x

БЭТ томилсноос хойш “ЭТТ” компанид юу болов?

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Түүнээс хойш юу болов гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Өчигдөр зарим хэвлэлд “ЭТТ” компанийн зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн билээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх 69.8 тэрбум төгрөгийн гэрээг  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т үндэслэн төрийн нууцад хамааруулан нээлттэй тендер шалгаруулалтгүйгээр зохион байгуулсан.

Энэхүү гэрээг ямар чгүйцэтгэлийн, эсхүл  урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр байгуулсан бөгөөд гэрээ байгуулсны маргааш нь нийт гэрээний 30 орчим хувь болох 20.9 тэрбум төгрөгийн шилжүүлэх оролдлого хийсэн байна. Иймд ажлын хэсгийн ахлагч Худалдан авах ажиллагааны газрын дарга М.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтийн дарга Д.Уужимсанаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, компанийн үйл ажиллагаанд эрсдэл бий болгосон үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөх шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Энэ нь ямар компани байсан бэ, нууц гэрээ байсан уу гэдгийг энд тайлбарлая. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах үеэрээ Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцсон байдаг. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын “Чайна энержи” компанийн зүгээс “ЭТТ” компаниас жилд 20 сая тонн нүүрс авах санал тавьсан.

Тухайн саналыг хүлээн авч хэрэгжүүлэхийн тулд “ЭТТ” нь далд уурхайг эхлүүлж байж ийм хэмжээний нүүрсийг нийлүүлэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Үүнтэй холбоотой ажлууд үргэлжилсээр 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 229 дүгээр тогтоолыг баталсан. Үүнд далд болон ил уурхайн олборлолтыг эхлүүлэх, талаар тусгасныг тогтоолоос харна уу.

Сонирхолтой нь Тагнуулын ерөнхий газраас нүүрсний далд уурхай нь байгалийн хий ихээр ялгаруулдгаараа эрсдэлтэйд тооцогддог гэнэ. Түүнчлэн ЭТТ-н уг уурхайн хувьд метан хийн бүтэц өндөртэй тул түүнд хэрэглэгддэг нарийн техник, тоноглол, мэдрэгч зэрэг нь зэвсгийн шинжтэй байдаг. Уурхайд шаардагдах их хэмжээний усыг хаагуур ямар хоолойгоор татсан зэрэг дотооддоо нууцлах шаардлагатай, тагнуулын байгууллагын хяналт дор хийгдэх ёстой ажлууд учраас тагнуулын байгууллага бүртгэлд хамруулж нууцын жагсаалтад орууллаа гэсэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Тийм учраас уг уурхайтай холбоотой асуудлыг нууц гэж ойлгосон бололтой. Түүнээс биш дээрх компанитай хийсэн гэрээ, гэрээний дагуу шилжүүлэх төлбөр мөнгөний асуудал нь нууцын зэрэглэлтэй биш юмсанж. Тухайн компанийн нэр ч нууц биш бөгөөд “Элгэн” гэдэг нэртэй энэ компани нь далд уурхайн хайгуул шинжилгээний лаборатори  компаниудын консорциумын толгой компани бололтой юм. Тус компани руу гэрээний урьдчилгаа 20.9 тэрбум төгрөгийг шилжүүлэх гэж байсан нь нууцлах зүйл биш бөгөөд БЭТ томилохын өмнөх өдөр учраас анхаарал татсан байж болох юм.

Тэгэхээр “ЭТТ” компанийн нэр бүхий албан тушаалтныг ажлаас халсан шалтгаан нь тендрийн баталгаа гаргаж өгөөгүй байхад шилжүүлэх гэсэн оролдлого хийсэн, худалдан авах ажиллагааг оновчтой зохион байгуулж чадаагүй, хяналт тавьж чадаагүй гэх үндэслэлүүдээр цаашид хамтарч ажиллахгүй гэсэн байр суурийг илэрхийлж ажлаас чөлөөлжээ.

Одоогийн байдлаар “ЭТТ” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болон Засгийн газраас тус компанид БЭТ-ээр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар харилцан ойлголцож компанийн нөхцөл байдлыг улам сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж чадаж байна гэж ойлгож болохоор байна.

У.Оргилмаа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 33 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 42 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 42 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 43 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 44 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 46 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 47 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 12 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 14 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 14 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 15 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 19 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 11 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 15 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 15 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 18 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 19 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top