарим нь асуусан байсан. Жангар туульд гардаг нэгэн баатрын нэр юмаа гэж түүнд хэлмэрчээр ажилласан монгол эмэгтэй хэлсэн. Тэгэхээр хилийн чанадад, бусдын нутагт, бусдын эрхэнд амьдарч байгаа монгол угсаатнууд маань зарим талаар маниасаа илүү монгол болчихоод байгаа юм даа.

Халимаг гэж хэн болох тухайд нэвтэрхий тольд “Ойрад угсаатны бүлэгт багтдаг, ОХУ-ын харьяанд багтдаг монгол үндэстэн. XVII зууны эхэнд Торгуудын Хо өрлөг Эрчис мөрнийг уруудан баруун зүгт хасаг, татар зэрэг олон улстай байлдан нүүсээр Ногайн улсыг мөхөөгөөд газар орныг нь эзлэн суусан. 1771 онд Зүүн гар руу буцсан 4 нүүдлийн дараа Ижилийн хөвөөнд үлдсэн монголчууд Халимаг болжээ. Халимаг хэлний кирилл бичгийн дүрэм ЗХУ-ын үед зохиогдож, 1942 оноос кирил үсэгт шилжсэн” гэсэн байна. Манайхтай бараг нэг зэрэг бичиг үсгээ сольсон болж таарав.

Б.Баатар нь Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг төгссөн, Монголын түүхийг ихээр судалсан хүн. Ойрд, халимагийн түүхийг заадаг байсан. Оросын сөрөгч хүчний “Яблоко” намын Халимагийн бүсийн тэргүүн, улс төрийн идэвхтэн. ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа цөөнх үндэстний соёлыг хамгаалах, ХХ зуунд болсон хэлмэгдүүлэлт, геноцитийг цагаатгах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн. Үүнийхээ улмаас гуч гаруй удаа захиргааны болон эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхдэж байсан.

Түүний Монгол Улсыг орхихын өмнө хэлсэн үг монголчуудад маш том сануулга болж үлдсэн байх гэж найдаж байна. Тэр “Орос, Украины дайн эхэлсний дараа монголчууд маш олон хүнийг хүлээж авсан учраас надад ч гэсэн боломж олдох байх гэж итгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг ч атугай монгол хүндээ улс төрийн орогнол олгох байх гэж найдсан. Бид монгол үндэстэн гэдэг нэг бүхлийн тасархай хэсгүүд. Хэн нэг нь тэр тасархай хэсгийн зүрх сэтгэлийг нэгтгэх ёстой. Түүний манлайлагч нь Монгол Улс байгаасай. Улс орнуудын албан ёсны хэл энэ нэгдэлд саад болох ёсгүй. Миний эцсийн найдвар Монгол Улс” гэж хэлсэн явдал.  

Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Баатарыг иргэншилдээ авах, улс төрийн орогнол үзүүлэхээс татгалзав. Тэр нь ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ буюу Оросын Засгийн газартай холбоотой болж таарав. Өөрөөр хэлбэл, өмнөх 30 жилд бид өөрсдийгөө “Зөвлөлтийн колониос салсан, тусгаар тогтнолоо олсон, эрх чөлөөт ардчилсан улс” гэж тунхагласан маань хий хоосон зүйл болж таарав. Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Б.Баатарын улс төрийн орогнол хүссэн захидалд албан ёсоор хариу өгөөгүй боловч “Бид дүрвэгч хүлээн авах үүрэггүй, конвенцид нэгдээгүй” гэж хэлсэн Гадаад харилцааны сайдын үг манай Төрийн тэргүүний албан ёсны байр суурь болж дэлхий нийтэд цацагдлаа. Тэр дундаа монгол туургатан үндэстнүүд, дэлхийгээр тархсан монголчуудын хувьд. Үүнийг бид яаж залруулах вэ? Тийм хүсэл зориг, эрмэлзэл бидэнд бий болов уу?

Энэ удаа ганц Б.Баатарыг буцаалаа. Дараа, дайны үйл явц яаж өрнөхөөс шалтгаалаад илүү олон монголчууд эх нутгаа тэмцээд, элэг нэгтнээ зориод ирнэ. Тэр үед бид хэрхэх вэ? Яг өчигдрийнх шигээ хариу хэлээд буцаах уу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 10 цаг 49 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 10 цаг 58 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 11 цаг 3 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 11 цаг 7 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 11 цаг 40 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 13 цаг 15 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top