x

Намууд засаглахын төлөө бус ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН төлөө өрсөлддөг

Манай соошил инфлүүзэрүүдийн нэг “либерти” Амараа нэг удаа ингэж хэлж байсан юм. Манай улс төрийн намууд засгийн эрхийн төлөө бус, "Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой"-д эзэн суухын төлөө өрсөлдөж байна аа гэж. Нүүрсний хулгайн хэрэг илрэхээс бүр өмнө, 2022 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьсны дараа.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад эрх мэдэл атгуулдаг ганц зүйл нь төрийн өмчит компаниуд юм байна. Төрийн өмчит компаниудын мөнгөөр сонгуульд ордог, сонгуулиар олж авсан эрх мэдлээ хамгаалахын тулд дахиад нөгөө компаниудаа тонон дээрэмддэг гэсэн үг. Энэ үнэн болохыг одоо илрээд байгаа нүүрсний хулгайн хэргээс бид тов тодорхой харж байна. Хулгай хийгээд байгаа нь хүндээ биш, тогтолцоондоо байна аа гэсэн үг.

Тиймээс өнгөрсөн удаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий ААН-үүд дээрээ IPO гаргаж, олон нийтийн хяналтанд оруулна” гэвэй. Үүний бэлтгэл ажлыг Засгийн газар жил зургаан сар хийж байна гэсэн. “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон нүүрсний хулгай, түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаанаас болж яаруу сандруу хийсэн мэдэгдэл ч гэлээ энэ бол Засгийн газар ард иргэдийхээ өмнө авч байгаа амлалт юм.

Сануулахад, 2020 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компаниас хурааж авахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газар ч гэсэн ийм амлалт авч байсан. Хураагдсан 49 хувийг хувьцаа болгож, иргэддээ эзэмшүүлнэ гэсэн. Гэвч хувийн компанид байсан 49 хувь хувьсгалд очсоны дараа Засгийн газрын зан ааш өөрчлөгдсөн байдаг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН хамгийн баян нам байлаа шүү дээ. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө нэхэн намаа тарааж байхад МАН-ын дарга “Манай нам бол нэр дэвшигчдээсээ мөнгө авдаггүй, өгдөг нам” хэмээн монцойж байлаа.

Төрийн мөнгөөр сонгуульдана гэж үүнийг хэлдэг юм. Түүнээс биш төр өөрөө мөнгө үйлдвэрлэдэг юм биш. Тэгээд одоо төрийн мөнгөөр эрх мэдэлд хүрсэн хонгио толгойнууд нь “Би энэ насандаа нүүрс гэдэг юмыг барьж үзээгүй. Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй” гээд мангартаж сууна.

Тиймээс нүүрсний хулгайг таслан зогсоох ганц арга нь төрийн өмчийн компаниудыг хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох явдал. Түүнээс биш нэг захирлыг нөгөөгөөр солих, нэг намыг нөгөө намаар солисноор хулгай тасрахгүй.   

Хоёрдугаарт, парламентад нэг нам хэт олонхи байх нь төрийг яаж самууруулдаг, хяналтгүй эрх мэдэл юунд хүргэдгийг бид сүүлийн хоёр сонгуулиар харлаа. Бид байтугай эрх барьж байгаа нам, намын дарга нар өөрсдөө энэ тогтолцооноосоо айж эхэлж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, пропорциональ системийг оруулж ирье, олон намын системтэй, олон урьгальч үзэл бодлыг уралдуулсан ардчилсан парламенттай болъё, үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж ярьж эхэлж байна. Ингэж чадахгүй бол парламентын засаглалын нэр хүнд нүдэн дээр унаж байна. Төрийн эргэлт гэдэг юм руу явж, нэг намын биш, нэг хүний засаглал руу ч гулсаж мэдэхээр байна.     

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МАЛ (172.69.45.143)
    үүнийг сая л ойлгов уу
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цаг 50 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 59 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 59 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 0 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 1 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 2 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 3 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 4 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 29 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 31 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 31 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 32 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 10 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 10 цаг 36 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 28 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 32 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 33 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 12 цаг 34 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 12 цаг 35 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 12 цаг 36 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top