x

Б.Хурцын “хоёр тэрбум” ба Т.Чимгээгийн лайв: Х.Нямбаатар сайд аллагын захиалагчийг хэзээ нэрлэх вэ?

Төрийн ордны өмнөх талбайд үргэлжилж буй жагсаалаас улбаатай бас нэг содон үзэгдэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. С.Зоригийн аллагын хэргээр ял эдэлж байсан гурван этгээдийн нэг Т.Чимгээ нийгмийн сүлжээнд гэнэт “од” болон орж ирлээ.

Тодруулбал, нүүрсний хулгайн эсрэг жагсаалд оролцож байсан залуус Төрийн ордонд болсон Нээлттэй сонсголд оролцуулсангүй хэмээн хувцсаа тайчиж, нүцгэлсний дараа мэдээллийн зарим сайтууд “Сүхбаатарын талбайд шалдалсан 17 хүнийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нар хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ” гэх мэдээллийг нэгэн зэрэг цацав. Түүнийг нь бусад сэтгүүлчид нь шүүрч аваад “Шалдалсан эрчүүд Б.Хурц, Д.Бат-Эрдэнэ нараас мөнгө авснаа хүлээлээ” хэмээн нийгмийн сүлжээгээр тараасан.

Энэ мэдээллийн дараа генерал Б.Хурц “худал мэдээлэл тараасан нэр бүхий сайт болон сэтгүүлчид, түүнийг зохион байгуулсан этгээдийг олж хариуцлага тооцуулахаар” Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасан бол эхнэр Ү.Сарнай нь энэ гүтгэлгийн ард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар байгаа хэмээн мэдэгдэв. Ингэхдээ “Гурван шатны шүүхээс ял сонссон хүмүүсийг ПР-таа ашиглаж, мөрдөн байцаалтыг дахин явуулах нэрийдлээр ялаас мулталж, захиалагчийг хэргийг замхруулсан гэмтнүүд нөхрийг маань ноцож, албан тушаал, эрх мэдлээ хадгалж үлдэх башир арга хэрэглэж байна” гэсэн билээ. Мөн Б.Хурц нарыг ялласан “эрүүдэн шүүсэн” гэх материалыг нууцаас гаргаж, нийтэд мэдээлэхийг шаардав.

Уг нь бол Ү.Сарнайгийн энэ мэдэгдэл дотор Т.Чимгээгийн нэр нэг ч гараагүй. Гэвч маргааш нь С.Зоригийн аллагын гол сэжигтнүүдийн нэг (шүүх хэргийг нь цагаатгаагүй, сэжигтнүүдийг батлан даалтаар гаргаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан) Т.Чимгээ гэдэг хүн уйлан хайлан гарч ирэв. “Би хэлмэгдсэн. Бие мах бодиороо, үр хүүхдээрээ хохирсон. Нөхөр нь миний амьдралыг сүйрүүлж, гэр орон, үр хүүхдийг минь үгүй хийсэн байхад “Миний нөхөр гэм буруугүй” гэж хэлж яаж чадаж байна аа. Энэ эмэгтэй надаас уучлал гуйх ёстой” гэснийг нь манай зарим сайтууд дахин дамжуулав. Ийм л юм боллоо...

Үндсэндээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сард анх ил гарсан байдаг. Тагнуулын байгууллага дотоод хяналтаараа шалгаж байсан хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хууль зөрчиж гартаа оруулаад “С.Зоригийн хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн байна” гэдэг мэдэгдлийг Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө анх хийсэн. Үүнээс хойш гурван сарын дараа 2019 оны гуравдугаар сард “эрүүдэн шүүсэн” гэх бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлэв. Цагдан хорих байранд 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд хийсэн тав хоногийг бичлэгээс ердөө 27 минутын бичлэгийг үзүүлсэн бөгөөд “Устсан байсан бичлэгээс дахин сэргээж чадсан нь л энэ”, “Үүнээс ч аймшигтай бичлэг байгаа, нийтэд үзүүлэх боломжгүй” гэх мэт хоорондоо зөрчилтай тайлбар, зүүлтүүдийг араас нь дагуулсан байдаг юм.

Бичлэгийг задалсны дараа ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнбат бол тагнуулын гүйцэтгэх ажилтан долоон залууд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Шүүх ажиллагаа хоёр жил үргэлжилж, 2019 онд “олон нийтийн шахалт дор” (шүүх хурал болгоны гадаа шүүхийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, хэргийн холбогдогчид руу чулуу нүүлгэж байлаа) ял оноосны дараа 2021 оны тавдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан. Шүүх хэргийг цагаатгаагүй бөгөөд “эрүүдэн шүүх замаар нотлох баримт бүрдүүлсэн” гэж үзээд ял оногдуулсан гурван шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн аллагын хэрэгт яллагдагчаар татсан прокурорын шийтгэх хуудас одоо ч хэвээрээ. Ганцхан хэргийг үргэлжлүүлэн шалгах, шүүхэд шилжүүлэх ажиллагаа л одоо болтол хийгдээгүй байна.

Харамсалтай нь яллагдагч Т.Чимгээ энэ үнэнийг мартсан бололтой. Эсвэл хэн нэг нь түүнийг мартагнуулсан бололтой. Тэр нь хуулийн байгууллага уу, эсвэл түүний ард зогсч байгаа улстөрчид үү?

“Эрүүдэн шүүсэн” хэргийг гаргаж тавьсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тухайн үед бас л хоорондоо зөрчилтэй хоёр өөр зүйл ярьсан байдаг юм. Нэгдүгээрт, “Захиалагчийг олоогүй байж гүйцэтгэгчийг илрүүлнэ гэж ямар юм байдаг юм. Захилагчийг зарлаж байж гүйцэтгэгчийг яллах ёстой” гэж шаардсан. Харин ажлын хэсгийн ахлагч асан Г.Эрдэнбат “Гүйцэтгэгчээр дамжуулж захиалагч дээр очдог болохоос биш, захиалагчаар дамжуулж гүйцэтгэгчийг олдоггүй юм” гэж хэлсэн. Г.Эрдэнбатынх зөв байсан.

Хоёрдугаарт, Тагнуулын шалгаж байсан хэргийг задалсныхаа дараа Ц.Нямдорж сайд “16 нас хүрээгүй хүүхдийг хүн амины онц ноцтой хэрэгт гүтгэлээ. Ц.Амгаланбаатар тэр үед хүн алах байтугай хот ч орж үзээгүй байсан” гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Нямдорж сайд өөрийн төлөөлөгчөө хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар луу олон удаа илгээж, “Мэдүүлгээ өөрчилж, эрүүдэн шүүсэн гэж мэдүүлбэл ялаас чөлөөлнө” гэж хэлээд өөртөө элсүүлсэн. (Ер нь бол тагнуулын байгууллага түүн дээр нь хэрэг бүртгэл нээгээд, захиалагчийн хэрэгтэй нэгтгээд явж байсан) Өмнөөс нь захиа занаа бичүүлээд (бичүүлээд) хэвлэл мэдээллээр цацсан. Харин дараа нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллаад Ц.Амгаланбаатарыг ганцааранг нь хаясан.  

Хэрвээ Ц.Нямдоржийн хэлсэн үнэн байсан бол 2020 оны сонгуулийн дараа тэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ЗГХЭГ-ийн даргаар биш, Хууль зүйн дотоод хэргийн сайдаар үлдэх ёстой байлаа. Тэгээд амласныхаа дагуу “Захиалагчийн хэргийг илрүүлэх”-ийн тулд үхэн хатан зүтгэх байсан. Гэвч түүнд тийм нүүр байгаагүй.

Яагаад гэвэл хуулийн байгууллагын хорин жил зүтгэж байж илрүүлсэн, арай үр дүнд хүрсэн хэргийг тэр буцааж задалсан. Хэргийг илрүүлсэн, хэрэг дээр ажилласан бүх хүмүүсийн хүч хөдөлмөрийг үгүй хийсэн. Хамгийн аюултай нь нууц далд аргаар ажилладаг цагдаагийн болон тагнуулын гүйцэтгэх ажилтнуудыг бүгдийг нь илчилсэн. Гишгэх газаргүй болгож, гэмт хэрэгтнүүдийн өмнө хаяж өгсөн. Тагнуулчаа илчилдэг дарга, сайд тэдэнд нь хэрэгтэй гэж үү?

Ц.Нямдорж гэдэг хүний хууль зүйн салбараас нэгмөсөн зайлсан шалтгаан ийм. Харин яг одоо түүний гишгэсэн мөрөөр алхаж яваа Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 36 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 45 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 45 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 46 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 47 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 48 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 49 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 50 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 15 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 17 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 17 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 18 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 22 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 14 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 18 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 19 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 21 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 22 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top