x

"Баячуудыг дарамталбал ядуус баярлана гэж бодож татвар нэмж байгаа нь алдаатай бодлого"

МАН-ынхан бүлгийн хуралдаанаараа “Зайсан, Тэрэлж, Яармагийн орон сууцнуудаас татвар авна” гэдэг дээр тогтоцгоож, энэ тухайгаа нийтэд мэдэгдсэн. Тэдний яриагаар баячуудын амьдарч байгаа газар, ам болгоноос татвар авч, орон сууцнууд нь татвар авч болох ашигтай обьектууд юм гэдэг ойлголтыг нийтэд өгөх байв. Тэд энэ саналыг нь ард түмэн уухайлан дэмжинэ гэж бодож байгаа бололтой. Яагаад гэвэл ард түмний ихэнх нь ядуурчихсан учраас баячуудыг хяхсан бодлогыг хоёр гараа өргөөд дэмжих нь тодорхой гээд дотроо таашаалтай сууцгааж байгаа. МАН-ынхан ард түмнийг өөрсдөө ядууруулж, түвшинг нь бууруулж ямархуу амьдраад байгааг нь мэдэж байгаа учраас ядуус үүнийг нь дэмжинэ гээд энэ бодолдоо итгэлтэй байгаа юм. Нийгмээ чирдэг гэх дундаж давхаргыг шахсаар үгүй хийсэн болохоор одоо Монголд ул, зулай гэсэн хоёрхон давхарга бий болсныг мэдэхийн дээдээр мэдэцгээж байгаа л даа, эднүүс.

2016, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хараарай, тэнд нь “Бид татвар нэмэхгүй” гэж цагаан дээр хараар бичсэн амлалт нь бий. Тэгтэл өнөөдөр яаж байна, өндөр орлоготой хэсэг нь татварын ачааллыг үүрдэг бодлого барина гэж салбарын сайд нь хээвнэг мэдэгдэж “10-15 сая төгрөгийн орлоготой бол 15 хувь, 15 саяас дээш орлоготой бол 20 хувийн орлогын татвар төлдөг шаталсан татварын бодлого хэрэгжүүлнэ” гэв ээ. Үүнийгээ их гоёор тайлбарлаж байгаа юм, “Орлогын тэгш бус байдлыг бууруулна” гэж. Энэ бол улныхан болоод жирийн та нарт огт хамаагүй, та нар минь тайван байж болно. 10 саяас дээш орлоготой 1.3 мянган л хүн байгаа. Тэдэнд зориулсан зохицуулалт шүү, нэг ёсондоо баячуудад чиглэгдсэн бодлого гэж байна билээ. Үүнээс гадна Нийгмийн даатгалын шимтгэл гэж маш өндөр татварыг бий болгочихсон. Ази байтугай, дэлхийд шимтгэлийн хувиараа Монгол Улс толгой цохиж байна. Гэтэл амьжиргааны доод түвшин болоод ДНБ-ий дүнг нь хар. Яавч ийм татварыг дийлээд гарах микро, макро эдийн засгийн орчин алга. Монгол Улс уул уурхайг эс тооцвол үйлдвэрлэж, экспортолж байгаа бараа бүтээгдэхүүн бараг байхгүй. Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. 100 хувь гаднаас хараат улс. Үйлдвэрүүд байгуулж, ажилгүйдэл, ядуурлаа бууруулъя, ажлын байраа олшруулъя, дундаж давхаргаа нэмэгдүүлье гэх үг, өгүүлбэр эрх барьж буй энэ намынхны хэнийх нь ч амнаас гардаггүй. Харин НӨАТ, НДШ гээд ард түмний нуруун дээр ямар л ачаа дарамт болохоор татвар, татаас, өр зээл байна, тэр бүгдийг нь нэмсээр байна. Цар тахлын өмнө, бүр 2018 онд УИХ-ын чуулган дээр гишүүд “Хүн амын 40 хувь нь ядуу байна” гэж ярьж байсан нь баримттай, бичлэгтэйгээ байна. Ковидын дэглэмийн үед хичнээн мянган аж ахуйн нэгж эргэж сэргэхгүйгээр хаалгаа барьж, хичнээн хүн ажилгүй болж гудманд гарлаа даа. Одоо хэдэн мянган хүн банкны зээл, хүү, НДШ-ийн өртэй болж хууль хүчний байгууллагын үүд сахиж, хичнээн нь ял аваад байгаа гэж бодно. Цар тахалтай үед эрх баригчид эдгээр татварыг зүгээр л инээж байгаад нэмчихсэн. Бас банкны системээр оролдож, хуруу гараа дүрж, банкны хүүг унагах зэргээр ард түмэнд очих мөнгө болгоныг МАН-ынхан сорсон.

Индэр дээр гарч ирээд мэдэгдэл, мэдээлэл хийх болгондоо ярьдаг ганц сэдэв нь “Зулайныхнаас аваад улныхандаа өгнө” гэдэг. Ингэж ярихаар л ард түмэнд таалагдаж, баячуудыг үзэн яддаг хуучин сэтгэлгээтэй хүмүүс, нийгмийн ядуу хэсэгт таатай сонсогдох учир тэд биднийг дэмжихээс зайлахгүй өөр хаачихав гэж додьгор байдаг нь царайнаас нь харагддаг. МАН-ынхан улныхан буюу хүн амын 50 хувийг эзэлж буй ядуусаа л тэжээхийн тулд чинээлэг давхаргынхныг сорох юм гэнэ. Яг үнэндээ наад халамжийн 50 хувь чинь нэмэргүй дээ, та нарт. Сонгуулийн өдөр очиж санал ч өгдөггүй шүү дээ. Өгөх гээд очвол саналаа архиар сольчихно, 20 мянган төгрөгөөр саналаа хэнд ч хамаагүй зарчихдаг. Бэлэн мөнгө, халамжаар “угжуулдаг” учир ажил хийх дургүй, архи уугаад байж байдгийг нийгмээрээ л мэднэ. Үнэн амьдрал нь энэ.

“Орлогын хэмжээнээс хамаарсан татвар”, “Орлогын тэгш бус байдлыг бууруулна” гэх мэтээр ардчилсан нийгэмд баймгүй болчимгүй юм ярьж байгаа чинь та нарын дээрэлхэх гэж үзээд байгаа, амьдралаа хөлс хүч, хөрөнгөөрөө болгоод байгаа, татвараар дарамтлуулаад байгаа, Зайсан орчимд байдаг байр савнаас нь татвар авах гээд байгаа энэ хүмүүс харин та нарт дургүй болох бол том аюул шүү. Энэ хүмүүс МАН-д дургүй болно гэдэг шууд утгаараа Монгол Улс МАН гэх улс төрийн хүчинд дургүйцэж эхэлнэ гэсэн үг. Энэ хүмүүст та нараас ч их сүр хүч, нөөц бололцоо, потенциал бий. Эд нар мөнгөө гаргахад танай нам битгий хэл ямар ч аймшигтай сүлжээ, фракцийг үгүй хийж чадна. Жижигхэн жишээ хэлэхэд, улныхан гэгддэг хэсгийнхэнд архийг нь үнэгүй өгөөд хэдэн төгрөг атгуулчихад л та нарын эсрэг босгоод ирнэ. Ерөөсөө амархан. Архийг нь ахиухан шиг өгөхөд та нарын эсрэг ахиухан шиг жагсаал цуглааныг ядах юмгүй “үйлдвэрлэчихнэ”. Тэдэнд байхгүй гэх зовлон байх биш.

Жаахан дундхан жишээ татвал, хэрвээ баячууд, хөрөнгөтэй хүмүүс хандиваа өгөхөө болиход л МАН гэж нам дуусна. Эдгээр хүмүүсийн хандив зогсоход МАН Тусгаар тогтнолын цагаан саарал ордны түрээснээсээ өөр орлогогүй хоосон хоцорно.

Дүгнэж харахад, энэ нам буруу юмаараа оролдоод, тоглоод байна шүү. АН-ын үед чи, би, орлого бага, их гэлгүй жигд 10 хувийн татвараа төлөөд амьдраад, ажиллаад болоод л байдаг байсан. МАН-ын үед Монгол Улс татварын дарамтнаас болж улам уруудсаар, татвар төлөгчид гадагшаа дүрвэсээр дууслаа. Сүүлдээ энэ нам байхгүй болсон дундаж давхаргынхны үүргийг нуруундаа давхар үүрч, чирч яваа чинээлэг давхарга руугаа дайралт хийж эхэллээ.

Баян хүн муухай гэдэг ойлголт бол социализмын үед оросууд зориудаар Монголын аман зохиол, уран зохиолд хүчээр суулгасан захиалгат ажиллагаа байсан юм шүү. Сүүлийн жилүүдэд энэ ойлголтыг нийгэм, залуу үе ойлгодог болж хөдөлмөрлөсөн хүн хөрөнгөтэй, мөнгөтэй болдог гэдэг эрүүл сэтгэхүйтэй болсон. Баян хүн тэнэг өөдгүй байдаг юм биш гэдгийг нүдээрээ харцгаасан. Бас тийм байж тэдэн шиг амьдрах юмсан гэж хүн болгон хүсдэг болсон. Харин МАН л хуучин үзлээр шинэ нийгмийг урхидах аргаа олж ядаж байна. Баячууд бол хөдөлж, хөдөлмөрлөж байгаа давхарга. Тэднээр хамаагүй оролддоггүй юм. Гэтэл чинээлэг хүмүүсийг хөдөлмөрлөснийх нь төлөө, төрөөс халамж авч түвэг болоогүйнх нь төлөө өндөр татвар авч байгаа нь шударга бус үйлдэл. МАН ажиллаж, хөдөлмөрлөж яваа хүмүүсийг хөдөлснийх нь төлөө, баялаг бүтээж, нийгэмдээ хөрөнгө оруулсных нь төлөө татваруудаараа дарамталж шийтгэж байгаа нь эргээд Монголын нийгмийг дахин сэхэхгүйгээр унагах гэж буй харь үзлийг хэрэгжүүлж байна уу ч гэж хардаж болохоор. Эрх барьж буй намынхаан, та бүхэн мөрийн хөтөлбөрөө эргэж нэг харна уу. Амлалтаасаа тэс хөндлөн юм хийж, Монголын нийгмийг татвараар сөхрөөх гэж байгаа бодлогоо нэн даруй зогсоо! Өнгөтэй өөдтэйг нь татвараар дарамталж шийтгээд, халамжийнхны толгойг илж тоог нь жил бүр нэмж улсаа хөгжүүлдэг гэж хэн та нарт зөвлөөд байгаа юм бэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цаг 55 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 4 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 4 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 5 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 6 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 7 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 8 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 9 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 34 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 36 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 36 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 37 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 10 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 10 цаг 41 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 33 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 37 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 38 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 12 цаг 39 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 12 цаг 40 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 12 цаг 41 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top