x

Уран эсэргүүцсэн нэрээр урваж яваагаа мэдэхгүй иргэдэд сануулга өгөх хэрэгтэй

Байгаль орчныг хамгаалах нэрээр уул уурхайг эсэргүүцэгчид Монголд эрчээ аваад байгаа. Одоогоос 15 жилийн өмнө “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр Голдман сангийн нэрэмжит шагнал авснаас хойш байгаль хамгаалагч иргэдийн хөдөлгөөн борооны дараах мөөг шиг гарч ирцгээсэн. Энэ бол байгаль хамгаалахад зүтгэсэн сайн үйлийн эзэнд олгодог дэлхийн хамгийн том шагнал. “Нобель”, “Плуцер”-тэй дүйцэхүйц нэр хүндтэй. Шагналын сан нь 200 мянган ам.доллар юм билээ. Ц.Мөнхбаяр нь уг шагналыг аваад зогсохгүй “National Geographic” сэтгүүлд “2007 оны ундны усыг хамгаалагч дэлхийн хүн”-ээр шалгарч байв. Энэ үйл явдлаас хүмүүс нэлээд сэдэл авсан харагддаг. Жагсаал цуглаан хийгчид бөөн бөөнөөрөө гарч ирцгээсэн нь “Байгаль орчин гэж тэмцэж, уухайлаад байвал дэлхийд танигдаж, алдар нэртэй болох юм байна. Ийм их тэнгэрийн мөнгө ч атгадаг юм байна. Хүмүүсийн ярьдгаар алт ухах гэж байгаа компаниудыг эсэргүүцэж жагсаад байвал эзэд нь мөнгө өгөөд байхаар юм байна” гэх зэрэг горьдлогуудаас эхтэй.

Уул ус, газар шороо, жалга довныхоо төлөө тэмцэгчдийн хөдөлгөөн дан ганц Монголд байдаг үзэгдэл ч биш. Ядуу буурай орнуудын түгээмэл практик. Сэргэлэн, хөдөлгөөнтэй нөхдүүд үнэнч шударга, эх орончийн баг өмсөөд мөнгө олчих санаатай гүйгээд байдаг тал бий. Бүгдийнх нь процесс яг нэг хэвэнд цутгачихсан ижилхэн өрнөлтэй. Аль нэг аймагт ашигт малтмал олборлохоор очсон компанийг нутгийн иргэд хэдэн янзаар зовооно. Хөрс хууллаа, гол ус бохирдуулаад ширгээх нь, мал амьтан үхэж үрэгдээд байна гэдэг. Энэ янзаар эсэргүүцэж нэлээд явна аа. Сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт орно гэж сүрдүүлнэ. Ингээд байхад хүн амьтан тоохгүй болонгуут залхаж эхэлнэ. “За ерөөсөө больё, мөнгө төгрөг өгөхгүй юм шиг байна” гээд хүч нь сулраад ирдэг. Хэсэг намжмал болоод байж байтал гэнэт тэднийг дэмжигчид бий болно. ”Та нарын энэ үйлдэл ёстой зөв. Заавал үр дүнд хүрч, зорилгынхоо ард гарах ёстой” гэсэн хандивлагчид тодорно. Улмаар ТББ байгуулж өгнө. Зөвлөгөө мэдээллээр хангана. Үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нь зориулж санхүүгийн дэмжлэг хүртэл үзүүлдэг. Цаашлаад зорилготой тэмцэж байгаа юм чинь хүчээ томруулах нь зөв, ТББ-аа нэгтгэчихье гэнэ. Сайн хүн санаагаараа гэгчээр “Зам нэгттэйгээ нийллээ” хэмээн бөөн баяр болоод үхэхээ мэдэхгүй зүтгэцгээдэг, манайхан. Тэгсэн нэг мэдэхэд гадаадын гар хөл, тагнуул болчихсон байж байдаг. Тэд ихэвчлэн Орос, Хятадын халаасанд орох нь бий. Эсвэл Энэтхэгийнх ч юм уу. Манайхыг тоож санхүүжилт өгдөг хүмүүс эд нар л байдаг юм дөө. Харамсалтай нь хандив, тусламж гэж санаад гадаадаас баахан мөнгө авч, тэдний бодлого заавраар хөдөлж буйгаа өөрсдөө ч мэдэхгүй явсаар эх орноосоо урвагчид болж хувирдаг нь гашуун үнэн. Мөнгө хаана даллана, тэр газар нь очдог тэмцэгчид манайхаар дүүрэн болсныг гадныхан овжноор ашиглаж, Монголын хөгжлийг уяад байгаа юм.

Монгол Улс ашигт малтмалаар дэлхийд эхний тавд ордог мөртлөө ийм ядуу байна гэдэг чинь үнэхээр биднийг хорлож дуусч байгаа хэрэг биш юм уу. Орос, хятадууд гүйж ирээд Монголын төрийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа ил цагаан мэдэгдээд жагсахгүй нь ойлгомжтой. Манай хэд л уухайлан хашгичаад байна. Пөөнийсөн хэдэн малчин эсэргүүцээд л үзээд байдаг. Тэдний үйл хөдлөл бүхэн ардаа мөнгөтэй гэдгийг бүгд мэддэг болсон. Наанадаж хэвлэлийн бага хурал хийхэд хичнээн төгрөг байдаг билээ дээ. Нэгэндээ ганц төлөг зүгээр өгчихөж чаддаггүй харам улс шүү дээ, малчид. Гэтэл эд нар яагаад мал хунар, хадлан тэжээл гээд хөдөөний түмэн ажлаа хойш тавин жагсаж, тэмцээд байна вэ. Мэдээж бүгд ивээн тэтгэгчидтэй гэсэн үг. Тухайн уул уурхай эрхлэгчдийн өрсөлдөгч компанийн мөнгө тэднийг хөдөлгөдөг. Дийлэнхдээ Монголын эдийн засгийг боомилох гэсэн гадны бодлого үйлчилж ирсэн. Манай улсыг хөгжихөөс хамгийн их айдаг улс бол хоёр хөрш. Яагаад гэвэл Монгол Улс өөдөлж дэвжээд хөгжилтэй, хүчтэй байвал буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэж үхтлээ айдаг. Гэтэл манай жагсагчид ийм хорон санаатнуудын гар хөл болоод шоронд явах хайран биш гэж үү.

Хаа газар нутаг усаа хамгаална гэж дөвчигнөж байдаг малчид ч одоо боль оо. Та нарын 90 сая малын бэлчээрээс ямар ч уурхай бага газар эрхэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь ихгүй байж таараа. Харин ч олборлолт явуулсныхаа дараа байгальд нөхөн сэргээлт хийж, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдээд явдаг л юм билээ ш дээ. Одоо бид яасан ч байсан хөгжиж, өргөжихгүй бол ямар хэцүү ирээдүй, нөхцөл байдал хүлээж байгааг цаг үеийн байдал харуулаад байгаа биз дээ. Ядуу орон руу пуужин харваад л дуусгачихдаг юм байна. Эрхбиш Украин гарын ая даах тулдаа тэсээд байна. Манайх шиг оронд 1000 танк орж ирвэл юу болох вэ. 300 пуужин харвахад Улаанбаатар хот байхгүй болно. Бид өөрсдийгөө хамгаалаад өөдөөс нь эсэргүүцэх чадалтай ч биш. Ийм ядуу дорой байдлаас гарахын тулд иргэд нь баян, улс нь хүчтэй байдаг. Зуун мянган иргэн нийлээд зуун мянган пуужин худалдаад авчих чадалтай болох хэрэгтэй байдаг юм байна. Тийм зиндааны болохын эсрэг байгаа гол зүйл бол иргэд, малчдын өрнүүлдэг хөдөлгөөн тэмцэл юм.

Ашигт малтмалын хайгуулыг өргөжүүлж, төр бодлогоор дэмжмээр байна. Улстөрийн зорилгоор хайгуулын ажлыг устгаад 15 жил боллоо. Шинжлэх ухаан цаг минутаар хөгжиж байгаа энэ үед сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан газрын дор юутай, ямар баялагтай байгаагаа мэдмээр байна. Тэрийгээ бариад зээл хуй авах, ашиглалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе л дээ. Монгол баяжиж өргөжвөл амьтны адаг арьсны гол байхаа болино. Иймд хөдөө орон нутагт уул уурхайг эсэргүүцдэгээ болих хэрэгтэй.

Өөрсдийгөө эдийн засгийн тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаагаа ч мэддэггүй тэдгээр тэмцэгчдийг эх орноосоо урвагч гэдэг нэр зүүж, ялтан болохоос нь сэргийлдэг байя, цагдаа тагнуулынхаан. Бүх юм дууссан хойно нь хэдэн малчныг орилуулаад шоронд хийх биш. Та нарын энэ жагсаал хөдөлгөөний цаана ийм хортой бодлого явж байгаа, дараа нь ингэж ялтан болдог шүү гэдгийг гарч ирэнгүүт нь ухааруулж сануулдаг болмоор байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 29 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 38 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 38 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 39 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 40 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 41 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 42 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 8 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 10 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 10 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 11 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 15 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 7 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 11 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 12 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 13 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 14 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 15 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top