x

"Оросоос дизель түлш хүлээгээд хэрэггүй"

ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар тогтоох шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Товчхондоо, Орос, Украины дайнтай холбоотойгоор Европын холбоо, “Их 7”-гийн бүлгийн орнууд Оросын газрын тосны үнийг торх тутамд 60 ам.доллараар хязгаарлах шийдвэр гаргасан юм. Одоогоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг гэсэн хоёр орон л нефть импортолж байгаа. Хэрэв тэд 60 ам.доллараас өндөр үнээр худалдаа хийвэл Европын холбооны хоригт орох эрсдэлтэй.

Монгол Улс ч ОХУ-ын нефть импортлогч орон. Гэхдээ мэдээж Энэтхэг, БНХАУ шиг нөлөөлөх хэмжээний худалдан авалттай орон биш. Гэсэн хэдий ч үнийн хязгаар манайд ч үйлчлэх учиртай. Гэвч энд нэг асуудал бий.

Өнөөдөр Монгол Улс дизель түлшний хомсдолд ороод сар орчмын хугацаа өнгөрч байна. Хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гол салбарууд дизель түлшээр ажлаа явуулдаг. Гэтэл арваннэгдүгээр сарын дундаас эхэлж орон даяар түлшний хомсдол үүсч, өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал дээрдэх биш, улам дордлоо.

Улаанбаатарт өнөөдөр бол ШТС-ууд бүгд хоосорч, хаа нэг өдрийн од шиг энд тэнд ганц хоёр цаг өгч дуулдаж байна. Гэтэл ченжүүд энд тэндгүй тонн тонноор худалдах тухай зарлал цахим сүлжээгээр буцалсаар. Литр тутмынх нь үнэ 4500-гаас эхэлдэг гэж байгаа. Орон нутагт байдал бүр хүндрэх шинжтэй. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн уурхайнуудад дизель хүрэлцэхгүй байгаагаас компаниуд машинуудаа зогсоож эхлээд байгаа юм.

Дизель түлш яагаад хомсдов, шийдэл юу вэ?

Засгийн газар дизель түлшний хомсодсон шалтгааныг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж сууна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшний талаар мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш тасалдсан. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна" гэлээ.

Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэглээ 80 мянган тонн. Замдаа явж буй гэх түлш хагас сарын нөөц л гэсэн үг. Дизель түлшний хомсдлоос гаргах нөөц энэ яавч биш. Тун удахгүй дахиад л асуудал дэгдэх нь. Ер нь монголчууд бид дизель түлшний импортдоо өөрчлөлт хийх шаардлагатай болсны хатуу дохио л энэ болж байна.

Товчхон хэлбэл, бид ОХУ-аас нефть импортолдгоо болих хэрэгтэй. Олон жил монголчуудыг тэд нефть, цахилгаанаар “барьж” байна шүү дээ. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй, дээр нь хүссэн үедээ өгнө, өгөхгүй ч байж чадна. Түүний нэг жишээ л өнөөдөр хүртэл сар дамнан үргэлжилж байгаа нефтийн хомсдол. Дизель түлшний өнөөдрийн хомсдол бодит шалтгаан нөхцөл байхгүй, ерөөсөө хүнд суртлаас үүдэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Тухайлбал, “Хүнд суртал манайд ч, ОХУ-д ч байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа "Роснефть" компаниас дизель түлшний зах зээлийн үнээс 10 хувийн хямдрал авч, таван жилийн гэрээ байгуулсан. Өмнө нь ч өчнөөн олон гэрээг Оросын талтай үзэглэж л байсан. БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон гэрээгээ яс биелүүлдэг. Харин ОХУ бол өөр. ОХУ гэрээний үүргээ биелүүлдэггүй. Энэ бол аль социалист нийгмийн үеэс улбаатай зан. Манайд ч ийм зан бий. Энэ удаагийн дизель түлшний хомсдол хүнд суртлаас өөр шалтгаан байхгүй. Зарим хүмүүс дайны зэвсэг техникт дизель түлшний хэрэглээ өндөр байгаа гэж тайлбарлана лээ. "Орос дотоодоо хангалттай хангах нөөцтэй. Манай нийлүүлэлтэд ямар ч нөлөөгүй” гэх нэгэн байна. Үнэний ч ортой байж мэднэ.

Засгийн газрын хэмжээнд хатуу заалттай гэрээ байгуулчихаад хэдхэн хоногийн түлш ачуулж байгаагаас олон зүйл харагдана. Цаашдаа ч нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг мэргэжлийн зарим хүмүүс анхааруулж байгаа. Гэтэл Япон, Солонгос зэрэг орнууд хамгийн багадаа зургаан сарын нефтийн нөөцтэй байдаг. ОХУ дайнаас үүдэж Европын холбооны хоригт ороход ХБНГУ нефтиэ өөр улсаас авч эхэлсэн. Монгол Улс ч ийм алхам хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ тухай Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг манай сонинд ярихдаа “Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн экспортыг ОХУ-аас гадна БНХАУ, Солонгос зэрэг орноос татаж байсан төдийгүй газрын тос олборлогч “Петрочайна” компанитай хамтран ажиллаж байсан жишиг бий. Өнөөдөр Монгол Улсад нефть нийлүүлэгч хоёр, гуравдагч орон зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ, Солонгос, Казахстан, Япон зэрэг орнуудтай хамтрах талаар Засгийн газар хөдлөх хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цаг 52 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 1 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 1 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 2 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 3 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 4 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 5 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 6 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 31 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 33 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 33 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 34 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 10 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 10 цаг 38 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 30 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 34 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 35 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 12 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 12 цаг 37 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 12 цаг 38 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top