x

Дизель түлш тасарч уул уурхай зогсоход ойрхон байна

Дизель түлш тасраад сар дамналаа. Өнгөрсөн сарын дундаас нийслэл болон орон нутгаар дизель түлш хомсдож эхэлсэн. Нефть импортлогч компаниуд энэ хомсдол нь түр зуурынх, хэд хоногоос хэвийн болно гэсэн жижүүрийн үгтэй угтаж байв.

Тэгвэл арванхоёрдугаар сар гарахад нөхцөл байдал улам хүндэрлээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод гэхэд дизель түлш олгож байгаа ШТС алга байв. “Магнай трейд” компанид аль өнгөрсөн сараас дизель түлш тасарсан байсан. Тэр хэвээрээ, түгээгчид дизель түлш авахаар ирсэн жолооч нарыг буцаасан хэвээр. “Сод Монгол” ШТС жижиглэнгээр худалдаалахгүй, гэрээт байгууллагууддаа квоттой олгож байсан бол саяхнаас бүрмөсөн тасарчээ. Түгээгчид нь “Дизель түлш хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэж байлаа.

“Шунхлай” ШТС-ууд ч ялгаагүй байна. “Өнгөрсөн долоо хоногоос тасарсан. Хэд хоногоос ирэх сурагтай. Баталгаатай хэлж чадахгүй” гэсэн тайлбарыг хэлж байсан юм. Гандангийн дэнж дээрх “Петровис”-д дизель түлш бас л алга. Түгээгч нь “Манай салбарын дизель түлш дууссан. Өөр салбаруудаар байгаа байх” гэх. Өнгөрсөн удаагийн сурвалжилгын үеэр “Тэс петролиум” дизель түлш чөлөөтэй худалдаалж байсан бол бас л тасарчээ. Жижиг компаниудад ч түгээлт алга. Нэг ёсондоо Улаанбаатар хотын хувьд ШТС-ууд дизель түлш худалдаалахгүй байна. Нөөц байхгүй, хэзээ түлш ирэх тухай ч тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин эсрэгээр нь фэйсбүүк сүлжээнд шагийн худалдаа гаарч байна. ШТС-уудаар литр тутам нь 3850 төгрөгөөр хулдалдаалагдаж байсан дизель түлшийг ченжүүд 4500 төгрөгөөр зарж байна.

ШТС-уудаар худалдаалахгүй байгаа учраас хот доторх дизель түлш хэрэглэдэг жолооч нар ченжүүдээс авахаас аргагүй болжээ. Гэвч гар дээрээс худалдаалж байгаа дизель түлш өндөр үнэтэйгээс гадна чанарын асуудал хөндөгдөж эхэлжээ. Шагийн түлш аваад хөдөө орон нутаг руу гарсан хүнд даацын машинууд замдаа зогссон талаар гомдол олон байна. Энэ талаар жолооч Г.Доржсүрэн “Хувь хүнээс түлш авсан юм. Хүнд даацын 35 машин өвлийн хүйтэнд тээвэрт гараад гацчихлаа. Худалдаж авсан дизель түлшээ хийсэн. Огт асахгүй байна. Хаана хандаж яаж асаахаа мэдэхгүй юм. Ченжүүд хүний амь амьдралыг бодмоор юм” хэмээж бухимдаж байв.

Түүнчлэн хот хооронд тээвэр хийдэг жолооч Ч.Эрдэнэжаргал “Дизель түлш маш ховор байна. Уг нь нөөц байгаа боловч зохиомлоор хомсдол үүсгээд байгаа болов уу гэж хардаж байна. Учир нь шагчдад дизель түлш хэдэн зуун тонноор нь байна шүү дээ. Дизель түлш бол бензиний хажууд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Хөдөө аж ахуйн бүх техник тоног төхөөрөмж, улс болоод хот хоорондын бүх тээвэр ложистик, үйлдвэрлэлийн зарим салбар уул уурхайн бүтээгдэхүүн, цахилгаан дулаан бүгд дизель түлштэй хамаатай. Бензин бол яахав. Олдохгүй бол автобус, вагон гээд зөндөө сонголт байна. Ер нь төр дизель түлшээ хянаж чадвал суурь үнэ 20 орчим хувиар буурах юм шүү дээ.

Гэтэл дизель түлш хомсдоод шагийн гарт орсон нь улс төрийн зорилготой болов уу гэж дагуу харддаг байна” гэж байв. Тэгвэл хамгийн ноцтой нь уул уурхайн компаниуд дизель түлшний хомсдолд оржээ.

“Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас Цагаан хад руу нүүрс тээвэр хийдэг нэгэн компанийн захирлаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

-Орон нутгаар түлш хомсдоод байна гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Шатахууны олдоц маш муу байна. Үнэ хөлс нь хамаа алга, олдож л байвал авмаар байна.

-Үнэ ханш хэр байх юм?

-Литр нь 5000 болсон шүү дээ. 5000-аараа олдож байгаа нь ч муу байна. Өмнө нь бид 3730 төгрөгөөр авдаг байсан. Дараа нь лирт тутам нь 3830, 3980, 4050 гээд өссөөр 5000 болоод байна.

-Түлш тасраад байгаа шалтгааныг юу гэх юм бэ?

-“Цаанаасаа ирэхгүй байна” гэдэг л тайлбар хэлэхээс өөр юм алга. Гэтэл Уул уурхайн сайд Ж.Ганбаатар хэвлэл мэдээллээр дизель түлш хэвийн байгаа гэж яриад байх юм. Үнэхээр гайхаж байна. Тэр хүн хөрсөн дээрээ бууж, нөхцөл байдлаа хараасай. Гаднаас мөнгө оруулж ирдэг ганц салбар уул уурхай зогсох нь байна шүү дээ.

Нэг удаадаа манайх найман тонн түлш хэрэглэдэг. Нэг дор ингэж олж авч чадахгүй байгаа учраас тээврээ бүрэн хүчин чадлаараа хийж чадахгүй байна. Энэ бол аж ахуйн нэгжид ч, улс оронд ч маш хохиролтой явдал. Одоо манай машинууд түлшгүй зогсож байна. Жолооч нар ч хэцүү байдалд орчихлоо. Жолоочоо буцаачихаар машин хөлдөх эрсдэлтэй учраас ч аль аль нь гацчихсан байна. Манайх шиг маш олон компани байгаа. Уул уурхайнхан нийтээрээ л ийм нөхцөл байдалтай байна гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цаг 56 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 5 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 5 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 6 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 7 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 8 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 9 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 10 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 35 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 37 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 37 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 38 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 10 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 10 цаг 42 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 34 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 38 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 38 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 12 цаг 40 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 12 цаг 41 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 12 цаг 42 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top