x

Үлэг гүрвэлийн музейны өнгийг сольж өгнө үү, Соёлын сайд аа!

Өнгөрөгч мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Чингис хааны музейн нээлтийг хийж сүр дуулиантай, ёслол төгөлдөр хийж, Төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гарган “Чингис хаан” музейд залав. Музейн барилгын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлж хоёр жил хагасын дотор барьж дуусган хүлээлгэж өгсөн нь монголчуудын барьсан хамгийн “шуурхай” бүтээн байгуулалт болов. Улсын төв номын сангийн шинэ барилгыг барьж эхэлсэнээс хойш 10 жил өнгөрч, барилгын гүйцэтгэгч компани эзэнгүй болсон (захирал нь нас барсан) шалтгаанаар барилгын ажил зогсоод байгаатай харьцуулах ч юм биш.

Анх барилгын ажил эхлүүлэхэд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг байсан бол сүүлд 14,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 67,8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Мөн музейн үзмэрийн тоо 12 мянгаас давж, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг авчирчээ. Үзсэн хүн бүр их түүхээрээ омогшиж, бардаж байна л гэнэ. Гавъяа нь мэдээж, музей санаачилж, Засгийн газрын тогтоол гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон үе үеийн Соёлын сайд нарт ногдоно.

Чингис хаан музейгээс өмнө Монголд барьсан сүүлчийн музей нь Ялалтын талбайд байрлах Лениний музейн барилга. Уг барилгыг барихад тухайн үеийн ханшаар 34 сая төгрөг зарцуулж, 1980 оны долдугаар сард ашиглалтад оруулж байжээ. Тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан. Музейн 10 танхимыг Владимир Ильичэд зориулж, ЗХУ-аас ирүүлсэн баримт материал, Ленинтэй холбоотой уран бүтээл, үзмэрүүдийг хүмүүсээс худалдан авах замаар үзмэрээ баяжуулж танхимдаа  2237 үзмэр дэлгэж, сан хөмрөгтөө 2726, нийт 4963 үзмэртэй байжээ. 

Гэвч социализм нуран унаж, Монгол Улс ардчиллын замаар замнасны дараа музейн барилга яагаад ч юм МАХН-ын өмчид очиж, “Чандмань төв” нэртэй оффис, түрээсийн орлого цуглуулдаг газар болж хувирсан.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар АН засаг авсны дараа музейн барилгыг музейн зориулалтаар ашиглах асуудал босч, хоёр жил шахам шүүхдэсний эцэст 2014 оны долдугаар сард шүүхийн шийдвэрээр төрийн өмч болохыг тогтоон Үлэг гүрвэлийн музей болгосон билээ.

Үүний өмнө Монголын говиос олборлож, хулгайгаар хил давуулан, АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байсан Tarbosaurus bataar (Тарбозавр Батаар) үлэг гүрвэлийн ясыг Соёл, спортын сайд Ц.Оюунгэрэл “баривчлан” авчирсан явдал нь Үлэг гурвэлийн музейтэй болох үүдийг нээсэн юм.

Гэвч музей байгуулагдсанаас хойш найман жил, хоёр сонгуулийн хугацаа өнгөрчихөөд байхад барилгын гаднах чимэглэл хуучин хэвээрээ, Ильичийн гэр байсан өмнөх янзаараа үлдэж. Соёлын зүйлд ялгаварлал байхгүй ёсгүй. Үлэг гүрвэлийн музейг үлэг гүрвэлийнх болгож өгнө үү, Соёлын сайд аа!  Үүнд мөнгө биш, сэтгэл дутаж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 27 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 36 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 36 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 37 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 38 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 39 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 40 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 41 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 6 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 8 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 8 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 9 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 13 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 5 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 9 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 10 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 11 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 12 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 13 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top