x

Сангийн сайдын нийтээр нь ичээж "алах" тактик

Урагш алхуулахгүй ч уйдаахгүй дарга нартай даа.. гэж манай нэг жиргээч тээр жил дуу алдаж билээ. Энэ үйл явц бараг шахуу зургаан жил үргэлжилж байна даа. Төсвөө батлуулах гээд ааг амьсгаагүй байх ёстой Ерөнхий сайд маань Герман улсад гэнэтийн айлчлал хийж, “гал, устай”-гаа буув. МИАТ компанийн  Улаанбаатар-Франкфуртын  шууд нислэгийг “барьцаалж” Берлинд газардуулсан хэргээр олон нийтийн шүүлтэд орлоо. МИАТ компани “нислэгийг есдүгээр сарын эцсээр захиалсан. Тийз авсан зорчигчдод урьдчилан мэдээлж, дамжих нислэгүүдйг зохицуулсан боловч гадаад улсаас онлайнаар захиалсан зорчигдод мэдээлж чадаагүй” хэмээн хүлцэл өчсөн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнөөс нь уучлал гуйсан боловч зарим эх сурвалж “Бичлэг хийсэн зорчигч өөрөө Франкфурт нисэхээс татгалзаж, Берлинд буусан” хэмээн зүтгэж байна. Ядуу улсын зовлон юм даа, Берлин рүү тусгай үүргийн нислэг үйлдэхэд нэг талдаа 750 сая төгрөгийн зардалтай болохоор нийтийн нислэгээр хамт явсан л гэнэ. За, тэр ч яах вэ, өнгөрсөн явдал болж.

Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдынхаа эзгүйд бас нэг “бөмбөг” тэслэв. Хүүхдийн мөнгийг иргэдийн дансанд хийхгүй, архи, тамхины худалдан авалт уншдаггүй тусгай зарт хэвлэнэ гэж айлгав. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгөөр архи уугаад байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм байх. Үүнийг нь сонссон уудаг нөхөд байтугай уудаггүй ангиллынхан хүртэл ичив. Сая УИХ-д оруулж ирсэн төсвийн төсөлд “Нийт өрхийн 9,1 хувь нь хүүхдийн мөнгөө зарцуулдаггүй, хадгаламжинд хийдэг ” гэж хэлээд тэднийг хүүхдийн мөнгөнөөс хассан. Үлдсэн 91 хувь нь ямар нэг байдлаар хүүхдийн мөнгөө амьжиргаандаа зарцуулдаг гэсэн үг. Тэрнээс нь яг хэд нь уудаг тухай Сангийн сайд нарийн тоо баримт хэлчихвэл уг нь сайнсан.

Гэвч тийм баримт байхгүй учраас нөгөө 91 хувь нь бүгд “уудаг байж болзошгүй” этгээдийн тоонд автоматаар ороод явчихаар ичих нь зүй. Аав, ээжийнхээ тэтгэврийн картаар тооцоо хийхээс ичдэг байхад хүүхдийнхээ картыг бариад хүнсний дэлгүүрт дугаарлах чинь аятай, тухтай байх уу? Хүүхдийн мөнгө гээч нь явсаар хүнсний талон маягийн зүйл болж байгаа бололтой.

Уг нь бол хувь хүн, айл өрхөд ч гэсэн хувийн орон зай гэж байдаг даа. Хүний хөнжил, хэтэвч хоёрыг өнгийх муухай л гэдэг. Сангийн сайдад хүнсний дэлгүүрийн талон нэгжихээс өөр хийх ажил алга уу? Ингэж нүүрийг нь улалзуулж, нүдийг нь бүлтэлзүүлж байхаар хүүхдийн мөнгөө зүгээр нэгмөсөн больчихооч!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 30 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 39 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 39 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 40 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 41 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 42 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 43 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 44 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 9 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 11 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 11 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 12 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 16 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 8 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 12 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 12 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 14 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 15 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top