x

“No War”-ын хохирогч Ерөнхий сайд гэж зарлах нь хэнд ашигтай вэ?!

Дайн эсэргүүцэж жагсаал хийсэн залуусын шүүх хурал гурав хоног үргэлжилж, таван залууд ял оноов. Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө тэд ялтан болж, Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчиж чадахааргүй хөл хорионд орлоо. Шүүхийн энэ шийдвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлыг үндэслэсэн гэж тодотгоно лээ. Гэтэл Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайдын зүгээс дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, дуу хоолойг ямар нэгэн байдлаар боомилоогүй гэдгээ илэрхийлсэн. Мөн арваннэгдүгээр сарын 9-ны Засгийн хуралдаан дээр “Шүүгчид аль нэг компанийн захирлын арын өрөөнд , аль эсвэл аль нэг намын даргад горилогчидтой ял наймаалцаж тоглож болохгүй. Энэ бол эрх зүйт төр биш. Цаг хугацаа бүхнийг илчилнэ” гэж хэлсэн тухай эх сурвалжууд хэлж байна.

Мөн нам нь “Хүний жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй ээ. Харин ч бид хүний эрхийг дээдэлнэ” гэж байсан. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “No War” хөдөлгөөнийхний залууст “жагсав” гэж гомдол гаргаагүй юм байна. Бас Д.Амарбаясгалан цахим хуудастаа “Э.Одбаярын сошиалд түгээсэн мэдээлэл нь Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан учир МАН-ын хууль эрхзүйн хэлтсээс хууль эрхзүйн байгууллагад хандаж гомдол гаргасан” гэж мэдэгдсэн зэргээс харахад Ерөнхий сайдын шүүхэд гаргасан гомдол шал өөр хэрэгт байсан аж. Тэрбээр аль хавар автын осол хийсэн этгээд надтай хамаатан биш гээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаж байжээ.

Тэгвэл шүүгч нар огт хамааралгүй хоёр өөр хэргийг яагаад нэгтгэв. Ингээд зогсохгүй Л.Оюун-Эрдэнийн гомдлоор гэж зарлаж байгаад “No War”-ынхныг шүүсэн. Энэ процесс бол МАН доторх бүлэглэлүүдийн зодооны эхлэл гэж улс төрийн хүрээнийнхэн үзэж байгаа юм билээ. Судлаачдын харж байгаагаар Л.Оюун-Эрдэнийн явуулж буй бодлого шийдвэрүүдийг эсэргүүцсэн нам доторх өрсөлдөгчдийнх нь сануулга гэнэ. Тэрбээр Ерөнхий сайд болоод төрийн том, том хулгайтай зоригтой тэмцэж байгаа нь яалт ч үгүй үнэн. Эргэн саная л даа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчрахад Л.Оюун-Эрдэнэ сүрхий үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Оюу толгой, Хөгжилийн банк, нүүрсний хулгай зэргийг тэрбээр нийгэмд илчлэн энэ бүхэнтэй тэмцэнэ гэж байгаа. Үе, үеийн Засгийн газрын шүдний өвчин болсон том асуудал бол нүүрсний төмөр зам. Нүүрсний төмөр замыг гацаасан улстөрчдөд хариуцлага тооцох асуудлыг аль ч Засгийн газрын тэргүүн хөндөж зүрхэлдэггүй байсныг Л.Оюун-Эрдэнийн танхим буруутныг нь нэртэй устай нь зарласан.

Үүгээр зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн стратегийн бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага үүрүүлж, алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдгээ ч хатуухан илэрхийлчихсэн. Мань эр энэ бүгдийг зоримог хийж, ил гаргаж чадсаных нь төлөө нам доторх өрсөлдөгчид нь “Битгий давраад байгаарай” гэж өөрсдийнхөө хүчийг шүүгчээр дамжуулж илэрхийлж байгаа явдал бололтой. Залуу Ерөнхий сайдын хувьд олон удаа ийм “шанаа аваад” байвал зориг нь мохож, Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн том, том ажлууд зогсох вий гэсэн харамсал нийгэмд үүсээд байна.

Ийнхүү улс төрийн далд тэмцлийн хөлд гэмгүй залуус үрэгдэж байгаа нь хамгийн харамсалтай. Гадны захиалгаар “No War” хөдөлгөөнийг хаах, жагсаалыг зогсоох асуудлаа шийдчихлээ. Үүнийг хийхдээ өөрсдийн бүлэглэлд гай болох нөхрийг хамтатгаж нэр хүндийг нь унаган хүн бүхний анхаарлыг “Оюун-Эрдэнэ захиалаад шоронд хийв” гэсэн ойлголт төрүүлж чадав. Жинхэнэдээ жагсаалыг болиулж өгөөч гэсэн захиалагч нь олны анхаарлаас мултарч чадав. “No War”-ын залуусыг шүүж ял өгөх нь олны анхаарлыг татна. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийг холбож чадвал хүссэн үр дүнгээ үзүүлнэ гэж тэд тооцжээ. Энэ бүхэн тэгээд хэнд ашигтай юм бэ?!

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top