x

Б.Ган-Очир: ҮАБЗ-ийн шийдвэрээр нууцад хамруулсан нүүрсний гэрээний эх хувийг ил болго!

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарласан билээ. Үүнээс хойш нүүрсний хулгайд оролцсон гэх гишүүд бүгд ээлж дарааллан мэдээлэл хийж байна. 

Өнөөдөр мөн нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга талын АН-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Эрх баригч нам нүүрсний хулгайн асуудал дээр байж болох бүхий л муу муухай аргаа хэрэглэж байна. Буруу бүхнийг хэн нэгэн рүү чихэхгүйгээр тухайн асуудлын үнэнийг олно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын даргад гурван саналтай албан бичиг хүргүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та 2017-2021 оны хооронд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх хурлын тэмдэглэлийг өгөөч. Хэн нь юу гэж яаж ярьсан гэдгийг бид мэдмээр байна. Мөн энэ хугацаанд төрийн нууцад хамааруулсан нүүрсний гэрээний жагсаалт, эх хувийг нь үзмээр байна.

2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ҮАБЗ-ийн шийдвэрээр төрийн нууцад хамруулсан гэрээний эх хувийг бас үзмээр байна. ҮАБЗ нь ажлаа УИХ-ын өмнө тайлагнадаг.

Монгол Улсын 4-5 жилийн төсөвтэй тэнцэхүйц хөрөнгийг хулгайлсан гэх асуудал чамгүй хугацаа өнгөрч, гадаа хүмүүс байсаар байтал УИХ, ҮАБЗ-ийн гишүүд зүгээр хараад сууж болохгүй. Хуульд заасан эрх хүрээний хүрээнд тодорхой арга хэмжээг аваач. Нэгнийгээ цахим орчинд гүтгүүлмээргүй байна. Бураатай хүмүүсийг нь шийтгэмээр байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийг төөрөлдүүлж байна. Монголоос тээвэрлэсэн нүүрс БНХАУ-д очоод, тэдний талтай тохироод, тэр мөнгө нь Монгол руу эсвэл оффшор данс руу ороод байгаа асуудлыг нэг мөргөцөг болгож, жижиг Тавантолгой руу аваачиж байгаа. Орон нутгийн иргэдийн өмчтэй Тавантолгойг МАН булааж авах ч гэж байгаа юм билүү?

Бүх зүйлийн буруутан Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн боллоо. АН-аас сонгогдсон А.Адъяасүрэн гишүүнийг харлуулж байна. Намын улс төрийн зөвлөл өмөөрөх ёстой. 2020 онд АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо хариуд нүүрсний тээвэр хийдэг байсан бүх бизнесээ МАН-д хураалгасан. 

Нүүрсний хулгайн хэргийн жинхэнэ эзэн гэхээр 2012 оноос хойших Засгийн газрын бүрэлдэхүүн учраас тэд өөрсдийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй болоод байна. Ийм асуудал бид бүхэнд тулгараад байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 5 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 9 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 32 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 39 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 1 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 9 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 32 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top