x

Казакстанд орон сууц бариулсан "ЭТТ"-н хэлтсийн дарга хэн бэ?!

Нүүрсний хулгайн асуудал тав дахь өдрөө өндрөө авч байна. Олон нийтийн эсэргүүцэл тэмцлийн дунд дуулиан тарих асуудлууд сөхөгдөж эхэллээ.

Үүний нэг бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар Засгийн газрын үйл ажиллагаа, нүүрсний хулгайн талаар байр суурь илэрхийлэхдээ “..."Эрдэнэс таван толгой" компанийн санхүүгийн хэлтсийн дарга хийж байсан хүн өнөөдөр Казахстан улсад орон сууцны хороолол барьж байна. Хэлтсийн дарга орон сууцны хороолол барьж байна гээд бод доо. Энэ асуудал гэрээ хэлэлцээрийг ил болгохоос эхлээд цэгцэрнэ...” гэсэн нь анхаарал татлаа.

Нүүрсний хулгайн хохирол 40 их наяд гарсан нь олон нийтийг бухимдуулж байгаа. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг хил гаалиасаа эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртлээ мафижиж эрх мэдэл албан тушаалаа ашиглаад завшчихсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдэгдэхдээ нүүрсний хэрэг дээр орон нутгийн эрүүгийн цагдаагийн байцаагчдыг татан оролцуулж байна гэсэн нь хэр том далайцтай хэрэг болж байгааг харж болно.

Ийм мэдээлэл ил болохтой зэрэгцэн Эрдэнэс Таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан этгээд гадаадад орон сууц бариулж байгаа тухай мэдээлэл ноцтой юм.

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон нэлээд баривчилгаа өнгөрсөн сард өрнөсөн. Тус компанийн захирал Б.Ганхуягийг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсний маргааш Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас баривчилсан юм. Тэгвэл нүүрсний хэрэг мандсанаас хойш нэлээд олон албан тушаалтныг чөлөөлөөд байгаа. Тодруулбал, Эрдэнэс Таван толгой компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ.

Тэгвэл эдгээр чөлөөлөгдсөн хүмүүс дунд Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар багтсан нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй гэж хуулийнхан шалгаж байгаа юм. Улсын өмчит энэ том компанид санхүү эрхэлсэн асуудлыг хариуцна гэдэг том албан тушаал. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн мэдэгдсэнээр бол санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан этгээд гэж тодотгосон. Хуулийнхны шалгалт энэ талд ч чиглэсэн байх боломжтой.

Тэгвэл өөр нэг сурвалж гадаадад орон сууц бариулж буй этгээд бол “Эрдэнэс Таван толгой” компанид удирдах албан тушаалтан хашиж байсан нэгэн гэж хэлж байгаа юм. Тэрээр зөвхөн Казахстан бус Узбекистан улсад ч энэ чиглэлээр бизнес эрхэлдэг болсон байж болзошгүй гэнэ.

Сүүлийн жилүүдэд Казахстан улсад монголчууд олноор суурьших болжээ. Казахстан бол барилгын салбар нэлээд эрчимтэй хөгжиж буй улс. Үнэ ханшийн хувьд манайхтай ойролцоо байдаг юм байна. Байршил сайтай газрын орон сууцны үнэ ханш м.кв нь 2.5 сая төгрөг бол энгийн орон сууцнууд 1.8 сая төгрөг аж. Казахстанд амьдардаг монгол иргэн “Гадаадын иргэн инвестор Казакстан улсад компани нээж түүнийгээ шууд удирдаад явах боломжтой. Компани нь хууль эрх зүйн харилцаанд орох бүрэн эрхтэй болохоор газар худалдаж авна. Эндхийн барилгын компаниуд барилга барьдаг хувь хүмүүстэй гэрээ хийж, барилга боссон даруйд худалдах эрхтэй. Орон сууц их эрэлттэй учраас маш хурдан зарагддаг. Монголын дарга нар Казакстанд байнга ирж явж л байдаг. Бодвол барилга бариулдаг юм байгаа биз” гэж байв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top