x

Жирэмсэн эх машин дотроо төрсөнд эмнэлэг буруутай юу, иргэн буруутай юу?!

Энэ асуулт өчигдөр орой нийгмийн сүлжээний гол хэлэлцүүлэг боллоо. Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржихаар очсон жирэмсэн эхийг эмнэлгийн ажилтнууд хүлээж авалгүй таван минут алдсанаас болж хүүхэд машин дотор төржээ. Энэ хооронд хүүхдийн аав эмч нарыг гуйж, гувшиж, шаардаж, сүүлд нь аргаа бараад нь видео бичлэг хийсэн байна. Эмч нар эхлээд иргэний харьяалал, бичиг баримт шаардаж, дараа нь “мэдээллээ зөв өгөхгүй, хүнээ оруулж ирэхгүй яасан юм, хүүхдийн толгой цухуйсан гэж хэлээгүй биз дээ” хэмээн хэрэлдэж буй бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан.

Бичлэг тавигдсаны дараа нийгмийн сүлжээнд аавыг буруутгасан өнгө аяс давамгайлав. "Хүүхдийнх нь толгой цухуйчихсан байхад эхнэрээ тэврээд гүйхийн оронд бичлэг хийгээд явж байдаг, пүү паа. Хувь хүнийг хариуцлага гэж алга. Төрнө гэдэг чинь хугацаатай эд, тэрийгээ тооцоолоод эмнэлэгт эрт ирэхгүй яасан юм” гэх мэт дүгнэлт, цэцэрхлүүд хөвөрчээ.

Мэдээж хувь хүний хариуцлага чухал л даа. Гэхдээ энэ удаад эмч, эмнэлгийн ажилтнуудын буруу бас байна. Нэгдүгээрт, эмнэлгүүд дүүрэг харгалзахгүй, хамгийн ойрын эмнэлэгт авах салбарын сайдын шийдвэр гарсан. Хоёрдугаарт, төрөлт нэгэнт эхэлсэн бол эмч очих ёстой болохоос биш, иргэн өөрөө эмнэлэгт орж ирэх боломжгүй. Эмч, асрагч нар дамнуурга, хөнжил бариад гүйлдэж байх ёстой болохоос биш “хүнээ авчирахгүй яасан юм” гээд загнаад зогсч байж болохгүй. Энэ тал дээр манай эмнэлгийн үйлчилгээ, эмч, сувилагч нарын ухамсар үнэхээр “0” гэдгийг нийтээрээ харлаа. Хэрвээ эх ганцаараа такси бариад ирсэн бол, эсвэл насанд хүрээгүй хүүхэдтэй явсан бол эмч нар хэнийг буруутгах байсан юм. Хэдийгээр төрөлт цаг хугацаатай байдаг ч гэлээ цагдаж болохгүй зүйл гэж бас байдаг. Хүүхэд төрөх хугацаанаасаа өмнө, эсвэл хоцорч төрж болдог. Дээр нь хотын түгжрэл, хувь хүний бэлэн бус байдлаас болоод эмнэлэгт цаг алдаж ирсэн байж болно. Ганцхан эмнэлгийн үүдэнд ирчихсэн төрж байгаа эхийг эмнэлэг хүлээж авах л үүрэгтэй.

Гуравдугаарт, манай эмнэлгийн барилга байгууламжийн стандартын асуудал. Төрөх эмнэлгийн хаалганы гадаа машины зогсоол байхгүй, байгаа нь битүү машинтай, эмнэлгийн довжоо, орох хаалганы шатнаас болоод машин орох боломжгүй. Ийм шалтгаануудаас болоод эх, хүүхэд хоёр эмнэлгийн хаалгаар орж чадалгүй таван минут алдсан, уур унтуу болж байж арай гэж хүлээж авахаар болоод очиход нь эх нь машин дотор “хүүхэд төрчихлөө штээ” гээд уйлж байсан.

Тэгэхээр энэ удаад бол эмч, эмнэлгийн ажилтнуудын харьцаа, хандлага, эмнэлгийн барилга, зогсоолын стандарт хүнлэг биш, хүндээ зориулагдаагүй байна аа л гэж хэлье. Хувь хүний хариуцлага, хандлага, бэлэн бус байдал энэ тэр бол тусдаа асуудал. Хөдөө орон нутгаас, хотын гаднаас хүндрээд, хугацаа давчуу ирж байгаа хүнийг яах юм? Бас л “хариуцлага, ухамсар” яриад сууж байх уу?

Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилтны бэлэн байдал, эмнэлгийн стандарт нэг тусдаа, өвчтөн, үйлчлүүлэгчийн хувийн хариуцлага бас тусдаа асуудал. Энэ тохиолдолд бол эмч, эмнэлгийн ажилтнууд буруутай, эмнэлгийн стандарт чинь хүндээ ээлгүй байна аа л гэж хэлье. Эхлээд хүнээ авар, дараа нь хувь хүний хариуцлагын тухай ярь. Эмнэлгийн үйлчилгээ гэдэг хувь хүний /үйлчлүүлэгчийн/ сахилга хариуцлагаар хэмжигддэг эд биш. Эмнэлгээс шалтгаалах бүх зүйл бэлэн байдалд, яг таг яс тас л байх ёстой. Эмнэлгийн барилга байгууламж, орох гарах хаалга ч гэсэн өвчтөн ямар ч байдалтай ирсэн хүлээж авах боломжтой, хамгийн наад захын шаардлагыг хангасан байх ёстой. Ядаж дамнуурга бариад дээш доош гүйх биш /тэр нь хүртэл манайд алга/, түрээд гүйх боломжтой байх ёстой. Бусдыг нь мэдэхгүй ч нэгдүгээр төрөх эмнэлгийн шинэ барилга лав хоёр хаалга нь хоёулаа өндөр шаттай. Юуны тулд тийм өндөр шат, довжоо байдгийг би лав мэдэхгүй. Уг нь хаалганы гадна, дотор хоёулаа нэг түвшинд байж ядаж хөл муутай хүн, хүүхэд шуухад мөлхөөд ч болтугай орно. Хүнд, хэвтрийн өвчтөнг дамнуургаар түрээд гүйчихнэ. Ийм л стандартаар эмнэлгийн барилгыг барих ёстой биз дээ.

Өчигдөр болсон явдалтай хамааралгүй ч гэлээ өөр нэг том асуудал бол эмнэлгийн өвчтөн хөвтдэг өрөөнүүд дотроо ариун цэврийн өрөөгүй. Давхартаа 1-2 ариун цэврийн өрөөг дундаа хэрэглэдэг. Үүнээс нь болоод өндөр настан, хэвтрийн хүнд өвчтэй хүмүүсийн өтгөн, шингэнийг сахиурууд нь бариад эмнэлгийн коридорыг бүтэн туулдаг явдал одоо ч хүртэл хэвээрээ л байна. Хувийн эмнэлгүүд тийм биш л дээ. Улсын эмнэлгүүд л тийм. Улсын гэсэн болгох яахаараа ийм “улны” үзэлтэй байдгийг бодоод олохгүй юм. Наад зах нь ариун цэвэр, халдвар хамгааллын асуудал шүү дээ. Цаашлаад өвчтөнд өгч байгаа дарамт, зовиурын асуудал. Тэгэхээр ядаж эмнэлгийн барилга дээр “Хэдэн тэрбумаар барьж, хэдийг нь хусах вэ” гэж бодохынхоо хажуугаар эмнэлэг, үйлчилгээнийхээ стандартыг бас боддог баймаар байна. Орох, гарах хаалгаа ядаж намсгамаар байна. Үсрээд хэдэн асрагч, цэвэрлэгчийн орон тоо л нэмэгдэнэ, дахиад хэдэн хүн ажлын байртай л болно биз дээ. Өөрөөр ямар хохиролтой юм?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.71.218.114)
    Одоо ерөнхийлөгч огцорно
    2023 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Төрөх эх түргэний машинаар төрөх эмнэлэгт ирэх ёстой биздээ уул нь аав бол түгжээн дундуур мацсаар бж арай гэж эмнэлэг бараадтал нөгөа муу арын хаалганы гичий баахан асуумж энэ тэр дээр нь харьяа дүүрэг бас мөнгө харсан бна гадаа маш хүнд төрөхгэад ирж бхд аавыг бла бла баахан загнаастай эрэгтэй хүн тэрнээс илүү яахн тэвдсэн зайлуул бараг зодуулах шахлаашд ягаан өмлтэй авгай цэхэлзэад аймаар юмаа Сайдаа Энхбодыгоо шахааны хүнээ аваад далд оруулахд өгөөч ямар хүнд сурталтай вэ тэгэж ярих юм бол бас ковидын үед бас дүүрэг харьяа гэж эмнэлгийн хооронд хөөгдөж явсан зовидтой иргэн яг эмнэлгийн гадаа ямарч тусламж авч чадаагүй үхсэншд муу алуурчид нарийн хэлэх юм бол тийм онош зөв тавьж мэдлэггүй баахан чирэгдэлтэй бөөн хахуул мөнгө горьдсон пизданууд
    2023 оны 01 сарын 03 | Хариулах
  • дуугаряа (172.69.252.132)
    эмнэлгийн гадаа иөрнө гэдэг бол эмнэлгийн буруу замдаа төрсөн бол иргэний асуудал болно
    2023 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.68.93.130)
    Irgen buruutai
    2023 оны 01 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 36 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 45 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 45 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 46 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 47 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 48 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 49 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 50 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 15 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 17 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 17 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 18 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 22 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 14 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 18 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 19 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 21 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 22 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top