x

Нүүрсний хулгай ба Парламентын хямрал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгай”-тай тэмцэл эхлүүлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөв. УИХ-ын 76 гишүүний 50 хувь нь холбогдсон гэх боловч хууль сахиулах байгууллага нь, тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг шалгаж байгаа” гэснээс өөр барьцтай мэдээлэл хийсэнгүй. Гэтэл А.Адъяасүрэн гэх эмэгтэй дээр өнгөрөгч 2020 оны сонгуулийн өмнө буюу “хулгай” илрэхээс бүр өмнө хавтаст хэрэг нээсэн байсныг АТГ-ын дэд дарга Б.Азжаргал хэлжээ. Хоёр жил хагасын өмнө гэсэн үг...

Мөн өнгөрөгч баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д онц байдал тогтоож, Засгийн газраас БЭТ томилсон тухай мэдээллээ. Товчхондоо А.Адьяасүрэн, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ гэдэг хоёр хүнээр “туг тахиснаар” хэрэг явдал шувтарч магадгүй болоод байна. Энэ хоёрхон хүн эрх баригч намын зарласан “40 их наядын” хулгайг даагаад гарч чадах болов уу?

Сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анх “Төмөр зам бариагүйгээс үүссэн 80 их наядын хохирлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ” гэж амласан. Буруутан нь хэн болохыг улс даяараа мэдэж байгаа. Сая үүссэн нүүрсний хулгайн асуудал дээр дахиад “40 их наядын” хохирол ярьж байна. Анх 6,4 сая тонн нүүрс хулгайд алдсан гэсэн нь одоо 2,5 сая тонн болоод буурчихсан байхад л “40 их наяд” нь хэвээрээ байгаад байдаг. Эрх баригчдын энэ “цээжний бангаар” ярьдаг том тоонууд юунд хүргэснийг бид ч харж байгаа. Хулгайд юмаа алдсан ард түмэн хотын төв талбай дээр гараад долоо хонож байна. Эхэндээ нүүрсний хулгайчдыг барьж шийтгэхийг шаардаж байсан жагсагчид одоо парламентыг тараах хэмжээнд ярьж эхэллээ. Нэг бол хулгайчдаа барьж өгөх, үгүй бол УИХ өөрөө тарахаас өөр зам үлдсэнгүй. Хэрэв тэгж чадахгүй бол эрх баригч намынхны зөгнөөд, муу ёрлоод байгаа “өнгөт хувьсгал” гээч юм руу явж магадгүй болоод байна. Төрийн эргэлт гарна аа гэсэн үг.

Үүнээс сэрэмжлэх ганц арга зам нь УИХ өөрөө тарах, эсвэл түүнийг тараах явдал. Нэгэнт тал хувь нь “хулгайн хамсаатан” гэгдэж байгаа парламент өөрөө тарах шийдвэр гаргана гэдэг боломжгүй учраас түүнийг тараах субьект хэрэгтэй болж байна. Энэ нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад энэ эрх мэдлийг нь өгөх явдал. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үүнийг хийж чадаагүйгээс болоод эрх баригч нам дотор 76 Ерөнхий сайд, 76 Сангийн сайд ажиллаж байна. Дээр нь Ерөнхийлөгчийг нэмбэл 77 толгойтой мангас болсон. Энд Ерөнхий сайд нэг үг хэлэхээр тэнд нэг хүн заавал түүнийг нь давж дуугарах гэдэг. Энд Л.Оюун-Эрдэнэ нэг үг хэлэхээр тэнд Д.Амарбаясгалан тэс өөр юм ярьдаг. Ийм олон толгойтой нам дотор хэр олон хулгайч үүрлэснийг тааж ядаад байх ч юм алга л даа.

Тиймээс Ерөнхий сайдад өгөх ёстой эрх мэдлийг нь өгөөд сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөхөөс өөр гаргалгаа алга.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цаг 55 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 4 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 4 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 5 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 6 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 7 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 8 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 9 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 34 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 36 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 36 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 37 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 10 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 10 цаг 41 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 33 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 37 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 37 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 12 цаг 39 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 12 цаг 40 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 12 цаг 41 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top