x

Бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс!

Монгол Улс төв Азийн цээжнээ оршин тогтнодог Ардчилсан орон. Энэ улсын эзэд нь дэлхийд хаа ч байхгүй цор ганц үндэстэн хэмээн өөрсдийгөө огшоодог. Хөх толботой, хүдэр чийрэг, мянганы суут хүмүүн Чингис хааны үр сад, нүүдэлчин ард түмэн гэж. Орчин цагт бүх зүйл баримтад тулгуурлаж, үнэлэгддэг болсон. Тиймээс шинжлэх ухаанчаар дээрх асуудалд хандаж, шүтэн биширч, хүндэтгэх нь зүйтэй байх.

Гэтэл Чингис хааныгаа хэдэн онд төрснийг ч мэддэггүй монгол хүн цөөнгүй. Тэр ч нэг хэрэг. Нөгөөтэйгүүр монголчууд хаа явсан газартаа нэгнийгээ хэмлэж, нохойд барьдаг мод шиг л биесээ өшиглөх юм. Ийм цөөхүүлээ атлаа дэлхийн аль ч үндэстэнд баймааргүй хагаралтай, нэгнийхээ дээр гарах гэсэн зантай, атаархуу, “би” гэсэн үзэлтэй иргэдтэй улс Монголоос өөр байхгүй л болов уу. Бензин, түлш ховордох нь ээ гэхэд л маргааш нь үнээ нэмчихдэг. Яг ч ховордоогүй байхад шүү дээ.

Дэлхий сөнөлөө гэх шар мэдээний сургаар лаа, шүдэнз цуглуулж, зах, дэлгүүрээ нураачих шахдаг. Танил талаа хүн гэж ойлгодог. Танихгүй хүнийг “золбин” мэт үздэг. Ийм аминчхан нийгмийн хүртээмжгүй. Хүнийг хуурч, хүнд өгсөн бараанаасаа хэдэн төгрөг олсныгоо ашиг гэж итгэдэг. Ийм зах зээл, эдийн засгийн мэдлэггүй. Эх орныхоо төлөө гэх үзэл санаагаа зөвхөн уран сайхны кинонд л дүрсжүүлдэг. Үүнийгээ амжилт гэж бахархдаг. Жинхэнэ эх орончдыгоо, амьдралынхаа төлөө тэмцэн үг, үзэл бодлоо илэрхийлж байгаа нэгнээ галзуу гэж гоочилдог.

Энэхүү өнгөцхөн, өнгө мөнгөний хандлагатай. Ийм оюун санааны мунхаглалаас бид салаагүй цагт улс орны хөгжлийг томьёолоод, тодорхойлоод ч хэрэггүй. Хүнийг хайрлаж, хүнтэй хүн ёсоор харилцаж, хүнлэг хандлагатай болж байж л бусад хөгжингүй орнуудын түвшинд улс нь ч тэр, нийгэм нь ч тэр дөхөж очих боломжтой. Гэвч бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс юм...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.45.134)
    Зүйл доторх тэмцэл хамгийн харгис хэрцгий бдаг билээ
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • Gerel (172.69.252.135)
    Estoi vneniig bichjee,xaa ywsan gazraa bie bienee zowxon dooshoo xiixiigee boddog ard tvmen manai mongolchuudaas oor ene delxiid gants ch baixgvi.
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 33 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 42 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 42 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 43 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 44 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 46 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 47 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 12 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 14 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 14 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 15 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 19 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 11 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 15 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 16 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 18 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 19 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top