x

"Ардчилсан намыг эвлэрүүлэх алга урвуулахын дайны амархан"

Ардчилсан нам хэд ч хуваагдаад байна даа, байсхийгээд л даргын төлөөх сунгаа явах юм. Тэгэхдээ хоёр талд, хоёр хэсэг сунгаа болно. Нэг хэсэг нь цахимаар, нөгөө нь цаасаар сунгаагаа явуулна. Энэ хугацаанд хичнээн ч дарга тодров. Гэвч дээд шүүх алийг нь ч бүртгэхээс татгалзаж, өнөө С.Эрдэнэ дарга хэвээрээ л. Ардчилсан нам ийм дээрээ тулах гэж дээ гэх хандлага нийгэмд оршсоор удаж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвштэл АН-ын нэр дэвшигч дөрөвт орчих юм гээд л шоолсон, тавласан байдал газар авч, энэ намыг энэ байдлаараа явбал улс төрийн хөрснөөс арчигдаж ч магад гэх бодол олон хүнд байх шиг.

Гэвч тийм биш ээ. Ардчиллыг дэмждэг ардчилсан монголчуудын хувьд Ардчилсан намын үзэл баримтлал хэвээрээ байгаа. Ардчилсан намын нийт гишүүдийн итгэл үнэмшил ч янзаараа байгаа. Өнөөдөр тэд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг толхилцож, өөр хоорондоо үзэлцэж, нэг нэгийгээ барьж идэхдээ тулж байгаа ч энэ бол ерөөсөө цаг зуурын асуудал. Бат-Үүл баатрыг талбай дээр үсдэж чирсэн зэрэг бол даргын төлөөх сунгааны шуурган дундах үйл явц. Түүнээс уг намын үнэт зүйл гудманд гарч, туг нь гудайчихаад байгаа юм биш.

Ардчилсан намын үе үеийн лидерүүд, тулхтай түшээд намаа бэхжүүлэхийн төлөө хөдлөөд эхэлснийг сонин хэвлэл мэдээлэх болсон. Сүүлд Ардчилсан намаас мэдээлэл хийхдээ дотоод маргаанаа ирэх сонгуулиас өмнө бүрэн шийднэ гэдгээ ард түмэнд мэдэгдсэн. Ер нь Ардчилсан намыг эвлэрүүлэх алга урвуулахын дайны амархан л даа, уул нь. Өнгөцхөн авч үзвэл дараагийн сонгуульд засаг барихдаа хэн нь юу авахаа, хэн нь ямар ямар албан тушаалд очих эрх мэдлийн хуваарилалт хийгээд сандал суудал, наад цаадахаа тохироход л болно. Өнгөц харахад бол ийм, харин жаахан углуургаар нь аваад үзвэл хэн нэгнийхээ хэргийг эргэж сөхөхгүй, нэгнээ шоронд суулгаж, нэгнээсээ өс хонзон авахгүй гэдгээ тохироход л болчих юм.

Үндсэндээ Женкогийн төмөр замын асуудал, хөгжлийн банкны асуудал зэргийг сөхөхгүй, за тэгээд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарын шалгагдаж байгаа, нэр холбогдддог асуудлыг эргэж сөхөхгүй, М.Энхсайхан, Э.Бат-Үүл, С.Баяцогт, Да.Ганболд өөр хэн байна, хоригдож байсан нөхдийг буцаад шорон руу нь хийхгүй цаашаа явна гээд тохирчиход энэ нам буцаад маш хурдан хэвэндээ орох боломжтой. Намын толгой болсон удирдагчид эвлэрээд цаашаа явна гэдэг нэг хэрэг. Хамгийн гол нь намынхаа тугийн дор бүгд эвсэж, нэг санаа бодол нэг зорилготойгоор сонгуульд орж, ард түмнээрээ дүнгээ тавиулан ялалт байгуулахын төлөө зүтгэнэ гэдэг өөр хэрэг. Тэгэхээр бүгдээрээ эвсэн нийлж улс төрийн сонгуульд хүчээ үзэж нэг толгой, нэг тугтай, нэг удирдлагатай гэдгээ зарлан тунхаглах нь юунаас ч чухал.

Энэ бүхнээ л лидерүүд нь, олон нийтийн хэлээд байгаачлан ахмадууд нь тохирч чадах юм бол Ардчилсан намын эвлэрэл амархан харагдаад байгаа. Өнгөрөгч хугацаанд юу болсныг ард түмэн мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноос хойших 10-аад жилийн хугацаанд Ардчилсан намын хуваагдал, удирдагчдынх нь өөр хоорондоо толхилцсон байдал, нэг нэгэн рүүгээ хийсэн мэдэгдэл, нэг нэгнийхээ муу муухайг дуудалцсан байдал, есөн шидээр хэлсэн нь хэрээс хэтэрсэн. Гэхдээ яг нарийндаа энэ бүхэн бол зүгээр л жүжиг л байсан байхгүй юу. Яаж ч муудалцаж нэгнээ гутааж, доромжилж худалч хулгайч, төрийн эсрэг гэмт хэрэгтэн, увайгүй шаар шавхруугаар нь дуудаж байсан ч намын итгэл үнэмшил, тугийн дор хэзээд ч эргэж нэгддэг л жамтай.

АН-ын удирдлагууд, гол лидерүүд нь нэгнээ хэрхэн муу муухайгаар хэлж байсныг эргэн сануулах үүднээс зарим нэг жишээ татъя.

Ерөнхий сайд байсан, намын дарга байсан Н.Алтанхуяг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол хуйвалдааны төрийг үндэслэгч. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг, хууль бус хонгилыг бий болгож түүгээрээ золиослох ёстой, өөрт таалагдахгүй байгаа хүмүүсээ зохиомол хэрэг үүсгэж ялтан болгодог” гэж мэдэгдээд мөн телевизийн ярилцлагад орохдоо “Элбэгдорж оо, Эрдэнэт үйлдвэрийг идээд болоо юм биш үү. Овоолгын шороог нь битгий ид л дээ, ард түмэндээ өгчих. Ямар ханаж цаддаггүй юм бэ” гэж хэлж байсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар хоёр хоёр удаа сонгогдсон, Ардчилсан намын дарга байсан Ц.Элбэгдорж “Н.Алтанхуяг бол өөрийнхөө Засгийн газрыг өөрөө огцруулсан хүн. Хууль шүүхийн асуудал нь хэцүүдээд эхлэнгүүт “Засгийн газрыг маань огцруулаад өгөөч. Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах эрх нь танд байгаа. Би өөрөө огцоръё гэж өргөдөл өгөхөд хэцүү байна” гэж миний өрөөнд орж ирсэн. Би өргөдлийг нь буцаагаад явуулж байсан. Алтанхуягт нэг л зүйл хэлж байсан. Энэ ядарсан ард түмний нүүрсний мөнгөн дээр ажиллаж эндээс ашиг гаргах гэж нүдний булай болов оо гэж. Гэтэл яг л миний хэлснээр нүдний булай болсон. Нүүрснээс 8, 9 ч билүү тэрбумыг олоод тэрэн дээрээ булаацалдаад нэг нь АТГ-т матаад, тэр матаас нь Ардын намынханд ирээд огцрох асуудал яригдсан шүү дээ” гэж хэлсэн юм.

АН-ын даргын жинхэнэ тамгыг атгаж байгаа гэх С.Эрдэнэ Ерөнхийлөгч байсан Х.Баттулгад хандаж “Чи миний өрөөнд, Ерөнхийлөгчид нэр дэвших гээд орж ирэхдээ юу ярьж байлаа. Хөгшнийг чинь энэ коммунистууд өлгөх гээд байна. 260 хавтаст хэрэг нээчихээд шүүхэд өгөх гэж байна. Хөгшнийгөө бодооч, Ерөнхийлөгчийн сонгуульд би дэвшмээр байна гэж хэлснийг чинь Зандаахүүгийн Энхболд бид гурван улаан нүүрээрээ хараа биз дээ. АН-ын даргын сунгаанд чамайг ялуулах гэж 21 аймгийг тойрч яаж махаа идлээ. Чи мөнгөө гаргадаггүй, худлаа хэлээд зугтаачихдаг, Санжмятав бид хоёр чиний өмнөөс өчнөөн хүнээс зээл авсан. Кёкшюүзан Батбаяраас чи 4 тэрбумын зээл аваад 2 тэрбумыг нь одоо хүртэл төлөөгүй байгаа. Төмөр замын асуудал байна. Төрийн эсрэг гэмт хэргээр М.Энхсайхан биш Х.Баттулга шийтгүүлэх ёстой” гэж мэдэгдсэн.

Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг “Өдрийн сонин”-оор дамжуулж Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал бичиж байсан. Түүндээ “Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээв нэг цоожлох шив. Н.Алтанхуягийг хажуудаа байлгаж Ц.Элбэгдоржийн эсрэг гурван жил ашиглаад эцсийн мөчид гуйлтыг нь тоолгүй найз Б.Ариунсанг нь “хугацаат албанд” явууллаа. Баттулга аа, чи Ж.Эрдэнэбатыг хорих даалгавраа урьдчилж өгчихөөд, МАН-ынхны галыг өөрөөсөө холдуулахын тулд хөгшин эхтэй нь уулзах нүүр гаргадаг, би янз бүрийн гаргалгаа гаргах гээд хичээж байна гэж хуурдаг, түүнийгээ хэвлэлээр цацдаг, үнэхээр Холливуудын, Солонгос “Савангийн дуурь”-ны зохиолчид ч атаархмаар хоржоонтой зохиолын найруулагч болжээ” хэмээн өчсөн.

Харин Х.Баттулга “Элбэгдорж, Энхсайхан нар Таван толгойг Хятадын “Шинхуа” гэж компанид 100 жилээр түрээслэх саналыг УИХ-д оруулж ирж байсан. Элбэгдоржтой муудсан шалтгаан Таван толгойн баялгаа хамгаалсан явдал. Би хэнтэй ч хэрэлдээд яваад байдаггүй. Дарга нарын зодоон гээд над руу хаяглаад байх шиг байна. Үнэндээ нөгөө хэд чинь нийлчихээд над руу дайраад байгаа. Ерөөсөө гурав дөрөвхөн хүн байгаа” гэж хэлж байсан. АН-ыг удирдаж байсан нөхдүүд хэн хэн рүүгээ үнэн худал нь мэдэгдэхгүй дайрцгаасан эдгээр жүжгээ одоо болих ёстой. Эд нарын жүжгийг АН-ын залуучууд жинхэнээсээ алалцаж байна гэж итгээд дунд нь гүйцгээгээд байгаа. Хоорондоо ингэж дайсагнаж байгаа нь дараагийн сонгуульд хэн нь ямар суудалд очих, хэн нь юу авахаа л тохирч чадахгүй байгаагийн гол шалтгаан шүү дээ.

С.Баярцогтыг намын дарга болно гэх яриа хүчтэй яригдаж байгаа. Саяхан Ч.Сайханбилэгийг Үндэсний бодлогын хорооны дэд даргаар батламжилсан байна лээ. Энэ бүхэн АН нэгдэж нийлэхийн гол дохио. Хамгийн гол нь хэн хэнийнхээ хэргийг эргэж сөхөхгүй гэдэгтээ лидерүүд нь учир зүйгээ ололцчих. Засаг барьчихаад нэгнийхээ “голыг таслах” гээд зүтгээд байхгүй гэдгээ урьдчилаад сайн тохирчих, тэгээд л болоо биз дээ. МАН-ын дарангуйлалд энэ байдлаараа улс орон цаашаа явах боломжгүй боллоо. Элгээрээ мөлхлөө, ард түмэн сөхөрлөө. Эдийн засаг ямар байгаа, улс орны байдал ямар байгааг хүн бүхэн, айл гэр бүхэн мэдэж байгаа учир юу хэлэх билээ. Ард түмний итгэл эргээд АН-д ирэх нь мэдээж. Харин Ардчилсан намын эвлэрэл алга урвуулахын дайны амархан байгаа нь дээрх хоёр зүйлийг тохироход л болчихно.

Д.Батболд

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top