x

Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөрт зориулав

Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр. Нар ээсэн, дашням, балжинням давхацсан, наадмын шахуу нээлт төрийн ордны баруунтаа налайсан ийм нэг бужигнасан өдөр тохиож байна. Энэ бужигнаан дунд мэддэг, анзаардаг хэд нь л ил өдөр охидын эрхийн өдөр шүү гэдгийг цохож тэмдэглээд бусад нь анзааралгүй, тоолгүй орхичих вий. Ашдын билэгтэй ийм намрын өдөр охидын эрхийг хамгаалах өдөр давхцсан нь нэг бодлын ерөөлтэй мэт боловч бичигч надад шоглоомтой санагдаж байна. Хэсэг хүмүүс хурим найрын хөлд дарагдаад, төрийн түшээд, нийгмийн түүчээлэгчид наадмын шахуу нүсэр нээлтэнд нүд алдаад тэмдэглэлт энэ өдрийн сүр газар авахгүй дарагдлаа гэж анзаарав.

Татаж зурагласан 2022 оны аравдугаар сарын арваннэгэн гэдэг өдөр өргөн утгаараа хүмүүний амьдралын өнгө, бидний нийгмийн байдлыг илтгэж болмоор. Учир юу вэ гэвэл нэгэн зэрэг олон өнгө сүлэлддэг, үйл явдлаас үйл явдлын хооронд завгүй бужигнадаг. Ийм бужигнаан дунд бид энгийн зүйлсээ мартчихдаг, хайхралгүй өнгөрчихдөг гэмтэй. Гэтэл тэр энгийн зүйл нь эгэл боловч чухал байдаг. Яг л охидын эрхийг хамгаалах шиг. Охидод тэдний өөрсдийнх нь эрхийг мэдүүлэх нь энгийн бөгөөд ирээдүйн тал хувийг дүүргэх, үүрэх хүмүүсийн хувьд өөрийнхөө эрхийг, боломжит нөөцийг, турьхан биенд нь заяасан тархи гээч нь хичнээн хүчтэй вэ гэдгийг мэдүүлж өсгөх нь асар ач холбогдолтой.

НҮБ жил бүрийн 10 дугаар сарын 11-нийг охидын эрхийн өдөр болгон тэмдэглээд өнөө жил арваннэг дэх жилтэйгээ золгож байна. Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр охидод тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, охидыг чадавхижуулах, тэдний хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх хэрэгцээнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулдаг.

Дэлхий даяар охид эмэгтэйчүүдийг ялгаатай хувь тавилан хучиж буйг бид харж байна. Гурван долоо хоногийн өмнө алс арабын нэгэн оронд охид өмсгөл зүүсгэлээ өөр өмсснийхөө төлөө албадан хориулж улмаар амиа алдсан. Энэ мэт өр өвтгөм охидын түүх байхаас гадна төр удирдаж яваа хүчирхэг эмэгтэйн бахдам түүх ч бий. Бидний өнөөгийн монголын нийгэмд дундаж орлоготой ихэнх иргэнийг эмэгтэйчүүд төлөөлдөг. Сайн хэрэг, гэхдээ энэ бол сэтгэл тайвшрам үзүүлэлт биш. Шийдвэр гаргах түвшинд, өндөр орлоготой ажил мэргэжил эрхлэхэд охидын дуу хоолой, оролцоо дутагдсаар байгаа шүү. Ялангуяа арван хэдтэй алдрайхан охин чиний орон зай хичээл зүтгэл ирээдүйд хэрэгтэй.

Эрхийн тэмдэглэлт өдөр чиний эрх ийм шүү гэж бахархан дуулах, ээж аавдаа ирсэнд баярлалаа гэж хайрлан зарлахаас гадна заримынх нь эрх зөрчигддөг шүү, охид гээд онцгойлон цохсон сегментэд хүртэлгүй орхигдсон хэсэг байгаа шүү гэдгийг санах, тэдний төлөө зовних нь зүйн хэрэг. Бидний зарим хичээлдээ амжиж очихын тулд өглөө бүр хоёр цаг зарцуулж, аав ээжийн хүлээх ёстой үүрэг, үүрэх ёстой хариуцлагаас хамт дамжилдаад өсөх нь бий. Ийм ялгаатай боломжтой адилхан найзад маань ижил боловсрол хүртээмжтэй очоосой хэмээн хүсэж энэхүү бичвэрээ өндөрлөе.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 31 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 40 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 40 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 41 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 42 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 43 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 45 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 10 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 12 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 12 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 13 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 17 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 9 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 13 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 13 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 16 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 17 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top