x

Д.Энхбатын хөвгүүд яагаад Б.Хурцын эсрэг гомдол гаргах болов?

Монголын хууль, хүчний байгууллагууд С.Зоригийн аллагын хэрэгт буруутган Францаас  хулгайлан авчирсан, ШШГЕГ-ын харьяа хорих ангид сэжигтнээр цагдан хоригдож байгаад өвчний улмаас амь насаа алдсан Дамирангийн Энхбатын хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нарын төрийн гурван өндөрлөгт (У.Хүрэлсүх,  Л.Оюун-Эрдэнэ, Ш.Занданшатар) хандан өргөдөл гаргасныг гаригт мэдээллийн бүх сайтууд онцлов.

Өргөдөлд Д.Энхбатыг Франц улсаас хууль бусаар баривчлан авчирч, эрүүдэн шүүж, амийг нь хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргаж, жинхэнэ захиалагчийг нь илрүүлэх, гардан гүйцэтгэсэн Б.Хурцыг шударга шүүхээр оруулан хуулийн дагуу ял шийтгэл оногдуулах, ард нь үлдсэн хань, үр хүүхдүүдийнх нь 18 жилийн хүлээлт, гомдлыг барагдуулж өгөхийг хүссэн байна.

Сонирхолтой нь, уг өргөдөлд тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр нарын тухай нэг ч үг хавчуулсангүй.

Б.Хурц нь нь тухайн үед ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан тагнуулын жирийн алба хаагч. Мөн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Д.Энхбат гэдэг хүнийг С.Зоригийн аллагын сэжигтнээр тогтоосны дараа Д.Энхбатыг Францаас авчирах ажиллагааг гардан гүйцэтгэсэн нь үнэн боловч түүнийг “эрүүдэн шүүсэн” гэх нотлох баримт байхгүй. Харин Д.Энхбатын оршин сууж байсан Франц улс болон түүнийг дамжуулан авч явсан Белги, Герман зэрэг улс өөрийнх нь нутаг дэвсгэрээр хүнийг хууль бусаар тээвэрлэсэн, хулгайлан авч явсан нь тухайн улсын хууль болон хүний эрхэд халдсан үйлдэл хэмээн үзэж Монголын Засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн байдаг. Гэтэл мөн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Д.Энхбатын хулгайлан авчирах үүргийг ТЕГ-т өгсөн Н.Энхбаяр гэдэг хүн Б.Хурцыг уг хэргийг үйлдсэн хэмээн барьж өгсний улмаас Монголын тагнуулч Б.Хурц Германы шүүхээр шүүгдэж байв.

Мөн Д.Энхбатыг С.Зоригийн аллагын хэрэгт сэжиглэгдэн хорих ангид саатуулагдаж байх үед түүнд эмчилгээ хийж байсан Хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эмч “Д.Энхбатыг эмчлүүлэхээр ирэх үед гадны нөлөөллөөр үүссэн, задарсан ил гэмтэл, шарх, сорви байгаагүй. Элэгний хатууралтай, хагалгаа хийх боломжгүй цус алдалттай байсан учраас эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Жи­лийн дараа дахин ирэхэд биеийн байдал хүндэрсэн, цус алдалт  нэмэгдсэн байсан. 40-өөд хоног хэвтүүлэн эмчилсний дараа эмч нарын зөвлөлийн хурлаар оруулж, “Эрүүл мэндийн хувьд  ял эдлэх боломжгүй” гэж үзсэн. Эмнэлгээс гэртээ гараад гурав хоногийн дараа нас барсан” хэмээн ярьжээ. Товчхондоо, түүний үхлийн шалтгаан нь хорих ангид ял эдэлж байхдаа, эсвэл өмнө олсон өвчний улмаас амиа алдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өвчтөний эрүүл мэндийг хайхраагүйгээс болсон гэсэн үг. Үүнд хариуцлага хүлээх ёстой хүн бол тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж, мөн түүнийг хууль бусаар оргуулан авчирах ажлыг зохион байгуулсан Ерөнхий сайд Н.Энхбаяр, түүний дор ажиллаж байсан Тагнуулын байгууллагын удирдлагууд. Харин Б.Хурц бол зөвхөн тушаал биелүүлэх үүрэгтэй офицер хүн.

Тэгэхээр Д.Энхбатын хүүхдүүд төрийн өндөрлөгүүдэд дахин нэг удаа өргөдөл гаргасан нь үнэн бол тухайн үед шийдвэр гаргасан Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарт яагаад гомдоогүй нь гайхал төрүүлж байна. Ялангуяа өргөдөлд дурьдсан ХЭҮК-ийн дүгнэлт нь "Хорих ангид цагдан хоригдож байгаа хүнд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлээгүй, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй, ял эдлэх боломжгүй нөхцөл байдлыг мэдсээр байж цагдан хорьсон явдал нь эрүүдэн шүүх хэлбэр мөн" гэж гарсаар байхад шүү дээ. Үүнд хариуцлага хүлээн ёстой хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөнөөс мөн.

Бүр тодорхой хэлбэл, МАХН (одоогийн МАН) 2000 оны УИХ-ын сонгуульд орохдоо “С.Зоригийн аллагыг АН-ынхан дотроосоо зохион байгуулсан. Бид хэргийг илрүүлнэ” гэж амлаж сонгуульд орсон. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд гээд олон хүнийг олон сар жилээр цагдан хорьж, хэрэг тулгасны эцэст “татвараас нуугдсан” хэргээр ял өгөөд С.Зоригийн аллагын хэрэг эзэнгүй хоцорсон. Үүний дараа буюу 2004 оны сонгуулийн өмнө Францад амьдарч байсан, Монголд олон удаагийн гэмт хэргийн бүртгэлтэй, ял эдэлж байсан Д.Энхбат гэдэг хүнийг сэжигтнээр тогтоон Францаас хулгайлах ажлыг зохион байгуулсан байдаг.

Хоёрдугаарт, Д.Энхбатын хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нарын гаргасан энэ удаагийн өргөдөл анхных нь биш. Одоогоос жил гаруйн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард гаргасан өргөдөл нь өнөөдөр он сар нь засагдаад (2022.12.26) ямар ч өөрчлөлтгүй явж байх юм.

Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сар гэдэг нь С.Зоригийн аллагын хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүгдсэн” гэж үзэж ялаас чөлөөлөхөөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын идэвхийлэн ажиллаж байсан үе. Тавдугаар сард шүүх хурал болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар сулласны дараа манай “нам засаг” энэ өргөдлийг таг мартсан бололтой юм. Гэтэл түүнээс хойш жил найман сар өнгөрсний дараа энэ өргөдөл дахин гарч ирсэн, хаанаас, яаж гарч ирсэн нь анхаарал татаж байна. Тэр тусмаа өөрсдийн өргөдөлдөө яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын нэрийг ахин дахин дурсах болов?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.71.210.164)
    hurts ch ooroo heldeg. ene hergiin ulsiin nuutsaas gargamaar bn gej. tegej bj humuust zov boditoi medeelel hureh yostoi. Hurts bol tushaal biyeluulj yavaa erdoo l neg guitsetgeh ajiltan
    2023 оны 01 сарын 17 | Хариулах
  • Содном (172.69.252.132)
    Талийгаачийн хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье. Дүү нарт нэг зүйл сануулахад та нараар өргөдөл бичүүлээд байгаа нөхдүүд чинь яг тэр үед танай аавыг резетив гэмт хэрэгтнээр тооцчихсон байсан юм шүү. Тийм болохоор тэр үед танай аавыг баривчилсан зорилго нь 1-д С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гээд төрд гарчихсан болохоор түүнд эзэн олохын тулд хуучин шигээ санаж хэрэг хүлээлгэчих нь гэж бодсных. 2-т Тухайн үед гадаадад байсан гэмт хэрэгтнүүдийг айлгах байсан. Францаас танай аавыг хулгайлж Герман руу оруулж ирж Монголын элчин сайдын яаманд нуухад Тэрбишдагва элчин байсан гэдэг юм билээ. Тухайн үед наад Хурц гээд байгаа хүн чинь зүгээр л гүйцэтгэх ажилтан байсан гэсэн. Яаж ойлгохоо миний дүү нар өөрсдөө мэднэ биз. Тухайн үед хэвлэл мэдээлэл болон бусад зүйлээс олж мэдснээ хэллээ.
    2023 оны 01 сарын 17 | Хариулах
  • Цэрэгт тушаал өгсөн хүн нь буруутай байдаг юм. Үүрэг гүйцэтгэсэн хүнтэй ноцолдох нь дэндүү өрөөсгөл. Тушаал өгсөн нь Цэндийн Нямдорж гуай. Хүүхдүүд нь буруу хүнтэйгээ ярьж байна. Хууль эрх зүйн хувьд ч гүйцэтгэгч бол тушаал гүйцэтгэсэн л хүмүүс. (172.69.252.132)
    Зочин
    2023 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.69.45.139)
    Үр хүүхэд нь эцгийнхээ амийг нэхэж байхад гайхаад байх юу бнаа
    2023 оны 01 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 50 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 51 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 52 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 53 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 20 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 20 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 21 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 25 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 17 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 21 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 22 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 23 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 24 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 25 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top