x

Төсөв, өр ​ба Та

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийг батлав. Хэмнэлтийн гэгдэх энэ төсөв 1.4 их наяд төгрөгийн буюу ДНБ-ний 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай юм байна. Гэхдээ алдагдал нь өмнөх жилээсээ хоёр дахин буурсан гэх.

Ирэх онд ДНБ 5 хувиар өсч 54.4 их наяд төгрөгт (өнөөгийн ханшаар бол 16 тэрбум ам.доллар) хүрэх ажээ. Төсвийн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ний 34.9 хувьтай, зарлага 20.4 их наяд буюу 37.6 хувьтай тэнцэнэ. 2023 оны эцэст инфляци нэг оронтой болох гэнэ. 

Энэ төсөв нь шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх зорилготой гэжээ.

Энэ төсөв аль хир бодитой, иргэдийн амьдралд ямар үр нөлөөтэй бэ?

Өр

Төсвийн алдагдал бол өр буюу зээл авна гэсэн үг. Төрийн авсан, зарсан хэмжээ нь адилхан байж л макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдана. МУ 2012 оноос хойш засгийн газрын гадаад бонд гаргаж, өр тавьсаар ирсэн ч, тэр их мөнгөөр доллар олохуйц, олигтой үнэ цэнэ бүтээж чадаагүй учир жил бүрийн хүү, үндсэн зээлээ төлөхийн тулд нэмж зээл авсаар, өрийг өрөөр дарсаар өдийг хүрлээ. Энэ хариуцлагагүй үйлдлийг “дахин санхүүжүүлэх” гэж гоёор нэрлэдэг.

2023 онд Чингис бондын 500 сая доллар, Хөгжлийн банкны 800 сая долларыг “дахин санхүүжүүлнэ”. Хэрэв олон улсын зээлдүүлэгчид ЗГ-т итгэхгүй, зээлээ төл гэвэл гадаад валютын нөөцийн 2.8тэрбум долларын 1.3 нь яваад өгнө. Тэгвэл 2-3 сарын импортын төлбөрийг хангаж чадахгүйд хүрч,төгрөгийн ханш огцом унана гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчдад төсвийн сахилга баттай улс гэдгээ харуулахын тулд төсвөө алдагдалгүй батлах ёстой байлаа. Нөгөө талаас, Засгийн газрын нийт өр ДНБ-ний 70 хувьтай тэнцсэн (түүний 90 хувь нь гадаад) учир нэмэх боломжгүй. Манайх уг нь 50 хувиас ч хэтрэх ёсгүй. Өртэй айл өр нэмж тавихаар хүү нь улам өсдөг. 

Бууруулах байсан нэг том зардал нь цар тахлын үед ДНБ-ний 4 хувьтай тэнцэх болсон хүүхдийн мөнгө. Төсөвт энэ мөнгийг сарын 3.5 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхэд бүрт сарын 100 мянган төгрөголгохоор оруулсан. Тэр нь нийт хүүхдийн 90 хувийг хамарна гэсэн нь 2024 оны сонгуульд бэлдсэн ажил бололтой. Үүнийг зөвхөн эмзэг өрхийн хүүхэд бүрт бодитой хүргэхэд л зардал хоёр дахин буурч, ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, төсөв алдагдалгүй гарах байлаа. Хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохын оронд зөвхөн шаардлагатайд олгох нь зүйд нийцнэ, сонгогдох төлөвлөгөөнд нь мэдээж нийцэхгүй. 

Та

Төсөв алдагдалтай гарах тусам төр засгийн өр төлбөр нэмэгдэнэ. Өр төлбөр ихсэх тусам татвар нэмэгдэж буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч, ажлын байр хумигдана. Эсвэл төрийн өмчиийн компани олноор байгуулж, бизнесийн биш төсвийн чанартай ажил хийлгэснээр ашиг нь бас буурч, ажлын байр ч цөөрнө. Өрсөлдөөн суларснаар, шинийг санаачлах багасч, улмаар бүтээмж буурна.

Төрийн компани олширохын хирээр авъяас чадвараар нь биш, “арын хаалганы” зарчмаар ажил олдог болж, тухай салбар уналтанд ордог. Ажилласаар байхад л ядуураад байдаг танил зураг эндээс үүдэлтэй. Төр засаг нь ажил биш, мөнгө олгоод эхлэхээр бараа үйлчилгээний үнэ өсдөг (инфляци).

Тийм учраас ардчилсан тогтолцоотой улс оронд иргэд нь төр засгийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан мэдээлэл, мэдлэгтэйгээр хянаж, засаж залруулахыг шаардаж чадсан цагт Таны амьдрах, ажиллах орчин нөхцөл сайжирч, гадагшаа явж ажиллах хэрэгцээ чинь багасна.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цаг 58 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 7 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 7 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 9 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 10 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 11 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 12 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 37 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 39 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 39 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 40 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 10 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 10 цаг 44 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 36 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 40 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 40 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 12 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 12 цаг 43 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 12 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top