x

Ичсэн хүн хүн ална: Орон нутгийн “Тавантолгой”-д Онц байдал тогтоосон шалтгаан

МАН-ын даргын зарлаж, цэргүүдийнх нь эхлүүлсэн “нүүрснийн хулгай”-тай хийх тэмцэл төгсрөх шатандаа оров бололтой. Олон хүнийг орноос нь босгосон олон оронтой тооны тайлал ч гэсэн цухалзаад эхэллээ. Тэр тайлал нь өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д онц байдал зарлаж, төрөөс БЭТ томилсон явдал юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хувийн өмч байхад үйлдвэрт зарласан онц байдал юунд хүргэснийг уншигчид эрх биш санаж байгаа нь лав. Гэвч “Тавантолгой” ХК-ийн хувьд нөхцөл байдал арай өөр гэдгийг сануулах нь илүүц биз. Учир нь тус компани бол бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани.

“Тавантолгой” ХК бол манай улсын ууган таван уурхайн нэг. 1966 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124-р тогтоолоор Тавантолгойн ордыг улсын өмчид авч, үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлжээ. Үүнээс өмнө нутгийн иргэд, уран дархчуул ил уурхайн нүүрсийг ашиглаж байсан гэдэг.

Ордын нийт хэмжээ 110 мянган га. Үүнээс 276,9 га-д “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулдаг. 1994 оны 12 дугаар сарын 05-нд Засгийн газрын өмч хувьчлалын комиссийн 42-р тогтоолоор төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байгуулжээ. (Андуураагүй бол тухайн үед одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН эрх барьж байсан) Нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймаг буюу орон нутгийн засаг захиргаа эзэмшдэг, үлдсэн 49 хувийг нь биржээр дамжуулан арилжаалсан. Компанийн нийт хувьцаа 52 сая 665 мянга 200 ширхэг, үүний 51 хувь нь орон нутгийн өмч, үлдсэн 49 хувийг 23 орны 2682 хувьцаа эзэмшигч (2022 оны байдлаар) эзэмшдэг. “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулбал нөхцөл байдал өөр гэсэн учир энэ. Засгийн газар эрх мэдлээ яаж ч ашиглалаа, яаж ч туйллаа гээд эдгээр хувьцаа эзэмшигчийн эрхэнд (өмч хөрөнгөнд) халдах эрхгүй юм.

Өнгөрөгч баасан гаригт мэдээлэл хийсэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тавантолгой” ХК-д онц байдал зарласан шалтгаанаа тайлбарлахдаа “Компани үйл ажиллагаа явуулсан цагаасаа хойш улс, орон нутгийн төсөвт нэг ч төгрөг өгч байгаагүй, мөргөцөг хулгайлсан” гэх зүйлийг ярьсан. Тэгвэл түүнийг баримтаар няцаах хэдэн тоо хэлье.

Нэг. Улс, орон нутгийн төсөвт үүрсэн ачаа

Зөвхөн сүүлийн зургаан жилийн тоон мэдээг  иш татахад “Тавантолгой” ХК 2017 онд 427,9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 156,8 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн. 2018 онд 226,3 тэрбумын борлуулалт хийж 67,1 тэрбумыг, 2019 онд 263,5 тэрбумын борлуулалт хийж, 71,3 тэрбумыг, 2020 онд 258,4 тэрбумын борлуулалт хийж, 71,9 тэрбумыг, 2021 онд 179,3 тэрбумын борлуулалт хийж, 91,2 тэрбумыг татварт төлсөн. 2022 оны гуравдугаар улмрлын байдлаар 503,8 тэрбумын борлуулалт хийж, 154 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар орлогоор бүрдүүлжээ. Д.Амарбаясгалан сайд “улс, орон нутгийн төсөвт нэг ч төгрөг төлдөггүй” гэж хэлсэн. Гэтэл Засгийн газар “Тавантолгой” ХК-д борлуулалтын орлогоо 2022 онд 630 тэрбумд хүргэх үүрэг өгсөн байдаг юм. Нөгөөдүүл нь ч гэсэн “Бүрдүүлнэ ээ” л гээд зүтгээд байгаа. ЗГХЭГ-ын даргын ам, ажлын зөрүү ийм л байна. Мөн дээрх тоо баримтад 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу орон нутагт шууд өгдөг ноогдол ашгийг ороогүй болохыг Д.Амарабаясгалан даргад сануулъя.

Дээрх цаг хугацаанд /2017-2022 онд/ компани 287,6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийж, үүний 51 хувийг орон нутагт ногдол ашиг болгон хуваарилсан. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 120 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймагт баригдаж байгаа 10 км зам тутмын зургаан км-ыг “Тавантолгой” ХК тавьж байгаа юм шүү гэдгийг компанийн гүйцэтгэх захирал хэлж байсан. Энэ бол орон нутгийн төсөвт эзэлж байгаа компанийн ноогдол ашгийн хувь хэмжээ.

Үүн дээр нэг зүйлийг сануулахад Тавантолгойн ордод гурван компани үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 68522 га буюу лицензит талбайн 95,5 хувьд, “Энержи ресурс” ХХК 2959 га буюу 4,1 хувьд, орон нутгийн “Тавантолгой” ХК 276,9 га буюу нийт лиценит талбайн 0,4 хувьд нь үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ л топ татварт төлөгч 20 компанид жил бүр багтдаг. Үүнийг улсын төсөвт оруулж байгаа хувь нэмэр гэхгүй бол өөр юуг хувь нэмэр гэх вэ, Д.Амарбаясгалан дарга аа!

Хоёр. “Мөргөцөг хулгайлсан” гэх гүтгэлэг...

Нүүрсний хулгай дээр “ажиллаж байгаа” манай суу алдартай тэмцэгчдийн нэг нь “Тавантолгой гэж таван ширхэг бондгор орд бий” хэмээн зурагтаар мэдэмхийрсэн байдаг. Үнэн хэрэгтээ бол ордын урдхантай байрладаг мөөмний толгой шиг таван жижигхэн толгойн нэрээр Тавантолгойн ордыг нэрлэжээ. Харин орд бол нэг цуг юм. Үүн дээр гурван өөр компани үйл ажиллагаа явуулдаг гэдгийг өмнө хэлсэн. Нэг компанийн лицензит талбай нөгөө компанийн лицензийн талбайтай шууд хиллэдэг гэсэн үг. Технологийн хувьд ордын өнгөн хөрснөөс доошоогоо 8000 метр хүртэл ухаж нүүрсээ олборлодог. Энэ тохиолдолд лицензийн талбайнхаа нүүрсийг бүрэн олборлохын тулд нэг компани нөгөө компанийнхаа газар дээр техникээ байрлуулахаас өөр аргагүй болдог. Хэрвээ зөвхөн өөрийн компанийн талбай дээр хөрс хуулна гэвэл нийт нүүрсийнхээ 30 хувийг үлдээхээс аргагүй болно гэж уурхайн инженерүүд ярьж байна лээ. Ингэхээр гадна талаас нь харвал (дээрээс нь авсан сансрын зургаар гэсэн үг л дээ) нөгөө компанийн лицензийн талбайг ухсан дүр зураг л харагдана.

Үүнээс болж “мөргөцгийн хулгай” гэдэг яриа анх гарч. 2013 онд энэ яриа гарсны дараа хууль, хяналтын 17 байгууллага ажиллаж, хулгайн хэргийг илрүүлэхээр чармайсан боловч эцэст нь “энэ бол гэмт хэрэг биш юм байна аа, хоёр компанийн үйл ажиллагаатай холбоотой техникийн асуудал юм байна” гэдэг дүгнэлтэд хүрээд шүүх энэ хэргийг буцаасан юм байна. Өөрөөр хэлбэл, “мөргөцгийн хулгай”-тай холбоотой маргаан 2015 онд дуусаад, хоёр компани дундаасаа комисс гаргаад, акт үйлдээд олборлолтын явцад гарсан нүүрсний алдагдлыг орон нутгийн “Тавантолгой” ХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөөд явж байгаа. Нийт 268 мянган тонн орчим нүүрсний тухай яригддаг. Үүнээс коксжих нүүрс нь хэд, сул коксжих нь хэд, эрчим хүчний нүүрс хэдэн тонн гээд бүгдийг нэг бүрчлэн тооцоод гаргачихсан, нүүрсийг нүүрсээр нь төлөөд явж байгаа.

Гэтэл 2015 онд хаагдсан энэ сэдэв дахиад ямар шалтгаанаар сөхөгдөж гарч ирсэн шалтгааныг бичвэрийн эхэнд хэлсэн дээ. Мөргөцгийн асуудлыг гаргаж яриад яваа Л.Энхболд гишүүний хувьд өмнө нь 2012-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүнээр ажиллаж байсан, “Тавантолгой” ХК-ийн 51 хувийн төлөөлөгч байсан хүний хувьд үүнийг мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч улс төрд яваа хүнд мэдлэгээс гадна мэдрэмж, ёс суртахуун гэж нэг юм хэрэгтэй болохыг түүний Л.Энхболд гэдэг хүн санах ёстой.

Д.Амарбаясгалан даргын хувьд ч гэсэн алдлаа алдлаа гэхэд ингэж алд дэлмээр алдана гэж байхгүй. (Итгэлээ итгэлээ гэхэд Л.Энхболдоос өөр итгэх хүн олдохгүй байв л гэж) Тэгэхээр алдах ёстой болсон өөр шалтгаан байна аа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит “ЭТТ” хувьцаат компаид гарсан хулгай луйврыг нуухын тулд орон нутгийн өмчтэй ганц компани руугаа дайрч эхэллээ. Магадгүй компанийн гол хувьцаа эзэмшигч нь сөрөг намын гишүүн, дээр нь Өмнөговь аймаг орон нутагт АН засаглаж байгаа цөөхөн аймгийн нэг гэдэг нь олзлох шалтгаан болсон байх. Өөрөөр ямар ч зүй тогтол харагдахгүй байна.     

Үргэлжлэл бий...

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • хэнд ч ойлгомжтой. татвар өгдөггүй байсан бол татварын албаныхантай ярь. Яагаад татвар авдаггүй байсан тухай асуу. (172.68.146.88)
    Мөнх
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
  • хэнд ч ойлгомжтой. татвар өгдөггүй байсан бол татварын албаныхантай ярь. Яагаад татвар авдаггүй байсан тухай асуу. (172.68.146.88)
    Мөнх
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 1 цаг 15 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 1 цаг 17 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 18 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 1 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 1 цаг 20 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 1 цаг 57 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 1 цаг 57 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 2 цаг 7 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 2 цаг 8 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 2 цаг 9 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 2 цаг 10 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 2 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 2 цаг 15 мин Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл 3 цаг 8 мин Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурдасгуур гэсэн үг 3 цаг 14 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 3 цаг 42 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 3 цаг 43 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 3 цаг 57 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 4 цаг 0 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 4 цаг 4 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top