x

Жижиг хулгайчдаа хорьж, том хулгайчийг нь оргуулан зайлуулав

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар амралтын өдөр нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хил даван зугтсан тухай жиргэсэн нь өнөөдөр өглөө батлагдав. Сайд энэ тухай “Албаны хүмүүсээс тодрууллаа, зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч, яллагдагчаар татагдсан нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банк, төмөр замын хэрэг яах вэ?” хэмээн жиргэсэн. Ингэхэд Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь багтаж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцээд байна уу, эсвэл хулгайч нарыг хаацайлаад байна уу?

Ч.Хүрэлбаатарын энэ мэдээллийг АТГ албан ёсоор баталгаажуулжээ. Ингэхдээ “Х.Баттулга нь зугтаагүй. Хувийн баталгаа гаргаад БНСУ-д биеэ эмчлүүлэхээр явсан. Төлөвлөгаат хагалгаатай байсан” хэмээн мэдээлсэн байна. Тэгэхээр нэгдүгээрт, Ч.Хүрэлбаатар сайдын хийсэн мэдэгдэл үнэн болж таарав. Гэвч энд нэг алдаа байна. Тодорхой хэлбэл, Х.Баттулга гэдэг хүн өөрөө хил даван зугтсан бус, АТГ зугтаалгасан болж таарав.

Учир нь АТГ-ын өөрийнх нь хийсэн мэдээллээр "үйлдсэн гэмт хэргийг нь илрүүлж, яллагдагчаар татаад байгаа" (хэргийг нь хэзээ мөдгүй боогоод шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэсэн үг) эхний 17 хүний нэгдүгээрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга жагсаж байгаа. Мөн Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед хийгдсэн оффтейк гэрээг шалгана. Хувийн компанитай тендергүйгээр гэрээ байгуулах асуудлыг Ерөнхийлөгч ҮАБЗ-д оруулж танилцуулсан, зөвлөмж гаргуулсан” гэж хэлсэн. Тиймээс АТГ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн үзэж яллагдагчаар татсан, албан ёсоор байцаалт авч эхлээд байгаа. Байцаалт авна гэдэг нь гэмт хэргийн гэрч биш, яллагдагч болсон гэсэн үг.

Ийм тохиолдолд гэмт хэргийн яллагдагчид ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр хамгийн түрүүнд оргон зайлахаас нь сэргийлж хилийн хориг тавьдаг. (Цагдан хориод өг өө гэж байгаа юм биш шүү) Харин манай Авилгатай тэмцэх байгууллага зүгээр л “Дуудсан цагт ирээрэй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болохгүй шүү” гэж хэлээд гарын үсэг зуруулаад явуулсан байна.

АТГ-ын өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдээллээр нүүрсний хулгайтай холбоотой 22 тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон. Нийт 35 хүнийг яллагдагчаар татаад байгаа. Яллагдагчаар татсан энэ 35 хүн дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтаж байгаа. Багтах багтахдаа бүр тэргүүн эгнээнд нь яваа “том” хулгайч гэдгийг Хууль зүйн сайд нь ч хэлсэн, ЗГХЭГ-ын дарга ч хэлсэн.

Тийм болохоор АТГ энэ хүнийг цагдан хорьдоггүй, баривчилж саатуулдаггүй юм гэхэд гэхэд ядахдаа яагаад хилийн хориг тавьж болсонгүй вэ? гэдэг асуулт гарна.

Хоёрдугаарт энэ хүн БНСУ-д эмчлүүлэхээр явсан байлаа гэхэд хэргийн мөрдөн шалгалтын хугацаанд эргэж ирнэ гэх баталгаа байна уу? Ямар ч баталгаа байхгүй. Х.Баттулга гэдэг хүний эргэж ирнэ, ирэхгүй гэдэг нь 50:50 хувийн л магадлалтай зүйл. Зоосны хоёр тал шиг. Зөвхөн тэр хүний өөрийгөө гэм буруугүй гэх итгэл үнэмшил, эсвэл “хэргээ шударгаар шалгуулаад ялаа үүрье” гэсэн хүсэл зориг, ёс суртахуунд найдаж болох юм. Энэ хоёр нийлээд 50 хувь гэсэн үг.

Учир иймээс АТГ буюу мөрдөн шалгах байгууллага Х.Баттулга гэдэг хүний хилээр гарахыг нь зөвшөөрч, хувийн баталгаа гаргуулсан нь түүнийг зориудаар оргуулан зайлуулсанаас ялгаагүй юм. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн БНСУ-аас буцаж ирэхгүй бол АТГ яах вэ? Интерполоор эрэн сурвалжлуулах уу? Х.Баттулга гэдэг цаашаагаа аль нэг улсаас иргэншил хүсээд гадаадад цагаачлах уу?

Дашрамд хэлэхэд, АТГ бол гүйцэтгэх эрх мэдлийн буюу Ерөнхий сайдын харьяаны байгууллага. Энэ байгууллага хулгайчаа алдсан буюу зориудаар оргуулан зайлуулсан бол Ерөнхий сайд ямар арга хэмжээ авах вэ? Эсвэл АТГ-ын энэ ажиллагаа агентлагийн даргын эрх мэдлээс халиад илүү дээгүүр түвшний зөвшилцлөөр хийгдсэн байж болох уу? гэх мэтчилэн олон асуулт гарч байна.

Хэрвээ тийм бол “Нүүрсний  хулгайтай тэмцэнэ” гэсэн Засгийн газар, Ерөнхий сайдын амлалт зүгээр иргэдийн итгэл дээр тоглосон хоосон “пиар”, улс төрийн пропаганда болж хувирна. Жижиг хулгайчдаа барьж хориод, том хулгайдчаа оргуулан зайлуулж байгаа энэ үзэгдлийг иргэд ч гэсэн өөрөөр хүлээж авч чадахгүй л болов уу.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top