x

Ширхэг чулууг уулын чинээ болгон сүржигнэх нь өөрөө ХОШИН ШОГ

Гучин жил “нийгэм хэцүү байхад бид инээд бэлэглэсэн” гэж цээжээ дэлдсэн хошин урлагийнхан төрийн хар хүний гурав хүрэхгүй өгүүлбэрт гомдон жагсаж, уучлалт гуйхыг шаардлаа. 

Харвал, хошин урлагийнхан өөрсдийнх нь жүжгийн “нэргүй” дүр болсоор ирсэн ганц бие эмэгтэйчүүд, настай эмээ нар, ялгаатай яриатай хүмүүс, хөдөөнийхнийг гомддоггүй гэж боддог бололтой. Ийн нийгмийн ялгаатай хэсгийнхнийг элэглэн түрийвчээ түнтийлгэсээр ирсэн тэд өөрсөд рүү нь чиглэсэн ширхэг чулууг уулын чинээ мэт сүржигнэх нь дахиад л инээдэм болох нь. 

Эзэмшсэн мэргэжлээр нь доромжиллоо хэмээн бархирч байгаа энэ хүмүүс ижил мэргэжилтэй хүн нь жүжигчин гэж хэн болох тухай ямар тайлбар өгснийг, яагаад өөрсдийн уран бүтээл, буй биеэрээ үлгэрлэх ёстойг дахин нэг тунгаан бодоосой гэж хүсэж байна.

Оскарын шилдэг жүжигчний шагналт Мэрилл Стрийпийн 2017 онд Алтан бөмбөрцгийн тайзнаа хэлсэн үгийг та бүхэнд зохиолч Б.Баясгалангийн орчуулгаар хүргэе.

"Бусдыг доромжлох энэ зуршил олон нийтийн нүдэн дээр байдаг хүний үйлдлээр илэрхээрээ бүгдийн амьдралд ямар нэгэн байдлаар нэвчиж, эргээд "Ингэж болдог юм байна" гэсэн зөвшөөрлийг бидний тархинд суулгаж өгдөг. Үл хүндлэл үл хүндлэлийг дуудаж, хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. Хүчтэй чадалтай нэгэн нь өөрсдийн байр сууриа бусдыг гутаан доромжлох хэрэгсэл болгоод эхлэх тэр мөчид бид бүгдээрээ ялагддаг" гэсэн юм. 

Жүжигчин Мэрилл Стрийп "Жүжигчин хүний гол ажил бол биднээс ялгаатай хүмүүсийн амьдрал руу нэвтрэн орж, тэдний дотроо яг юу мэдэрч буйг бусдад мэдрүүлэх явдал юм. Энэ зорилгодоо тун чадамгай хүрсэн олон тоглолтууд энэ жил төрлөө. Гайхалтай, дүрүүдийнхээ дотрыг чинхүү мэдэрсэн тоглолтууд.

Харин нэг жүжиглэлт энэ жил намайг онцгой алмайруулж орхилоо. Голыг минь ёстой л гогдох шиг болов. Сайндаа биш л дээ, сайн юм тэнд юу ч байхгүй. Гэхдээ тэр жүжиглэлт үр нөлөөлөл үзүүлж, зорилгоо ч биелүүлсэн. Чиглэсэн хүмүүсээ инээлгэж, шүдийг нь ярзайлгаж ямартаа ч чадсан. Улс орны минь хамгийн хүндтэй суудлыг горилогч бээр тусгай хэрэгцээт сэтгүүлчийг элэглэн тохуурхсан тэр мөчийн тухай би ярьж байна. Эрх тушаалаараа ч, эргээд тэмцэлдэх чадлаараа ч тэр сэтгүүлчээс хэтийдсэн хүн байж шүү.

Ийм зүйлийг харах элэг эмтрэм байлаа. Одоо ч толгойноос минь гарахгүй байна. Учир нь энэ бол кино биш, бодит амьдрал дээр болж буй үйл явдал шүү дээ. Бусдыг доромжлох энэ зуршил олон нийтийн нүдэн дээр байдаг хүний үйлдлээр илэрхээрээ бүгдийн амьдралд ямар нэгэн байдлаар нэвчиж, эргээд "Ингэж болдог юм байна" гэсэн зөвшөөрлийг бидний тархинд суулгаж өгдөг. Үл хүндлэл үл хүндлэлийг дуудаж, хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. Хүчтэй чадалтай нэгэн нь өөрсдийн байр сууриа бусдыг гутаан доромжлох хэрэгсэл болгоод эхлэх тэр мөчид бид бүгдээрээ ялагддаг" хэмээн ярьсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 28 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 37 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 37 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 38 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 39 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 40 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 41 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 42 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 10 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 14 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top