x

Шах явлаа, Имам ирлээ!

Эдүгээ Иранд онц сонирхолтой үйл явдал өрнөж байна. Лалын шашинт бүсгүйчүүд гивлүүр, хижаб, толгойн алчуураа авч хаяж галд шатаагаад толгой нүцгэн гэзэг үсээ хийсгэн тэмцэлд босчээ. Энэ явдал ямар угшилтай тухай номдоо бичсэнээсээ хэргээр сонирхуулъя.

Заавал гаднаас интервэнц хийлгэж, эрх баригчдаа дүүжлүүрийн шон, цаазын тавцанд аваачин (Саддам Хусейн, Муаммар Каддафи шиг) тэмцлээ дуусгадаг тэр аргыг Иран эвтэйхан тойроод гарчихcан бол Арабын хавар-ыг тээгч “ардчилсан Египет” 2011 оны нэгдүгээр сарын хувьсгалаас хойшхи түүхэндээ улс төрийн хамгийн хүнд хямралыг туулж байна. Тахрирын I ба II хувьсгал хийгээд ч нэмэр алга. 

Иран ч мөн ийм түүх туулсан даа. 1980-аад оны эхэн үеийн Иран яг нүднээ бууж байна. Хэрэв Лалын ахан дүүс-ийн исламистуудыг дахиад хэдэн жил тэссэн бол, тэдэнд эрх өгсөн бол 1980-аад оны Иран шиг л шашны хар тамын орон болж хувирах байлаа.

Сэдэв хазайж түүх сөхөж Ираны 1979 оны хувьсгалын гашуун сургамжаас өгүүлсү. Энэ гашуун түүх эдүгээ Арабын хавар-ыг хэрэгжүүлж буй бүх улсад хамаатай, сургамжтай. 1979.02.01–Мехрабадын аэропорт, 15 жил хилийн чанадад цөлөгдсөн аятолла Хомейни эх орондоо хөл тавилаа. Сая сая иранчууд Шах явлаа, Имам ирлээ! гэж хашгиралдсаар гудамж талбайг бүчлээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг санал болгосон Бахтиярыг Хомейни нулимлаа. Тэрээр Бехеште-Захра дахь шарилын газар 20 минут үг хэлэхдээ Бахтияр, түүний Засгийн газар, парламент, эрх баригчдыг бүгдийг ньхууль бус гэж зарлав. Оронд нь Мехди Базарганыг Ерөнхий сайдаар томилсноо зарласны дараа хомейнистууд болон Бахтиярын гвардынхны хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэв. Байлдаан хотын гудамжнуудад шилжиж, цагдаагийн газрууд, цэргийн ангиуд Хомейнийн талынхны гарт орж, иргэдэд зэвсэг тарааж өгөхийг Хомейни үүрэгдэж, энэ үеэр Жанжин штаб төвийг сахиснаа зарласнаар лалын хувьсгал ялах нөхцөл бүрдэв. Шапур Бахтияр Франц руу дүрвэж, Парист Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулсан ба 1991 онд алагдаж, түүний түүх өндөрлөв. 

ЛБНИУ-ыг 1979 оны 4 дүгээр сард тунхаглав. Улс нь нэрэндээ тохирсон лалын шашны ёс жаяг хатуу мөрдөх улс байх ба тэр хавраасаа л мөрдүүлэх ажилдаа төр уухайлан оров. Архи дарс, хөгжим, бүжиг, кино, шатар, ном, тоглоом бүгд хориглогдов. Их сургуулиуд бүгд хаагдав. Эмэгтэйчүүд хувцсаа эгнэгт сольж, нүүрээ хучив. Нүүрээ ил гаргасан эмэгтэйчүүдийн нүүр рүү лалынфанатууд давсны хүчил цацаж цээрлүүлж эхлэв. 1979 оны 8 дугаар сард иргэний улс төрийн бүх намыг хориглож, эрх баригчдыг нь цээрлүүлж, байруудыг галдан шатааж, зүүний хэвлэлүүдийг хаав. 1979.12.03-нд Үндсэн хуулиа баталж, Хомейнийг “Рахбар” (“жолоодогч”) хэмээн хуульчлав. Алдар хүндтэй 12 аятоллагаас бүрдэх Ажиглах Зөвлөл төрийн дээр гарч,шариатын хуулиар суурилсан дагалдах бүх хуулийг мөрдүүлэв.

Төр–засгийн халаа солио доозоо хэтрүүлэв. ЛБНИУ-ын анхны Ерөнхийлөгч АбольхасанБанисадр хоёр жил ажиллаад гэнэт халагдан, өөрөө Франц руу амь зулбан дүрвэв. Хэрэв баривчлагдсан бол гарцаагүй цаазлагдах ялтай (АНУ-тай холбоотой) байлаа. Анхны Ерөнхий сайд Базарган 9 сар ажиллаад халагдав. Өөрөө Швейцарь руу дүрвэн гараад тэндээ 1995 онд үхэв. Банисадрын үед Ерөнхий сайдаар ажилласан Мохаммед Али Ражаи тус улсын хоёр дахь Ерөнхийлөгч болоод ганцхан сар хүрэхгүй ажиллаад террористуудад алагдав. Энэ явдал 1981.08.30-нд тохиов. Террорист халдлагыг Ираны ард түмний мужахедуудын байгууллага үйлджээ. Ерөнхий сайдын албан байранд бөмбөг дэлбэлсний гайгаар Ерөнхийлөгч Ражаи, Ерөнхий сайд Мохаммед Бахонар, мөн хэд хэдэн албаны хүн газар дээрээ алагджээ.

Гадагшаа Ирактай дайн хийж, дотооддоо америкийн дипломатчдыг бараг нэг жилээр барьцаалсан, гадаад дахь бүх дансуудаа хаалгасан маш хүнд нөхцөл Ираныг нөмөрчээ. Гэвч лалчлах үйл явц эрчээ авсан байлаа. Шариатын хууль судлаагүй бүх хуульчдыг хуу цэвэрлэв. Шийтгэл зөвхөн шариатын дагуу ногдох боллоо. Ташуурдах, чулуугаар цохиж алах, нүдийг нь ухах, шүдийг нь түүж хаях, чих хамрыг нь огтлох, гар хөлийг нь тайрах зэргээр архи уусан, гэр бүлээ араар нь тавьсан, загасны түрс идсэн, хөгжим сонссон, тоглоом тоглосон бүх хүн 1980-аад оны турш цээрлэл амсав. Эмэгтэйчүүд үйлчилгээний ба төрийн албанд ажиллах эрхгүй боллоо. Охидыг оюутнаар маш хязгаартай элсүүлж, эр эмээр нь ялгаж бага, дунд, сургуульд суралцуулж байв. 1981-1983 онд бүх их сургуулийг хааж, бүх багш, оюутан дээр хатуу шалгалт (лалын шашиндаа хэр үнэнч вэ?) явуулав. СССР-ээс санхүүжиж байсан коммунист намыг хориглож, дарга нарт нь цааз сонсгов. 1988.08.08-ндИрактай хийсэн дайнаа ялалтгүй дуусгахад Ираны хохирол мөнгөн дүнгээр 700 тэрбум ам.доллар, аж үйлдвэрийн 60 хувь устгагдсан, нэг сая гаруй хүнээ алуулсан дүн гарлаа. 1986 оны 12 дугаар сард эрх баригч лалын намыг тарааж, 1988 оноос улс төрийн намуудад эрх өгч, 1989 онд Хомейни насан эцэслэн байж Ираны нийгэм зөөлөрч эхэлсэн түүхийг сануулах нь зөв болов уу.

Лалын тулгуур үзэлтнүүд засгийн эрх авбал ийм л явдал болно гэх амьд жишээ Иран өөрөө юм. Нөгөө нэг жишээ нь Талибаны Афганистан гарцаагүй мөн. Хувьсгал хийдэг, үр дүнг нь ард түмэн биш, өөр хүчнүүд хүртдэг. Тэр нь шударга сонгууль, эсвэл шашны мунхруулгаар гүйцэлддэг. Олон муугийн дотроос ганцыг сонгодог. Ираны ард түмэн Шахын дэглэмийн дор зовж байснаасаа илүү зовлонг 1980-аад онд амссан бол Египетийн ард түмэн Мубаракийн дэглэм дор байснаасаа их гай зовлон, барцадыг Лалын ахан дүүс-ийн төр барьсан жил хагасын дотор амслаа. Энд би гарчиг сонгохдоо болоод өнгөрсөн хоёр түүхэнд харьцуулалт хийгээсэй гэсэндээ, нөгөө талаас егөөдөж Шах явлаа, Имам ирлээ! Мубарак явлаа, Исламистууд ирлээ! хэмээн гарчигласан юм шүү.

Ялгаатай нь Иран тэр их харгислал, хатуу хууль тогтоомжоороо улсаа бүрэн хянаж чадаж байсан бол Египетийн төрийн институци улс орондоо өрнөж буй үйл явдлыг хяналтаасаа бүрэн алдах аюулын өмнө байна. Египетийн нийгэм нурахын өмнөх шатандаа байгаа бол Иран хөрш Ирактайгаа 8 жил дайтахдаа дотоод хяналтаа сулруулах нь бүү хэл, уламчангаруулсаар байсанд гол ялгаа оршиж байна. Хэдийгээр төр–засаг байнга солигдож, төрийн аллага явагдаж байсан ч Иран гарцыг олсон, дайнд бүхнийг дайчилсан, дотоод улс төрийн хямралыг зогсоосон. 

Тэгвэл Египетэд улс төрийн мухардлаас гарах гарц харагдахгүй байна. Мухаммед Мурсийг хүчээр түлхэн унагахдаа түүнийг тэр үед эсэргүүцэж байсан тэмцэгчдийн хүчинд хэт найдаад, Мурсийн талынхны хүчийг дутуу үнэлсэнд гол алдаа байх магадлалтай хэмээн израилийн Гаарец сонинд бичсэн нь үнэний ортой. Либерал хүчнүүд нь цэргийнхнээ дэмжихгүй хөшигний араар орчихсон нь хамгийн том эрсдэл хэмээн жүүдийн тэр сонинд үзжээ. 

Египет дээр одоо нэг зүйл маш тодорхой харагдаж байна. Ираны тэр 1980-аад оны замаар оржшашны хар там туулах магадлал нэн бодитой. Гаднаас шахсаар байгаад Мурси ба түүний нам, түүний багийг эргээд Каирт гаргаад ирэх аваас, эсвэл Лалын ахан дүүс шударга сонгуулиар дахин сонгогдох аваас шашны цээрлэл, хэлмэгдүүлэлт гарцаагүй нүүрлэж таарна.

Эдүгээ Египетэд төв Засгийн газар улс оронд тавих хяналтаа бараг алдах дөхөж байна, тэнд ардчилал ба дарангуйллын хоорондын үзэл суртлын ялгаа чухал биш боллоо. Европын Холбоо, АНУ хоёр Египетэд хэрхэн хандахаа мэдэхээ байлаа, хий дэмий л ардчилсан хувилбартаа эргэж орохыг шаардаад байдаг. Гэхдээ Сирийн эсрэг хориг тавьсан шигээ Египетийн эсрэг хориг тавьбал том алдаа болно гэдгийг эрхбиш мэдрээд байдаг. Стратегийн аюулгүй байдлын үүднээс Египетэд тогтвортой байдал л нэн чухал, ардчилалд эргэж орохоосоо илүүтэй. Синайн хойгт террорыг нэн даруй зогсоох ёстой. Израиль-Египетийн энх тайвны хэлэлцээрийг хатуу чанд мөрдүүлэх ёстой. 

Стратегийн аюулгүй байдлаа Иран өөрөө өөртөө хангачихсан, гэхдээ 20 жилийн урт хугацаа зарцуулсан, олон сая хүний амиар бүтсэн байж магадгүй бол одоо Египет тэр түүхийг давтах шаардлагагүй, давтах ч нөхцөл үгүй, исламистуудаасаа эгнэгт салж авбал тэр стратегийн аюулгүй байдал нь аяндаа хангагдлаа гэсэн үг ээ!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 30 мин ЭМГЭНЭЛ 8 цаг 39 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 8 цаг 39 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 40 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 8 цаг 41 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 8 цаг 42 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 8 цаг 43 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 8 цаг 44 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 9 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 11 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 11 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 12 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 16 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 8 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 12 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 13 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 14 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 15 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top