x

Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай

ӨДРИЙН СОНИНЫ 2017 ОНЫ АРХИВААС... "Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай" НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Орчуулагч Ж.Нэргүй

Оросын Засгийн газар болон армид олон хүн уг дайныг эхнээс нь эсэргүүцжээ. Ельциний үндэстний асуудал хариуцсан зөвлөх Эмил Пань, Оросын Батлан хамгаалахын дэд сайд, генерал Борис Громов (Зөвлөлт-Афганы дайныг удирдаж байсан, баатар), генерал Борис Поляков нар мөн эсэргүүцэж буйгаа илэрхийлэн огцров. Громов телевизээр “Энэ байлдаан бол Афганистаны нэгэн адил цусан далай болох болно” хэмээн мэдэгдэж байлаа. 800 гаруй цэргийн албан хаагч, офицерууд мөн энэ ажиллагаанд оролцохгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж, тэдний нилээдийг цэргийн шүүхээр шүүлээ. Сүүлд Генерал Лев Рохлин ч мөн татгалзсан бөгөөд тэрээр уг дайнаар Оросын баатар цол авсан цэргийн гарамгай удирдагч байсан юм. Эдгээр хүмүүс бүгдээрээ гуравхан жилийн өмнө Дудаевтай мөр зэрэгцэн Афганд тулалдаж явсан дайчин нөхөд, хамтран зүтгэгчид нь байлаа. Ил гарч ирсэн нь эдгээр дээд тушаалын генерал офицерууд байсан болохоос биш Жохар Дудаевтай хамт жирийн байлдагчаас баатар, генерал болтлоо хамтдаа мөр зэрэгцэн тулалдаж явсан Оросын армийн олон зуун офицерууд байлдааны ажиллагаанаас татгалзаж, армиас гарч энгийн амьдралд шилжсэн байдаг. Сүүлд хоёр талын гал зогсоох хэлэлцээрийг амжилттай зуучилж, ойлголцлын гүүр болж байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёронтоо нэр дэвшиж байсан, Оросын алдартай генерал Лебед ярихдаа “Цэргийн нуувчинд аяга хоолоо хувааж өссөн Дудаев бид хоёр ойлголцохгүй байна гэдэгт би үнэхээр итгэхгүй. Гэвч анд минь аль хэдүйн амьдралаас буцчихсан байна. Тэр үед бид хоёр ширээний хоёр талд суусан бол өнөөдөр олон мянган хүний амь үрэгдэхгүй байлаа” гэж хэлсэн байдаг.

Орос тийм ч амархан гарч чадахгүй намаг балчигт суув. Оросын цэргийн сэтгэл санаа, ёс суртахууны болоод байлдааны бэлтгэл, чухам яагаад, бүр хаашаа явж буйгаа ч үл мэдэх байдалд орсон байв. Оросын цэрэг байлдах чадвар үнэхээр сул байжээ. Дайныг эсэргүүцсэн Оросын зарим цэргүүд зэр зэвсгээ өөрсдөө устгаж байв. Эдний өөдөөс зогсож буй Дудаевын дайчид цусаа үзэж улайрсан, амь насаа юманд бодохоо байсан нөхдүүд хэдүйн болчихсон байлаа.

Иргэд дайнд олноор үрэгдэж байсан нь орон нутгийн хүн ам, тэр дундаа Дудаевыг эсэргүүцэгчид хүртэл оросуудад дайсагнахад хүргэв. Ельциний хүний эрхийн зөвлөх Сергей Ковалевын тооцоолсноор дайны эхний таван долоо хоногт 35 орчим мянган энгийн иргэд дайны хөлд амь үрэгджээ. Оросын цэргийн түүхч, генерал Дмитрый Волкогоновын мэдэгдсэнээр амь үрэгдэгсдийн дийлэнх нь орос үндэстнүүд байсан гэжээ. Энэ үе хүртэл Оросын 3000 цэрэг амиа алдаж, мөн сураггүй алга болжээ. Грозный дахь хядлага Орос орон болон дэлхий дахиныг цочирдуулав. Олон улсын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага үүнийг “төсөөлөхийн аргагүй сүйрэл” хэмээн тодорхойлсон бол Зөвлөлтийн удирдагч байсан Михайл Горбачев “шившигт, цуст адал явдал”, Германы канцлер Хэльмут Коль “жинхэнэ солиорол” хэмээн мэдэгдсэн билээ. Ийм л аймшигт аллага хядлага, салан тусгаарлах үзлийн дунд өдөр шөнөгүй тулалдаан хийж байсан Жохар Дудаев 1996 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө эхнэртэйгээ Су-25 онгоцоор нисэхдээ Оросын армийн тусгай хүч сансрын долгионоор сууж яваа онгоцыг нь илрүүлж пуужин харвачихна гэж тооцоолоогүй юм. Хар үгээр бол онгоцоо шалгалгүй ниссэн гэсэн үг. Энэ алдаанаасаа болж тэр амь насаа алдлаа. Пуужинд оногдохоосоо хэдхэн мөчийн өмнө Дудаев Думын гишүүн Константин Боровымтой утсаар ярилцаж “Мароккогийн хаантай уулзах” гэж байгаагаа ярьж байжээ. Сүүлд Боровым надтай ярьж байсан цаг хугацаатай түүний амиа алдсан цаг нь таардаггүй гэсэн бол 2001 онд Чеченийн удирдагч Ахмат Кадыров “Дудаевын амь үрэгдсэн нь нотлогдоогүй. Тэр одоо ч амьд байх магадлалтай” гэж олныг цочирдуулсан мэдэгдэл хийсэн юм. Өдгөө түүний хамтран зүтгэгчид, хээрийн ангийн удирдагчид, штабын дарга нь байсан хүмүүс Орост аюул занал учруулсаар явна. Дэлхий ч тэднээс жийрхсэн хэвээр байна. Шамил Басаев, Аслан Масхадов, Ибн эл Хатаб гээд Жохар Дудаевын зэвсэг нэгт нөхдүүд нь 1999 онд Чеченийн хоёрдугаар дайныг эхлүүлж, дэлхийн дэг журмыг эвдэгсдийн нэг хэсэг байсаар ирэв. Эдний нэг болох Шамил Басаев нь мөн л Монголд цэргийн алба хаасан, Монгол дахь Багануурын цэргийн ангиас мэргэжлийн цэрэг болох гараагаа эхлүүлсэн нэгэн билээ.

П.Хашчулуун

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 31 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 40 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 40 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 41 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 42 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 43 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 45 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 10 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 12 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 12 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 13 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 17 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 9 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 13 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 14 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 16 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top