x

Төсвийн “хэмнэлтийн” бодлого нь иргэдийнхээ 90 хувийг “улны” бүлэгт чихэв

Өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөл эхнээсээ аваад дуустлаа хууран мэхлэлт болов.

Хэмнэлтийн гэж нэрлэсэн боловч 1,5 их наядын алдагдалтай (төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,7 их наяд төгрөг, төсвийн зарлага 20,2 их наяд төгрөг) оруулж ирсэн ирэх оны төсөвт эрх баригч нам гурван их наяд гаруй, дөрвөн их наяд шахам төгрөгийг хөрөнгө оруулалтаар тавьсан байна. (Энэ тухай хожим өгүүлнэ) Олон улсын валютын сангаас зөвлөсөн “халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх” бодлогыг төсөвт суулгасан гэх авч зөвхөн хүүхдийн мөнгөнд нэг их наяд 394.6 тэрбум төгрөгийг тавьсан байх жишээтэй. Үүнийгээ “Цар тахлын үед өрхийн орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулан нэмж байсан тул огцом бууруулах боломжгүй” хэмээн тайлбарлажээ.

Ингээд сарын 3.7 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцож хүүхдийн мөнгөнөөс хасаад үлдсэн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон байна. Гэвч энэ нь 2024 онд болох УИХ-ын сонгуультай холбоотой гэдгийг адгийн тэнэг ч ойлгох биз.

Ердөө арав гаруйхан хоногийн өмнө Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжаас хөдөлмөрт” сэдвээр төрийн ордонд хэлэлцүүлэгт зохион байгуулж, халамжаар амьдардаг “улны” айлуудыг ажилтай, орлоготой болгох тухай ярьж байв. Хэдийгээр Д.Сарангэрэл сайд “улны” бүлгээс болж унасан боловч эрх баригч намын зүгээс “Халамжийг хавтгайруулахаа больё. Зорилтот бүлэгт нь чиглүүлье” хэмээн дуугарч эхэлсэн билээ. Гэтэл оруулж ирж байгаа төсөв нь энэ.

Уг нь бол 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон нь цар тахлын үеийн хөл хорионоос болж ажил, орлогогүй болсон иргэдийн амьжиргааг дэмжих түр хугацааны арга хэмжээ байлаа. Хөл хорио тавигдаж, хэвийн амьдралд шилжсэний дараа буцаагаад татчих ёстой байсан зүйл. Тэгсэн бол ядаж есөн хувь биш, тав дахин хэмнэлт хийх байлаа. Дээр нь “халамжаар амьдардаг” хэсэг бүлгээ хөдөлмөрт эрхлэлт рүү түлхэх боломж бас байлаа.

Монгол Улсын нийт хүн ам 3,3 сая (2020 оны зургадугаар сар) гэж тооцвол эндээс ажил эрхэлдэг буюу НДШ төлдөг нь 817 мянгахан. Хүүхдийн мөнгө авч байгаа 0-18 насны сая 300 мянган хүүхэд, тэтгэврийн насны 200 мянган иргэнээ хасаад цаана нь хөдөлмөрийн насны нэг сая хүн татвар төлдөггүй буюу албан ёсоор ажил эрхэлдэггүй гэсэн үг. Нөгөө “халамжийн” бүлэгт багтаж байгаа юм. Төрийн ордонд зохион байгуулсан дээрх хэлэлцүүлэг дээр “халамж авдаг 2,5 сая иргэн байна” гэснээс хүүхдийн мөнгө авч байгаа сая 300 мянгаа хасвал давхардсан тоогоор 1,2 сая хүн бусад төрлийн халамж авдаг гэсэн үг. Энэ хүмүүсийг ажил эрхэлдэг, татвар төлдөг болгох нь уг нь төрийн бодлого байлтай.

Гэсэн хэдий ч хүүхдийн 100 мянгаар хоёр удаа сонгуульдсан нам нэгэнт угжнаасаа салж чадахгүй болсон бололтой. Түүнийхээ оронд 3,7 саяас дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцоод, түүнээс доош орлоготой бүх өрхийг хүүхдийн мөнгөнд хамруулахаар болов. Нийт өрхийн 91 хувь. Албан ёсоор энэ бүх айл өрх “зорилтот бүлэг” буюу “улны” айлуудын тоонд багтлаа гэсэн үг. Энэ бол ирэх 2024 оны сонгуульд зориулсан эрх баригч намын авилга, эдийн засгаа хорлож буй сүйтгэл юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 33 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 42 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 42 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 43 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 44 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 46 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 47 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 12 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 14 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 14 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 15 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 19 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 11 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 15 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 15 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 18 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 19 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top