x

Mалайз: Авилга, сонгууль, нөхөн сэргээлт

Малайз улсад зочлох ээлжит учраа тохиов. Очсон өдөр парламентын сонгууль нь болж таарав. Сонгуулийн өдөр болон маргааш нь бүх нийтээр амардаг ажээ. Энэ нь 1969 оны ерөнхий сонгуулиар хятадуудын нам (DAP) ялсны маргааш олон нийтийн үймээн гарч, 600-гаад хүн, ихэнхи нь хятад, алагдсантай холбоотой байж магад. 

Эдүгээ Малайзын хүн амын 62 хувь нь малай, 20.6 нь хятад, 6.2 нь энэтхэг, 1 нь бусад, 10 хувь нь иргэншилгүй гэж 2019 оны статистик нь мэдээлжээ. Хүн ам нь 33.3 сая, ДНБ нь 373 тэрбум ам.дол, нэг хүнд ногдох нь 10,800 дол, эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 34-т жагсдаг, Азидаа хамгийн сайн төрөлжсэн эдийн засагтай, орчин үеийн дэд бүтэц байгуулчихсан энэ орны тухай маш олон зүйл бичмээр байвч, Монголтой холбогдсон, цаг үеэ олсон авилга, сонгууль, ашиглаад дууссан уурхайн нөхөн сэргэлт гэсэн гурван сэдэв дээр төвлөрөхөөр шийдэв.

Авилга

Малайзын даван заалдах шүүх нь 2022.08.23 нд есөн жил Ерөнхий сайд байсан Нажиб Разакын авилгын хэргээр 12 жил шоронд хорих шийдвэрийг хэвээр үлдээв. Энэ нөхөр улсынхаа хөгжлийн сангаас (1MDB) дөрвөн жилийн хугацаанд 4.5 тэрбум доллар зувчуулсан ажээ. Олон орны арилжааны банкуудаар дамжуулан мөнгө угаасан, Холливудаар кино хийлгэсэн, өндөр үнэтэй зочид буудал, хөлөг онгоц, үнэт зүйл худалдаж авсныг нь шүүх нь тогтоожээ. Эхнэр Розмах Мансур нь төрийн тэндэрт нөлөөлж хахууль авсан хэргээр 10 жилийн хорих ял авч, 250 сая долларын торгууль төлөх болов. Тэдний гэрийг нь нэгжихэд 1.6 сая долларын үнэ бүхий алт болон алмазан бөгж, зүүлт, 272 ширхэг Hermes-ийн цүнх олдсон байна. Шүүх засаглал нь сөрөг хүчний шахалтаар шудрага дүгнэлт гаргадаг юм байна.

Н.Разакийн гэр бүл Монгол улсын иргэний үхэлтэй холбоотой. Тэрээр БХЯ-ны сайд байхдаа шумбагч хөлөг онгоц Францаас худалдан авахад, түүний зөвлөх А.Р.Багинда Ш.Алтантуяаг орчуулагчаар авч явдаг байжээ. Энэ эмэгтэйг 2006 онд Куала Лумпураас холгүй ойд дэлбэлж хөнөөснийг ХМХ-ээр авилгын гэрч болсноос үүдэлтэй гэж тайлбарладаг. Хүнийг ингэж зэрлэгээр хөнөөх даалгаврыг хэн өгснийг Малайзын шүүх эцэслэн тогтоохгүй 15 жилийн нүүр үзэж буйг SCMP сонинд бичжээ. Харин улс төрийн зорилгоор л энэ гэмт хэргийг үе үе гаргаж ярьдаг болжээ. 

Төр засгийн өндөр албан тушаалаа ашиглан, гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хөрөнгийг хувьдаа завшсан хэн боловч хариуцлага хүлээх ёстой. Харин Монголд яригдаад буй ХБ, нүүрсний хулгай, Суруга компанитай холбоотой хэргүүдийг үйлдэгчид, төрийн өндөр албан тушаалтанууд хариуцлага хүлээх болов уу. Шүүх засаглал шудрага ажиллахад Монголын иргэд эргэлздэг болсон. Сонгууль хүртэл сунгаж байгаад, засгаа солигдохоор мартагдаж, бахь байдгаараа хулгайч нар нь жаргаад, хөдөлмөрлөсөн нь ядуураад л байх болов уу? 

Сонгууль

22.10.10-нд Малайзын ЕС Исмайл Яаакоб Парламентаа тарааж улмаар 22.11.18 нд ерөнхий сонгууль явуулав.Парламент нь 222 суудалтай Төлөөллийн болон 70 суудалтай Сенатын танхимтай (Westminster систем). Сонгогчдын 73 хувь нь саналаа өгч 222 суудлаас PK нам 82, PN нам 73, эрх баригч BN ба UMNO намуудын эвсэл дөнгөж 30 суудал авлаа. Хэн нь ерөнхий сайд болж засгийн газраа байгуулахаа тохиролцож чадахгүй байсныг хаан нь хагалж, PK намын Анвар Ибрагимийг Ерөнхий сайдаар томилов. 24 жил энэ албан тушаалд очихыг зүтгэсэн Анвар цалингаасаа өндөр зардалтай Мерседес S600 машинаас татгалзав. Сайд нарын тоог цөөлж, цалинг нь бууруулахаа амлав.

Анвар бол сүүлийн дөрвөн жилийн дэхь ЕС бөгөөд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтөөс улс орноо гаргах амаргүй зорилттой тулгарч, улс төрийн дэмжлэг сул буюу хэзээ ч огцруулж чадах сөрөг хүчинтэй ажиллах юм.

Нөхөн сэргээлт

Куала Лумпур хотоос баруун урагшаа, Селангор дүүрэгт орших Sunway City хотхоны Sunway Pyramid зочид буудалд буулаа. Энэ бол аялал жуулчлал, амралт, эрүүл мэнд, боловсролын олон улсын томохон дүүрэг юм байна. Зочид буудал гудамжны түвшинээс доошоо 10 давхар, дээшээ хориод давхар, ар талд нь ил уурхайн тогооны ёроод байсан газарт маш том усан парк, түүний дотор хиймэл түрлэгээр surfing хийдэг сан, мушгиран гулсах хоолойнууд гэх мэт бүх насны хүн амрах, цэнгэх гайхамшигтай байгууламжууд байна. Энэ хотхоны их сургууль, коллеж нь олон улсын тавцанд нэр хүндтэй, төгсөгчид нь хамгийн түргэн ажил олдог гэнэ. 

Sunway city бол зуун жил ашиглаад дууссан цагаан тугалгын уурхайг нөхөн сэргээх төр засгийн тууштай бодлого, төр хувийн хэвшлийн өгөөжтэй түншлэлийн үр дүн ажээ. Ашигласан орд газрыг зөвхөн нөхөн сэргээхээс гадна бүтэээмжтэй, орлого олдог болгоход Малайзын төр ихээхэн анхаарч, татвараас тодорхой хугацаанд чөлөөлж, дэмжиж ирсэн юм байна.Яг ийм түүхтэй, хаягдсан уурхайг аялал жуулчлалын газар болгон өөрчилсөн олон жишээ байдаг ажээ. Нүүсний уурхай байсан Куантаны наран шарлагын газар, The Mines, The Clearwater Sanctuary Golf resort, Titiwangsa нуур гэх мэт. Төр төсөлд ийм хэлбэрээр л орох нь оновчтой. 

Манай орны хувьд эдүгээ уул уурхай эрчимтэй хөгжиж, одоохондоо ашигласан орд газраа нөхөн сэргээх, байгалийн унаган төрхөнд нь буцааж оруулах түвшинд бодож, ажиллаж байгаа. Гэхдээ алс хойчдоо тухайн газраа хиймэл нуур, амралт сувилал, аялал жуулчлалын, соёл боловсролын газар болгох тухай эртнээс төлөвлөж, хувийн хэвшилдээ тийм эрх чөлөө, болгомж олгох талаас нь бодмоор санагдлаа.

Малайз улсаас, ер нь аль ч улс орноос Монголчууд бид суралцах, авах, гээх олон зүйл байх юм.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 38 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 47 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 47 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 48 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 49 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 50 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 51 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 52 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 17 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 19 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 19 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 20 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 24 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 17 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 20 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 21 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 22 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 23 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 24 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top