x

Монгол улсын аварга тариаланч Д.Бямбатөгс: Ногоо тарих ажлыг сэтгэлээсээ хийвэл шимийг хүртэнэ

Нутаг орондоо Банш хэмээн авгайлагддаг Монгол улсын аварга тариаланч Доржийн Бямбатөгс гуайн тариан талбай дээр саатсан тэмдэглэлээ хүргэж байна


Дэлхий сар хоёр нэг нэгэндээ яаж уягдаж, хэн хэнээ хэрхэн тойрч тойглодгийг ажаад “энэ шинэ сар шүү, эгэх хуучин он шүү” гэж зурж, зурхайлдаг. Энэ жил тогтсон аман мэндчилгээ зөрж зурагдсан илүү сар Монголын минь хөдөө талаар зуншив. Наймдугаар сар давчихсан, найр хавтгайрч намар наашилсан ч аргын тооллоо дагадаг малчин ард минь “сайхан зусаж байна уу” гэж нэг нэгэнтэйгээ мэнд мэдэж өнжив. Ийм нэг илүү сартай зуны сүүлийн өдрүүдийн нэгэнд аав бид хоёр шаргал, бараанаар хоолой дүүргэн суух Шаргын говийн Баянбүрд, нутгийнхны ярьж заншсан “Хоршоолол” гэх газар дөрөө мулталсан юм.

Хоршоолол гэж ярьж дадсан энэ газрын суурийг тэртээ хорьдугаар зууны дунд үед Хөдөлмөрийн баатар  Лодойхүү гуай тавьсан аж. Тухайн үеийн бүтэн нэрээр “Говийн хөгжил хоршоолол”. Надад говь гэхээр элсэн манханууд нэг нэгнийхээ шилийг дараад, нарны цацрагаар элсний ширхэг бүр нь тоглож алтраад шаргалтах ёстой гэдэг зураг сэтгэлд буугаад байдаг юм.

Үнэндээ Шарга нутаг Хасагт хайрхан уулын хараа бараанд хамгаалагдаж, ардуураа Дарвийн цэнхэр уулс, урдуураа Хар азарганы нуруугаар хүрээлэгдэн уулсын дунд суудаг, уулнаасаа уруудаж ирсэн усны мэт жижиг жижиг чулуудын нэгдэл, өндөр Алтай бүрдэл билээ.

Мэдээж өнө эртнээс өнөөх хүртэл уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуй нутгийн иргэдийн амьжиргааны цөм эх үүсвэр байсаар байгаа. Гэтэл зорьж ирсэн газрын энэ судагт газар тариалан голлох үүрэгтэйг нүдээр хараад догдлох сэтгэл төрж байв. Өөрчлөгдөж буй уур амьсгалын балгаар ингэдэг үү, угаас нэмэх хасах хэмийн өндөр үелзэлд байдаг болоод тэр үү говь нутаг минь салхилахыг харин ч нэг үзүүлнэ шүү дээ. Бүр ч нэг авч шидэх нь үү дээ гэмээр савлана. Дайраад, буугаад мордсон гадны хүний зүрхэнд ч үлдэм ил хэцүү салхи, шуургаараа энэ нутаг алдартай.

Аа яаяа, салхитай шүү гэж дурсдаг гадны ямар ч хүний сэтгэлд өөр нэг зүйл уягдчихсан байдаг. Тэр бол шаргын шийгуа (тарвас). Шаргын шийгуа говийн наранд ангасан хүний цангаа тайлах шидтэй, ам дүүрэн арааны шүлс асгаруулах чихэрлэг шүүстэй, ногоон хальс хүртэл нь шунаж, шимж мөлжим, үрийг нь ч хаялгүй залгичихмаар санагдам сайхан амттай. Энэ амтыг тарьж ургуулдаг тэр хүн бол өнөөдрийн энэ бичвэрийн гол эзэн. Тавин жил хүрз атган, атар эзэмшиж буй Монгол улсын аварга тариаланч, арав арван жилээр атар амжилттай эзэмшсэн ойн хүндэт медальт Доржийн тав дахь хүү Бямбатөгс. Нутгийнхны хүндэтгэн авгайлдгаар Банш гуай. Тэрээр Лодойхүү баатрын байгуулсан энэ нэгдэлд анхнаасаа шахуу тариалан эрхэлжээ. Эдүгээ тавь дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Түүний хувьд уншиж сураад дараагаар нь эзэмшсэн эрдэм нь төмс тарих байв. Анхандаа төмс, лууван, манжин, байцаахан тарьдаг байсан бол жил ирэх тусам сортоо баяжуулж, энэ жил талбай дээрээ газрын алим, шар шийгуа, өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо ургуулан хураахын зэрэгцээ улиас, бургас зэрэг мод үрслүүлж байна.

Тэрээр говьд тариалан эрхлэхийн давуу талыг хэлэхдээ, говийн өгөгдөл дулааны агууламж нь зохиомлоор үүсгэх хүлэмжийн хэмтэй адилхан тул ургахгүй гэх зовлонгүй нэмээд уулын ус бууж ирдэг тул гантай жилд ч ургацаа өгдөг хэмээн онцолж байсан юм.  

Зочинтойгоо талбай дээр нь хуучилж суухад зун байв шүү дээ. Намартаа амжаад бичлэгийн баатраа түмэнд түгээгээд алдаршуулчихна даа гэж хөглөж явтал нэг мэдэхэд модод шарлаж амжаагүй хөлдчихсөн аравдугаар сартай нүүр золгов. Танд доор дэлгэх энэ яриаг хальсанд буулгаад тавь ч хоноогүй байгаа хэдий ч тэр цаг хугацаа, энэ уур амьсгал тэс өөр болчихсон байгааг цохоод нэг тэмдэглэчихье. Бид ер ийм бор хоногийг элээж байна шүү. Элит, люкс, инфлүүнсэр байх гэж хэт хичээсэн, гоёчилсон, хурдатгасан хуурамч тансаг амьдралаар нүдээ хэтэрхий боолгоод, тархиа гүн угаалгаад байна уу даа.

Гэтэл салхиндаа сэмэрч, нарандаа алтрах байгаагаараа тансаг амьдрал гэдэг хичнээн ганган, дулаахан, өег вэ. Тууштай байдал амьдралын хамгийн чухал чанар шүү гэж бид мэднэ. Нутгийнхны дууддагаар Банш гуайн тавин жилийн газрын хэвлийдээ үнэнч, хийж буй хөдөлмөртөө сэтгэлээ шингээсэн нь миний үеийнхний хайгаад байдаг тууштай зан байна шүү гэх бодол аяны төгсгөлд олзлов. 

Б.Бүжинлхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 27 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 36 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 36 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 37 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 38 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 39 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 40 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 41 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 6 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 8 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 8 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 9 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 13 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 5 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 9 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 9 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 11 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 12 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 13 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top