x

"Ханаж цаддаггүй шүтэн бишрэгчдийн боолчлол"

"Таймс"-д нийтлэгдсэн "Шаргал үст" киноны тойм...

Тэр ер бусын авьяастай жүжигчин байсан. Гэхдээ дахин нэг удаа найруулагч нь түүний сэтгэл дотрыг уудлахаас илүүтэй гадаад төрхийг нь үзүүлэхээр чармайв.

“Blonde” Найруулагч: Andrew Dominik,

Төрөл: Намтарчилсан романтик драма,

Ангилал: NC-17,

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 47 минут

Мэрилин Монрогийн 36 жилийн турш туулж өнгөрүүлсэн бүх доромжлол, түүний гэр бүлийн эмгэнэлт явдал, эцэггүй өссөн, эхийн хүчирхийлэл, асрамжийн газарт өнгөрүүлсэн хугацаа, дааж давахад бэрх ядуу амьдрал, кинонд тийм ч жинтэй биш дүрүүд, сэтгэцийн өвчинтэйгөө тэмцэж буй төрх, мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой асуудлууд, бэлгийн хүчирхийлэл, ханаж цаддаггүй шүтэн бишрэгчдийн боолчлолыг төвөө болгосон киноны планууд. Ядаж л Мэрилин Монро өөрөө бөөлжис хүрэм энэ киноны бүдүүлэг байдлыг амьд ахуйдаа даван туулах шаардлага гараагүйд тайвширч болох юм.

Холливууд үргэлж өөрсдийгөө мөлждөг, тэр дундаа үхэгсдийн ясыг барж иддэг нь хэвийн үзэгдэл. Хохирогчид болон амиа алдсан хүмүүсийн тухай дуртайяа кино хийх нь гайхах зүйл биш. Гурван жилийн өмнө "Жүди" хэмээх намтар кинонд Рене Зеллвегер Жуди Гарландын зовлонт амьдралын төгсгөлийг бүтээсэн. Харин "Шаргал үст" нь Монрогийн аз жаргалгүй бага наснаас эхэлж, нүд гялбам алдар нэр, сэтгэлээр унагам харгис харилцаа, эрүүл мэндийн тоо томшгүй олон асуудал, сүйрлийг эргэн сануулж, бараг гурван цаг үргэлжилнэ. 

Кино нь Мэрилины алдар нэрийн оргилд хүрсэн үеийг харуулсны дараа Норма Жин хэмээх гунигтай, ганцаардмал бяцхан охин, сэтгэцийн хувьд тогтворгүй ганц бие ээж Глэдис (Жулианна Николсон)-ийн эргэн тойронд очдог. Түүний хүүхэд нас бол аймшгийн шоу. Глэдисий хүйтэн, хэрцгий зангаас залхсан Норма Жин төд удалгүй насанд хүрэгсэд рүү мөлхдөг (Ана де Армас хэтрүүлсэн бол торгууль төлнө). Тэрээр cheesecake сэтгүүлийн загвар өмсөгчөөр ажиллаж эхлэх бөгөөд удалгүй кино урлагт хөл тавьсан нь бас нэгэн хар дарсан зүүд болно. Энэ хүртэл өрнөсөн маш олон зүйлийг туулсны дараа түүнийг ноён Зи гэх эр хүчиндэх бөгөөд үүнийг Монрог од болгосон 20th Century Fox студийн тэргүүн Даррил Ф.Занукаас сэдэвлэсэн бололтой.

"Шаргал үст"-ыг 2000 оны Жойс Кэрол Оатсын Монрогийн амьдралын тухай 738 хуудас зохиомол түүхээс сэдэвлэжээ. Романдаа Оатс түүхэн тэмдэглэлийг ашигласан боловч баримтаар тоглохдоо гаргууд нэгэн. Тэрээр Монрогийн амьдралаар холион бантан хутгаж, эелдэг бус ерөнхийлөгч Жон Ф.Кеннедитэй харгис хэрцгий харилцаанд орсон тухай өөрийн бодлуудыг бусдад түгээдэг. Шүүмжлэгч Элейн Шоуалтер номын оршил хэсэгт "Оутс Монрог ХХ зууны Америкийн секс бэлгэ тэмдэг болгон ашигласан" гэж бичжээ. Шоуалтер хэмээх эмэгтэй хожим нь энэ номон дахь Монрог "хохирогчоос ч илүү байсан" хэмээн тодорхойлжээ. "Шаргал үст" киноны зохиолч, найруулагч Эндрю Доминик Монрогийн тухай тэр хэсгийг уншаагүй бололтой. Түүний Норма Жин, төдөлгүй дур булаам, зэвүүцэм бүтээл болох Мэрилин Монро нь хохирогчоос өөр юу ч биш.

Киноноос үзэгчид жил өнгөрч, алдар нэр нь өсөх тусам хүмүүс түүнтэй зүй бус харилцаж буйг, тэр ч бүү хэл түүнд хайртай гэж хэлдэг хүмүүс хүртэл дахин дахин хүчирхийлэлж буйг харна. Залхуу эрчүүдийн олз, ядмаг инээмсэглэлтэй эмэгтэйчүүдийн сониучирхал (Монрогоос ялгаатай нь энэ Мэрилин гэх эмэгтэй найз нөхөдгүй) дунд тэрээр бусдад үзүүлэх нөлөөгөө мэддэг ч юу ч хийж чадахгүй. Чичирхийлсэн инээмсэглэлээрээ тэр хэзээ ч өөрийнхөөрөө байх боломжгүй амьдралыг туулж, бүдэрдэг.

Энэ хөрөгт дутагдаж байгаа зүйл бол Монрогийн зан чанар, дотоод амьдрал, оюун ухаан, сэтгэлийн тэнхээ, хар бор амьдралын онч ухаан, тэсвэр хатуужил, түүний улс төрийн сонирхол, мэдлэг огт багтаагүй. Түүний жүжигчний хувьд гаргасан тууштай байдал, мэргэжлийн хүсэл эрмэлзлийнх нь мөн  чанар зэрэг дутагдаж байв. (Энтони Саммерс "Дарь эх: Мэрилин Монрогийн нууц амьдрал" номондоо дурьдсанчлан тэрээр өөрийн “Мэрилин Монро продакшн” корпорацийг байгуулжээ). “Шаргал үст” киног үзээд би Доминик ер нь Мэрилин Монрогийн тоглосон киног үзэж байсан юмуу гэж гайхсан. Учир нь тэр бол зүгээр л үзэсгэлэнтэй эмэгтэй биш, гайхалтай авьяас чадвартай, хошин мэдрэмжтэй, Холливудын жинхэнэ суу билэг байсан юм.

Зохиомол түүхийг яаж ч зохиосон үнэнтэй харших кино бүтээгчид кинон дээр үнэнээс "онгод авсан", эсвэл "үндэслэсэн" байдаг. "Шаргал үст" киног "уран зохиолын" гэж шууд зарлаагүй, гэхдээ л ердийн илэн далангүй тайлбарыг агуулсан байдаг. Мэдээжийн хэрэг энэ бол 20-р зууны хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг Монрогийн тухай, түүний алдар нэр, амьдралыг эргэн харахыг хичээсэн. Доминик чин үнэндээ түүнийг зүгээр л шинээр "мөлжсөн" байна.

"Шаргал үст" киноноос Мэрилиний анхны дэлгэцийн дүр нь түүний өгзөгт анхаарал хандуулсныг үзүүлдэг. Уг кино нь 1955 онд Монрогийн тоглосон Билли Уайлдерын "Долоон жилийн загатнаа" хэмээх хамгийн алдартай инээдмийн хар цагаан киноны богино хэмжээний сценийг бүтээж буйгаар эхэлнэ. Уг кинонд хөршдөө шунаж буй гэрлэсэн эрийн тухай үзүүлдэг . Зураг авалтын үеэр өнөөх алдарт метроны сараалж дээр зогсож буй Монрогийн хуниастай цагаан даашинзыг хоёр удаа дэрвүүлж, гуяыг нь ил гаргахыг харуулна. "Долоон жилийн загатнаа" кинонд Монро зөвхөн хөлөө нүцгэлдэг ч зураг авалтын үеэр үзэгчдийн дундаас олон хүн түүнээс ихийг харсан бололтой.

"Шаргал үст" киноны үлдсэн хэсэгт Доминик Мэрилиний даашинзыг өөрийнхөө сэдэвт нийцүүлэхийг хичээж. Тэрээр өөр өөр харьцаа ашиглаж, өнгө, хар цагаан хоёрын хооронд шилждэг. Түүний хамгийн давтагдашгүй зургуудыг хуулбарласан. Мэрилин "Ниагара"-г хийж байх үед түүний хоёр амрагтайгаа хуваалцаж байсан ор нь хүрхрээ болж хувирдаг шиг хааяа дижитал шидтэнгүүдийг ашиглаж. Өөрөөр хэлбэл, Доминик нь кино болон бодит амьдралын хоорондох заагийг дахин дахин бүдгэрүүлдэг.

Гэвч Доминик эдгээр ертөнцийн хоорондох ялгааг арилгаснаар Мэрилинийг бурхан биетэй, секспот, постерийн зурагнаас цаашгүй, зар сурталчилгааны дүр болгон бууруулах, шүүмжлэхийг оролдсон бололтой. Түүнд Мэрилин гэж байхгүй, зүгээр л нулимс, хохирол, секс, дахиад маш олон секс. Мэрилин үр хөндөлт хийлгэж байх үед Доминик биднийг хоёр удаа (нэгэнд нь өнгөтөөр, нөгөөд нь хар цагаанаар) түүний үтрээнд оруулах нь үнэхээр тайлбарлах аргагүй. Энэ нь түүний умайн хүзүүг үзүүлэх гэсэн, эсвэл ургийн үзэл бодлыг илэрхийлж байгаа эсэхийг би одоог хүртэл сайн мэдэхгүй байна. Доминик Монрогийн үтрээнээс холдохгүй байсан тул түүний бусад хэсгийг харж чадахгүй байв.

Тиймээс киног уран сайхны хог гэж үзэхэд амархан; алдсан боломж гэдэг нь эргэлзээгүй. Монрогийн амьдрал хэцүү байсан ч Доминикийн ойлгож чадахаас илүү олон зүйл байсан бөгөөд үүний нотолгоо нь түүний үлдээсэн “Ноёд шаргал үстийг илүүд үздэг”, “Саятантай хэрхэн гэрлэх вэ”, “Зарим нь халууханд дуртай”, “Мэдрэмжтэй” зэрэг хараал идсэн бүхэл бүтэн кино намтар байдаг.

“Шаргал үст” киног дүгнэхэд түүний үзүүлбэрүүд түүний зовлон зүдгүүрээс үүдэлтэй бөгөөд ямар нэгэн тохиолдлоор, хувь тавилангаар, эсвэл ямар нэг ид шидээр "ид шидийн секс бөмбөг" болчихно. Энэ нь маш бүдүүлэг бөгөөд үнэнээс хол зүйл. Хэрэв Доминик Монрог эрэгчин махчдын золиосноос илүү байсан гэдгийг сонирхохгүй, эсвэл ойлгох чадваргүй бол энэ кинонд тэр өөрөө л өрөвдөлтэй дүрд орсонтой холбоотой юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 32 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 41 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 41 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 42 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 43 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 44 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 45 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 46 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 11 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 13 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 13 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 14 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 18 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 10 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 14 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 15 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 17 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 18 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top